“АСЕМ Вилла” хотхоноос хальсан бохир ус мөс арилсан ч, бохирын цооногоос өмхий ханхалсан хэвээр байна

П.Урнаа / Нийгэм

-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР АСЕМ ВИЛЛАГИЙН ХАЛЬСАН УСНААС ГЭДЭСНИЙ БҮЛГИЙН САВХАНЦАР ИЛЭРЧ БАЙВ-

“Асем”-ийн ачаар өмхийнөөсөө түр ч болов салж байсан нийслэл одоо Асемийн байрнуудаас болж өмхий ханхалдаг болоод удаж байна. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сараас Асем вилла хотхоны бохир хальж уулын зам, Туул голын эрэг дагуу бохир гадагшилж хөлдсөн.

Тус мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж шугам хоолой задарсны улмаас хөрсөн дээр бохир хальж гарч ирсэн болохыг тогтоож хугацаатай үүрэг даалгавар өгч хариуцлага тооцсон. Үүрэг өгсний дагуу тус хотхоны ашиглалт хариуцсан байгууллага хөрсөн дээр хальж гарсан бохир мөсийг цэвэрлэж хаясан ч цанын баазын зүүн талд хаясан байдаг юм. Тэр нь далангаар дамжиж Туул гол руу урссан бохир хайлж голын устай нийлсэн.

image

Гадны төлөөлөгчдөд зориулагдан олон тэрбумын хөрөнгөөр баригдсан үнэтэй хаусууд нь төрийн шугамд холбогдоогүй үед гарсан шугамын гэмтэл нь бохир гадагшлах шалтгаан болсон. Угаасаа хэдхэн хоног амьдрах зориулалтаар баригдсан барилгад олон хоног амьдраад эхлэхээр бохирын асуудал хөндөгдөж эхлэх нь ойлгомжтой байсан. Асем вилла хотхоны ашиглалт хариуцсан байгууллага хөрсөн дээр хөлдсөн их хэмжээний усыг хөрсний болон уулын ус гэж тайлбарлаж байна. Харин мэргэжлийн байгууллагын хийсэн шинжилгээгээр тус газраас гэдэсний бүлгийн савханцар илэрсэн хэмээн дүүргийн төлөөлөгч хэлж анхааруулж байв. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас зөрчил гаргасан байгууллагыг тус бүр 5 сая төгрөгөөр торгосон байдаг юм.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл “Анх 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэдээс мэдээлэл авч, газар дээр нь очиж ажилласан байна.

Тэгэхэд АСЕМ-ын барилгын баруун хойд цооногоос маш их хэмжээний бохир ус хальж, хөлдсөн байдалтай байсан аж. Мөн бохирын худгуудаас нь бохир хальж, замын хажуу руу хөлдсөн байсан” хэмээн мэдээлэл өгч байв.

Туул голын асуудал бол дан ганц Улаанбаатар хотын 1,5 сая хүн амын асуудал биш. Туул голоор ундалж байгаа олон хүний асуудал, ирээдүй үр хойчийн ундны усны асуудал юм. Оршин суугчид арьс ширний хаягдал, үйлдвэрийн бохирдлоос эхлээд бургасыг нь хядахаас эхлээд өөрөө өөрсдөө ундны усандаа заналхийлж байна.

Өвлийн саруудад хүндхэн нөхцөл байдалтай байсан АСЕМ виллагийн хальсан бохир усыг олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа раа сурвалжлан хүргэж байсан. Тэгвэл одоо ямар байдалтай байгааг бид сурвалжлахыг зорилоо. Биднийг очиход эргэн тойрон эл хуль, хүн тааралдсангүй. Туул голруу цутгалттай замын доогуурх ус зайлуулах хоолой болон түүнтэй ойролцоох байгууламжийн эргэн тойронд тогтсон мөсөн бүрхүүл хэдийн хайлж арилсан байв. Харин хөлдсөн мөснөөс үлдсэн нойтон газар шавар балчиг хатсан байх аж.

Харин хоорондоо нэг метрийн зайтай байрлах бохир усны худгуудын таг нээлттэй байв. Түүнээс төв цэвэрлэх байгууламжийнх шиг өмхий үнэр ханхлах аж. Улмаар өмхий үнэр салхинд туугдан тархаж ойролцоох газруудаа таагүй үнэрт автуулж байлаа.

