Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

М.Амаржаргал / Нийгэм

Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа 2019 оны тавдугаар сарын 18 буюу Зуны эхэн сарын шинийн 15-ны энэ өдөр тохиож байна. Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг бол Австрали, Европын бурхны шашинтнууд энэ өдрийг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. НҮБ-аас энэ өдрийг “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг байна.

Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.

Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр” болгон тэмдэглэж байна. Гандантэгчэнлин хийдэд өглөөний 05:00-21:00 цаг хүртэл Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж буй юм.


Сэтгэгдэл

цэцэг [112.72.11.121] 2019-05-19 03:44:53

бурхангүй газарын бумба галзуурна аа гэж энэ дээ .улс орон нь тартагтаа тултал ялзарч байхад чой нар буддагын алдарыг хулгайлаад ард түмэнээ хуураад арчаагүй дорой болгоод сууж байгаа нь ч өрөвдөмөөр л юм

Зочин [64.119.24.120] 2019-05-18 16:28:29

Хотын дарга гэх этгээд гүйж байгаа хүмүүс дээр очоод үг хэлээд байж, Бурхан багшийн ёслол дээр өөрөө очоод үг хэлчихээр яагаад байгаа юм. Eрөнхийлөг, Их хурлын дарга нь ч гэсэн. Монголд бол өөр шашнууд Буддын шашинтай барьцаад гомдоллоод байхгүй л байх

Ёндон ах нь. [202.179.31.108] 2019-05-18 10:46:40

Буддагийн ариун номлолыг цэвэр сайхан филиософи утгаар нь элдэв мухар сүсэгээс ангид дэлгэрүүлэхийн төлөө орчин үеийн өндөр боловсролтой лам нар их зүйлийг хийгээрэй.Тэр л чухам Монголын ард түмэнд өгөх их өглөг буян болох бизээ.Эдүгээ үеийн энэ их харанхуй мухар сүсэгээс бурханы ном сургаал хараглахгүй боллоо шүү.Ойрын үед яаралтайгаар Монголын Бурхны шашны тэргүүнтэй\ЗАХИРГААТАЙ\ болмоор юм..Зөв үү? Чой жамц гавжийн шавь нараа.

Зочин [202.179.31.51] 2019-05-18 10:11:26

Буддагийн сургаалийг яаж завхруулж комеди болгож байгааг монголд хөгжсөн гэлүгва урсгалаас харж болно

Зочин [64.119.24.120] 2019-05-18 09:25:01

Ёстой сайхан арга хэмжээ болж байна. Маш их хүнтэй боловч биe биeнээ хүндэтгэсэн, буянаа арвижуулсан сайхан байлаа

ZOCHIN [37.70.174.23] 2019-05-18 06:00:44

HURAL DAGAN BAYASAYA EH BOLSON ZURGAAN ZUIL HAMAG AMITNI TUSIN TULD UM MAANI BAD MI HUM UM MAANI BAD MI HUM UM MAANI BAD MI HUM


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.