"Сод Монгол Групп" Монголын ТОП-100 аж, ахуйн нэгжийн нэгээр тодорлоо

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Засгийн газар, МҮХАТ хамтран ТОП-100 аж, ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжилдөг энэхүү нэр хүндтэй арга хэмжээг энэ жил 18 дахь жилдээ зохион байгууллаа.

ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 шалгуурыг баримталдаг төдийгүй сүүлийн гурван жилийн дата мэдээллийг салбараар, байршлаар, хэлбэрээр, ашиг орлогоор гэхчлэн харьцуулан жагсаасан байна.

Энэ жилийн жагсаалтыг харахад 2018 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 5 их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ийн 96 хувийг эзэлж байна. Түүнчлэн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна. ТОП 100 ААН-ийг салбараар нь дүгнэвэл уул, уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй байна.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлж, аж ахуй нэгжүүдэд баяр хүргэсэн юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр энэ жилийн ТОП 100 аж, ахуйн нэгжийн нэгээр тодорсон "Сод Монгол Групп" ХХК болон Эрдэнэт үйлдвэрийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

"Сод Монгол Групп" ХХК-ийн хувьд 1999 онд бизнесийн үндсэн чиглэл болох газрын тосны бүтээгдэхүүний худалдаа чиглэлээр үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам, газар тариалан, IT технологи, уул уурхай, дизайн зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжөөд байна. ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч аж ахуй нэгж болох Роснефть НХН, Газпром, ТНК-ВП, Урал-Ойл зэрэг компаниудтай хамтран ажиллаж, чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн автобензин А-80, Аи-92, Аи-95, супер Аи-98, агаарын хөлгийн ТС-1 шатахуун, дизелийн түлш /өвөл, зун/, галлагааны зориулалттай М-100 мазут болон битум БНД-90/130 зэрэг нефтийн бүтээгдэхүүнүүдийг импортлон дотоодын зах зээлийн 15 хувийг дангаараа хангаж, энэ салбартаа тэргүүлэгч топ 3 аж ахуйн нэг болоод байна.

image

“Сод Монгол” группийн Тээвэр ложистик хариуцсан захирал Н.Ангар: “Сод Монгол Групп ХХК 2018 онд улсын төсөвт 78 тэрбум төгрөгийн татварыг төлсөн

-“Сод Монгол Групп" ХХК 2018 онд улсын төсөвт 78 тэрбум төгрөгийн татварыг төлсөн. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан. Мөн 300 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн амжилттай байлаа. Бидний уриа бол ЧАНАР. Чанартай бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэхийг зорьж ирсэн маань үр дүнд хүрч ТОП100 аж, ахуйн нэгжийн нэг болоход нөлөө үзүүлсэн болов уу. "Сод Монгол Групп" ХХК энэ онд нийгмийн хариуцлагын хүрээнд Өргөө кино театрын салбарыг Дарханд барьж, байгуулна. Бид 2018 онд Эрдэнэтэд кино театр барьж хүлээлгэн өгсөн. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орон зайг нөхөж ажиллахаар бид ажиллаж байна. Бид мөн үйл ажиллагааныхаа хүрээнд салбаруудаа нэмж байгуулахаар ажиллаж байгаа.

image

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 100 сая төгрөгийн баялаг бүтээж байна

- 2018 оны хувьд Эрдэнэт үйлдвэр болон манай хамт олны хувьд онцгой жил байсан. Өнгөрсөн онд үйлдвэрийн маань 40 жилийн ой тохиосон. Үйлдвэрийн техник, технологи болон эдийн засгийн үзүүлэлтүүд 40 жилийн туршид байгаагүйгээр ахисан. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэр ТОП 100 аж, ахуй нэгжээр 17 дахь жилдээ шалгарч байна. Хамт олон маань 2016 онд сум орон нутгийн төсөвт 180 тэрбум төгрөг, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 100 сая төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг юм. Одоо бид 2018 оныхоо амжилтад суурилаад үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний ажил 110 хувийн биелэлттэй явж байна.

image


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.141] 2019-05-20 02:14:21

Хэзээ ингээд топ 100 луйварчидаа шалгаруулчихваа

Зочин [103.212.118.152] 2019-05-18 14:52:17

Энэ Санхүүгийн зохицуулах хорооны дарга хүүхнийг хэзээ солих гэж байнаа УИХ ын даргаа!!!

Хэнчбиш [66.181.185.181] 2019-05-18 06:13:15

Топ 100-г хэдээр авч байгаа вэ?хэдэн жилийн өмнө 100 сая гэдэг байсан гэсэн одоо хэд хүрч байгаа бол

888 [202.179.31.18] 2019-05-17 13:38:28

Жинхэнэ баялаг бүтээж байгаа хүмүүс нь, идэр сайхан насандаа тэтгэвэрт гараад удалгүй бурханы оронд явж байгаа нь их хэцүү юм.Залуу наснаас нь, хүнд үйлдвэрт ажиллаж байгаа баялаг бүтээгчдээ эрүүл мэндийн боловсрол олгодог сайн эмнэлэг.хүний төлөө зөвлөж чаддаг сайн эмч нарын баг ажилдаг баймаар бодлоготой баймаар байна ш дээ.

Зочин [202.9.43.253] 2019-05-17 13:32:55

Sayhan l benzin huuramchaar nairuulj baisan ni il boloo bizdee

zochin [202.9.42.218] 2019-05-19 02:31:15

Ter chine SOD bish busad ni baisan

Zochin [66.181.161.42] 2019-05-17 11:06:16

Uur hiih yum oldohgvi ingej bgan baihtaa

Зочин [202.21.108.137] 2019-05-17 10:52:38

Олигархуудын компани байна

зочин [52.199.79.69] 2019-05-17 10:12:21

гөлийчөөд энэ ёртой сайдын байж байгааг. хүүхдүүд өвдөж байхад доль доль гээд зураг авахуулаад байж байдаг.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.