“Гранд спа” бие угаалга, массажны газрын үйл ажиллагааг зогсоолоо

У.Уранцэцэг / Хууль

Иргэний гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, хоёрдугаар хороолол, Гаалийн хоёрдугаар байрны 23 тоотод үйл ажиллагаа явуулж буй “Гранд спа” бие угаалга, массажны газарт 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй байсан гэх зэрэг олон зөрчил илэрчээ.

Иймд прокурорын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1905000990 тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.