МАН-ЫН БҮЛЭГ: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг асуудлыг намын УЗ-өөр хэлэлцэх ёстой

Т.Хулан / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар МАН-ын Хяналтын хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд хоёрт таван жилийн турш улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг хэлэлцэж, уг асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэх байр, сууринд хүрсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "Бүлгийн хуралдаанд намын дарга, Хяналтын хорооны дарга, Ёсзүйн хорооны дарга нарыг оролцуулсан. Намын дүрмийн дагуу энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдэх ёстой. Тодруулбал, Удирдах зөвлөл хуралдаад Хяналтын хорооны шийдвэрийг хэвээр үлдээх үү, хүчингүй болгох уу гэдгийг шийддэг. Харин бүлгээс сая намын даргад "Удирдах зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдээч" гэсэн хүсэлт гаргасан.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна лээ. Харин Ш.Раднаасэд гишүүн бүлгийн хуралдаанд "Хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох саналыг би албан ёсоор гаргаагүй. Ажлын хэсгээс энэ санал орж ирсэн. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үед гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д байсан. Намайг байгаагүйд ийм шийдвэр гаргасан байна лээ" хэмээн тайлбарласан. Тиймээс бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн хуулинд заасан эрхийнхээ дагуу үг хэлж, байр сууриа илэрхийлж, санал гаргасныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчиж, үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд Оюутолгойд материал өгсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцохоор болсон байна лээ. Бүлгээс энэ хоёр гишүүний асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдах ёстой гэж шийдвэрлэсэн" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-МАН-ынхан тойргоо булаалцалдаад Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын тойргыг булаахаар ийм шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий?

-Энэ бол хэвлэлийнхний хардах эрхийнхээ хүрээнд бичсэн мэдээллүүд гэж харж байгаа. Миний бодлоор арай ч ийм улайрчихсан юмнууд байхгүй байгаа болов уу гэж бодож байна. Хардахаар давхцлууд бол байсан байх. Нам дээр хэн хэн аль тойрогт нэр дэвших эсэх зэрэг асуудлууд яригдаж эхлээгүй байна. Сонгуулийн хуулиа ч яриагүй байна.

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг намаас гарах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байсан?

-Тийм зүйл байхгүй.


Сэтгэгдэл

zochin [202.9.42.218] 2019-05-18 02:00:21

iimerkhuu adgiin khulgaich urvagch deeremchdiig ueiin ued kharaal idekh bolno...

зочин [202.9.42.84] 2019-05-18 00:24:56

ийм хүмүүс төрд байсан цагт шудрага ёс алдагдана

зочин [59.153.85.120] 2019-05-17 23:26:03

бас 2 хулгайчаас холдох нь дээ ямар сайн юм

hahahahahhaha [185.39.141.245] 2019-05-17 22:35:11

uls turiin demjleg vzvvlehgvi gej hulaaraa shiidsen genee ....; yaanaaa ........ jdv olgohgvi gesen vg vv ???? hahhahahahahahahaha.... huraldagsadiin uls turiin demjleg geech yumniih ni jagsaaltiig harah yumsaaan ... demiiregchidiin dampuu tolgoi ergvvlem shagnal shiitgel.... kkkkkkkkkk

Radistka Ket [194.60.255.186] 2019-05-17 22:17:01

Как получить абсолютно новый, с завода автомобиль за 400 евро? Нашумевшая в Европе компания Starlife выходит на рынок Украины, России и Казахстана. Компания Starlife из Чехии, во главе с основателем Робертом Жмелик, победителем олимпийских игр 1992 года, набрала за короткий срок огромную популярность на автомобильном рынке Евросоюза именно из-за простой и эффективной программы распространения новых автомобилей. Узнайте подробности http://bit.ly/2VxwG4U Что же такого особого предлагает Роберт, раз сейчас такой ажиотаж вокруг его компании? Узнайте подробнее http://bit.ly/2VxwG4U Это шикарное предложение уже доступно всем желающим!

Зочин [66.181.191.53] 2019-05-17 17:28:12

Зайлуул.Ерөнхий сайд одоо намаа цэвэрлэх хэрэгтэй.

Зочин [59.153.112.190] 2019-05-17 16:44:54

МАНАН-гийн НОВШНУУДЫГ БҮГДИЙГ Нь ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

зочин [103.212.118.222] 2019-05-17 13:55:37

энхболдын хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулж байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.