“Байгаль Опен” олон улсын тэмцээнээс Ц.Намуунцэцэг, О.Насанбурмаа нар алтан медаль хүртлээ

М.Амаржаргал / Спорт

Чөлөөт бөхийн “Байгаль Опен” олон улсын тэмцээн гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөнө. ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болж уг тэмцээнд манай улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Тэмцээний эхний өдөр медалийн эзэд тодорч, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-д МУГТ О.Насанбурмаа нар алтан медаль, спортын мастер Н.Анударь мөнгөн медаль, ОУХМ Буяндалайн Чимгээ нар хүрэл медаль тус хүртжээ. Мөн ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль, ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул мөнгөн медаль, ОУХМ А.Батцэцэг, П.Шинэхүү нар хүрэл медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг мөнгөн медаль, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 65 кг-д ОУХМ Б.Нямдорж нар хүрэл медалийн эзэн болжээ.

Тус тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 125 кг-д ОУХМ П.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д ОУХМ Ө.Пүрэвсүрэн, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, спортын мастер Г.Ариунжаргал нар алтан медалийн төлөө барилдсан байна. Эхний өдөр манай зургаан бөх шигшээд шалгарсан бол өчигдөр дахин зургаан бөх финалд шалгарчээ.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Б.Шоовдор, спортын мастер Д.Түмэнхүслэн, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг, спортын мастер Н.Загардулам нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг жингийн медалийн төлөөх барилдаан болсноор тэмцээн өндөрлөнө.


Сэтгэгдэл

Зочин [182.160.32.96] 2019-05-20 21:11:30

1234

AurelioBaIno [151.106.11.190] 2019-05-19 11:01:25

Hi Good news ! a fineprovide Are you in? https://drive.google.com/file/d/1FdqFJMhZnEVasXjjg3XySINA15jhxLb4/preview

Зочин [202.179.26.172] 2019-05-19 09:24:03

1 шар юм зүүж дээ,бор юм зүүдэг хүүхэн

Rtl [83.23.240.89] 2019-05-19 05:53:41

Nasanburmaa yapon yavz bolohgui shuu hulgain hereg chin zadran shuu hairan asuudal busad oron ruu yavz bolno amzilt husiee

Bwh [66.181.190.127] 2019-05-19 04:04:25

Naska sexdee ix sain gej duulsan. Aldag gesen

Зочин [202.179.26.172] 2019-05-19 03:34:30

мундаг бна Ука


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.