Харин “АСЕМ Вилла” хотхон УСУГ бохир усны шугамыг нь тасалснаас бохир усны худаг руугаа бохир ус нийлүүлэхгүй хаалт хийж, бохироо соруулж төвийн бохир усны цэг рүү зөөсөн тухай тайлбарласан. Улмаар гүний худгаас усаа татан оршин суугчдадаа цэвэр усаар хангаж байгаа гэгддэг ч, зайсанд байрлах хоол үйлчилгээний газруудаас гэдэсний хордлого авсан хүмүүсийн тоо нэмэгдэж цэвэр усны асуудал хөндөгдөж байгаа билээ.

image image

imageimage

image

image


Сэтгэгдэл

Зочин [68.33.101.126] 2019-05-19 15:20:26

Ямар ч хамаагүй зүйлийг ч элбэгдоржтой холбож харлуулах. Тэгэхээр доор нь өөрийн ухаангүй хүмүүс муу тарвага, новш гэж хараах зорилго нь энэ зорилгодоо хүрч бн

Зочин [202.126.89.173] 2019-05-19 09:27:20

Bid bas hvmvvs amidarch bn usnii ehend balai ym barichaad hvmvvst bohir us uulgaj yaj chadaj bgm Tuul golig hamgaaldag ged baisan hodolgoon hvmvvs yagad duugai bnaa ene asuudlaa meregjliin baiguulga ni vnen monoor ni medeelel ogoochee amid yuah ervvl yuah notstoi bolj bn

Teneg baagii be [122.201.21.182] 2019-05-19 05:59:46

Trgeeed unertei us unerleh geed bga um uu

bb [150.129.141.173] 2019-05-19 01:05:19

dandaa luivarchid amidardag bolohoor baas shees ni khurtel umkhii ni dendsen baikh yum daa.. elbegdorj pizdisiin khiisen lai lanchig herees heterlee

Meddeg hun [66.181.190.127] 2019-05-18 22:44:38

NAANA CHIN DANDAA BAYAN HUNUUS AMIDARDAG ZA YU. GAIGUI L YUM IDEJ UUJ BAISAN BAIJ TAARNA. TEHEER BOHIR CH GESEN GAIGUI NEEH UMHII UBER BAIHGUI ZA. UUSAIN GUILGACHINGUUDA

Зочин [194.228.76.84] 2019-05-18 17:42:45

ээ борхан мэнь, хармааргүй л фотонууд бна шуу. тэгээд бас өмхэй унэртэй бол яанаа? Асэний хорлол хэцүү бна даа.

Зочин [182.160.32.107] 2019-05-18 12:02:05

тарвагаа баасаа өөрөө цэвэрлэ.

Зочин [202.179.31.63] 2019-05-18 09:40:18

Элбэгдорж новш оо !

Боль доо [203.91.117.8] 2019-05-18 09:27:39

Долоо хоногтоо 2-3 удаа наад замаар чинь дугуй жийж байна. Юу ч үнэртэхгүй л байгаа даг. Харин муу усны нүх рүү шагайгаад, толгойгоо шургуулаад явбал үнэртэлгүй л яах вэ. Энэ сэтгүүлчийн байгаа зиндаа нь л энэ.

eoooo [185.39.141.245] 2019-05-18 08:44:11

2 3 jilion nastai shugam shvljee .. hairan ch heden zuun ter tugrug .. . ulaanbaatar chuudiig muu deer ni muuhai bolgood baruun zvvnees ni yalgadas vnerlvvleed ... hoit taliin nvhend dvlegsed nuram ugaadas nvvrs utaand jibvvleed ... 65 ats vnendee ene ulsiig samar bn doo .

Зочин [66.181.177.151] 2019-05-18 07:36:10

Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрийг хурдан дар

ZochiN [103.57.95.68] 2019-05-18 07:13:57

Өдөр болгон энэ замаар явж Баянзүрхийн товчоогоор орж гардаг. Өмхий үнэрээр нийслэлийг бохирдуулж байна гэж худлаа сенсаацлахаа боль. Харин ч хүмүүс байнга Скай резортод ирж нялх балчир хүүхдүүдээ салхинд гаргаж байгаа харагддаг.

Зочин [203.169.49.94] 2019-05-18 05:10:11

Их хэмжээний мөнгө зарсан ч цэвэрлэх систем бариагүй юм уу?

зочин [103.26.193.27] 2019-05-18 04:58:10

Элбэгдорж ах бохироо цэвэрлэ ээ.

Зочин [202.179.31.63] 2019-05-18 15:38:50

Элбэгдоржийн хийсэн ажил !

Зочин [64.119.25.251] 2019-05-18 07:48:36

Элбэгдоржид ямар хамаа байнаа оркоо!

Зочин [66.181.190.98] 2019-05-18 03:40:45

Hiisen bolgon ni aldaatai

Зочин [182.160.39.55] 2019-05-18 03:37:44

элбэгдорж энэ асемаар их мөнгө хийсэн дээ

hh [150.129.141.173] 2019-05-19 01:06:20

elbegdorj salga saaral 2 alsan gedgiig mongolchuud medekh baikh oo

Зочин [64.119.25.251] 2019-05-18 07:49:07

Бvv гvтгэ Зоригийн аллагын захиалагч Нямка сайдаа!

Зочин [194.228.76.84] 2019-05-18 06:32:12

элбэгдоржийн байгуулсан олигорхуудын ялгадасны баян бүрд.тэнд олигруудын үр ач нарын гэрэлт ирээдүй байна.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.