Нөөцийн махыг тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 15-ны хооронд зарж байх чиглэл өгөв

Т.Хулан / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн /2019.05.17/ хуралдаанаар махны хангамж, нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл сонсжээ.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 18-наас 6 дугаар сарын 15-ны хооронд нөөцийн махыг худалдан борлуулах чиглэлээр ажиллахыг сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгасан байна.

Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохдоо хүсэлт гаргасан тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо нөөцийн махны үнээр худалдах гэрээ байгуулж байхыг үүрэг болголоо.

Хонь, ямааны мах болон дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, мал төллөх үе буюу 4, 5 дугаар сад мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байх болон шаардлагатай бусад арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагуудын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгав.

Нөөцийн мах бэлтгэх, үнийн савлагаа, хангамж тасалдахаас сэргийлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна.

Цаашид мах, гурил, үр тариа, төмс, хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн хуралдаанаар валютын ханш, зээлийн хүү, шатахуун, түлшний үнийн талаар мэдээлэл сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.205] 2019-05-18 03:14:56

ХАА биржээ сайн ажиллуулаач. Ченжийн гарт орсон биржийг төрийн мэдлээс гаргаж ХАА холбоодын хамтарсан анийгэмлэг байгуулах хэрэгтэй

зОЧИН [150.129.142.205] 2019-05-18 03:11:11

Хөөрхий мөн ч ухаалаг засаг юм аа. Дулааны аргаар боловсруулсан махны 10 хувийг дотоодод нийлүүлэхэд үнэ өндөр үнэ буухгүй шүү дээ. 4-5 сард экспортлохыг хориглоно гэдэг ямар төллөх үед нь агнаж болохгүй гэдэг шиг юм. Хэн ч хавар мах бэлтгэхгүй намар бэлтгэсэн махаа дэлхийн худалдааны байгууллагын журмын дагуу гадаадтай байгуулсан гэрээний хугацаандаа нийлүүлнэ шүү. 4-5 сард л мах авна гэвэл яах юм. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ассудлыг байнга алсын бодлогүй шийдэх юм даа

mongol hun [202.179.25.251] 2019-05-18 02:46:43

Njrgen guai yg unen heljee. shaltgaaldag humuus ni yaj ajillahaa mergeshsen bdag tuhai yaria bdag gene. a+b+c+d=4000tn-iin zoor zovhon uudendee mahaa huraaj uzuulne. Alban tasalgaanii tsonhoor amidral saihan haragdana.

irgen [139.5.218.45] 2019-05-17 15:24:41

Нѳѳцийн мах тооцоолсон хэмжээнээсээ хэд дахин байгаа.зүгээр л цаасан дээр 4000тн гэж бичсэн.Баатрууд Тэнгэрт тэр хэмжээний мах байхгүй.Тэр битгий хэл 4000tn.н агуулах ч байхгүй.Дандаа ичихгүй худал мэдээлнэ.Дээр нь шалгадаг газруудаа аргалаад сурчихсан

maagii [202.9.42.57] 2019-05-17 14:26:30

nootsiin mah duussan gee bizde bi l lav baraagiin ch haraagui


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.