ЧУУЛГАН: Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна

Т.Хулан / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж С.Бямбацогт нарын 22 гишүүний санаачилсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа. Үүнээс гадна Засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт албан тушаалтны гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл буй аж. Ийнхүү дур мэдэн зөвшөөрөл бий болгож, олгох болон хугацааг сунгахадаа нарийн тодорхой зохицуулалтгүйгээс “хав дардаг” хүнд суртал, авлига шан харамж авах үндэс суурийг бүрдүүлж байгаа гэдэг.

Энэхүү хууль батлагдсанаар өнөөдөр олгогдож буй 1300 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж 3 дахин цөөрнө, хугацааны тухайд 3-5 жил болж, хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг өөрөөр хэлбэл “шилэн” болох юм байна.

Түүнчлэн богино хугацаатай зөвшөөрөл олгож, ойр ойрхон сунгаж шан харамж авдаг, зөвшөөрлийг нь өгөхгүй гацааж луу унждаг, дураараа зөвшөөрөл бий болгож дураараа авирладаг үйлдлийг таслан зогсоох боломжтой болж байгаа аж.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэж байгаа. Хуулиар зөвшөөрсөн зүйлд ороогүй байна гэх асуудал гарах уу. Хуулиас давсан журмын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Олон улсын практикуудыг хэрхэн судалж үзсэн бэ. Жишээ нь Авсралиас машин авахад алгын чинээ цаас л авдаг гэтэл манай хил гааль дээр ирээд бүрдүүлдэг бичиг баримт гэж маш их хүндрэл учруулж байна. Төрийн бус байгууллага төрийн байгууллагын олгодог зөвшөөрлийг ч олгож байгааг хэрхэх вэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хуульд зөвшөөрнө гэсэн зүйл байхгүй байна гээд төрийн албан хаагчид хүнд суртал гаргадаг, улмаар авлига шан харамж авдаг нөхцөл суурийг бүрдүүлж өгч байна. Хуулиар хориглох, зөвшөөрөх зөвшөөрлүүдийг тодорхой зааж өгөх юм. Хуулиас давсан журам батлах, энэ хуулиас гадуур өөр хуульд зөвшөөрөл олгохыг хориглох юм. Өөрөөр хэлбэл бүхий л зөвшөөрлийг ганц энэ хуулиар зохицуулах юм.

Д.Лүндээжанцан: Зөвшөөрлийг багасгах, хүнд сурталыг бууруулах асуудал олон жил яригдаж байна. Зөвшөөрлөөс гадна хяналт маш чухал шүү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энгийн зөвшөөрлийг өргөдөл авснаас хойш 5 хоногт, тусгай зөвшөөрлийг 10 хоногт багтаан шийдвэрлэнэ, бүрдүүлэх бичиг баримтыг нарийн зааж өгсөн байгаа. Зөвшөөрөл олгохоос татгалзсан бол ямар шалтгаанаар гэдгээ тухайн албан хаагч хууль зүйн үндэслэлтэй эсэхийг олонд нээлттэй мэдээлэх ёстой. Хэрэв үндэслэл тодорхойгүй бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Үүнээс гадна ИТХ, Засаг дарга нарын гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл байна. Албан тушаалтнууд өөрсдөө зөвшөөрөл бий болгодог, зөвшөөрлийг олгох, сунгах өргөдлийг шийдэхгүйгээр маш их хугацаа алддаг. Хууль батлагдсанаар тухайн зөвшөөрлийг 5-10 хоногт заавал шийдвэрлэх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Зөвшөөрлийн хуулийг дэмжиж байна. 100 гаруй хуулиар зохицуулж байсан асуудлыг цэгцэлж нэг хуулиар зохицуулах гэж байгаа нь зөв юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энгийн зөвшөөрлийг 3-5 жил, тусгай зөвшөөрлийг багадаа таван жилийн хугацаатайгаар олгоно. Өнөөдөр зөвшөөрлийг зургаан сар, нэг жилийн хугацаатай олгож зөвшөөрөл хүсэгчид хүндрэл учруулдаг, үүнийг дагасан хүнд суртал авлига хээл хахуулийн нөхцөл суурь бүрдэж байгаа юм. Үүнийг таслан зогсооно.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Иргэд аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахад учирдаг хүндрэл саад бэрхшээлийг бууруулах, авлига хээл хахуулийг таслан зогсоох энэхүү хуулийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Аймаг, сум, дүүргийн Засаг, ИТХ дарга дур мэдэн зөвшөөрөл олгосоор 100 гаруй зөвшөөрлийг 1300-д хүргэсэн. Аж ахуй нэгжийг төрөөс дэмжинэ гэж байгаа ч зөвшөөрөл нэрийдлээр чөдөр тушаа болдог байсан. Энэ хууль батлагдсанаар зөвшөөрөлтэй холбоотой аж ахуй нэгжид учирч буй хүндрэл бэрхшээл үгүй болно гэж найдаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.44] 2019-05-18 15:54:45

8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авах гэтэл нийслэлийн засаг даргын тамгын газар 8.0 сая төгрөгөөр өгнө гээд бгаа шүү . Хэн хяналт тавих вэ одоо хэдэн төгрөгөөр өгөх болсон юм бол.

Zochi [202.126.89.8] 2019-05-18 11:54:11

Ene nyamdorjiin avgai Dolgormaa ugui mun olon arhinii zuvshuurul olgosondoo mungu goldoggui shunaltai avgai bsn daa. BAT dargatai duruu horshuulj ih ch avilga avsan daa.

Баянаа [112.72.11.104] 2019-05-17 22:47:05

Зөвшөөрөлөөс болж монгол дампуурсан юс ш тэ

Зочин [103.212.116.116] 2019-05-17 15:45:55

Бичиг цаасаа багасгая гэж байхад ямар нэг зөвшөөрөл, сертификат нэртэй цаас байх ёстой гээд тэрийг нь авахад бүрдүүлэх бичиг баримт гэж 30 гаруй байгууллагаас тамгатай цаас олж ир гэж байна. Тэр бүрдүүлэх бичигт нь мэргэжлийн хяналт, галын дүгнэлт НДШ төлсөн баримт ч орцон байхшиг. Оффисын өрөө хөлсөлж байгаа компанид галын, МХын дүгнэлт ямар хамаа байнаа, түрээслүүлэгч тэр дүгнэлтээ 1 өрөө түрээслэх хүнд өгөхүү. Үйл ажиллагаа явуулаагүй, эхлэх санаатай байгаа компани орлого олоогүй, цалин яригдаагүй байхад НДШ төлсөн баримтаа бариад зөвшөөрлөө хөөцөлдөнө гэж юугсэн ч үгийн бөө мэд. Энэ янзаар 00 ороход төлбөр төлсөн баримтаа барьж ирээд зөвшөөрлөө ав гэх байхшүү.

Зочин [202.179.26.220] 2019-05-17 07:49:26

Хуулиар зөвшөөрөл олгох үйл ажиллагаагаа далимдуулж янз бүрийн судалгаа шаардаж мөнгө хийхийг мөн хориглох хэрэгтэй. Газрын алба, байгаль орчны газар зэрэг байгууллагын

хх [202.55.191.194] 2019-05-17 07:35:22

хуулиар хориглоогүй бүхнийг хийж болдог гэж бас ойлгож болохгүй хуульчлагдаагүй өчнөөн асуудал байгаа ,хувь хүний ёс зүйтэй л холбоотой юм


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.