Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

М.Амаржаргал / Нийгэм

Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

  • 1.Баянхошууны эцэс
  • 2.Толгойтын эцэс
  • 3.Содон хороолол

Хан-Уул дүүрэг

  • 1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
  • 2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

  • 1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

  • 1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

  • 1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

  • 1.Бөмбөгөр худалдааны төв
  • 2.Хайлаастын эцэс

Жич:Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.

Сануулахад, Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.235] 2019-05-19 03:16:27

tagnuul shalgasan n zuv bolson.mah nuutsulsun hujaa nariin mahiig gargaj hudaldaalah heregtei.hileer mah gargahiig tur horivol mahnii une navs buuna.er n zasgaac hunshii buteegdehuunii uniig hynaj hatuu togtson uneer zaruulj b.h heregtei.undur hugjiltei ornuudad deed uniig togtooj ugdug ym bilee

Зочин [150.129.143.38] 2019-05-18 15:31:53

Ийм ч засаг байх гэж .Ганц машин бөөн дараалал.

Зочин [64.119.20.154] 2019-05-18 13:26:46

Хан уул дүүргийн Буянт ухаа хороололд өнөөдөр мах зарсангүй шүү. Анхаарч үзээрэй

Зочин [202.126.89.180] 2019-05-18 11:12:06

Ходоодоор нь санал авах бэлтгэл хийж байна. Дараа жил нөөцийн мах үнэгүй болно

Зочин [103.10.23.116] 2019-05-18 10:06:06

Нөөцийн мах ямар учраас аматгүй туранхай байгаа юм намар алсан малын мах ийм байх уу муу байлаа гэхэл цөм адилхан байх уу зарим хэсэг нь тарган байсан байж таарна тарга тэвээрэг нь гүүцсэн намарын малын мах юм чинь Гэтэл тэр нь хаагуур алга болчхоо вэ Тэр Дэнжийн мянгийн махний наймаачин нарт илүү үнээр зарсан байж таарна Ийм зүүл урд жилүүдэд маш их байсан Одооч байгаа юм байна шалгаж байгаач

Зочин [202.126.89.120] 2019-05-18 09:05:09

ҮХСЭН БААСНЫ ӨРГӨГДСӨН ХУДАЛДАА ЖУКОВЫН МУЗЕЙ ТАЛБАЙН ХАЖУУ ГАНЦ МАШИН МАХ ИРСЭН ХҮМҮҮС ОЧЕРЛООД ЗОГСОЖ БАЙНА ИЙМ Ч ТӨР ЗАСАГ БАЙХ ГЭЖ ДЭЭ

Зочин [202.9.43.64] 2019-05-18 06:53:19

Машин явахыг хориглосон бүсэд байгаа болохоор мах ч авч чадахгүй байна аа. Заавал энэ өдрийг сонгож байхдаа яах вэ дээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.