“The Hu” хамтлагийнхан тоглолтынхоо өмнө хоёр азтан шалгаруулна гэв

М.Амаржаргал / Энтертайнмент

Дэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.

Тоглолтонд цуг явах найзаа таг хийгээд хоёулаа “The HU” хамтлагийн пэйжийн дагагч болж, уралдаанд хамрагдах аж.

Тус хамтлагийнхан дэлхийн бусад улсаар тоглогдох аялан тоглолтуудын эхлэл болж байгаагаараа онцлог юм. “The Hu” хамтлаг тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн /2019.05.07/ зарагдаж эхэлж байгаа бөгөөд тасалбарын үнэ 99 мянга 999 төгрөгийн үнэтэй ажээ. Мөн www.ticket.mn онлайнаар шууд зарагдана.


Сэтгэгдэл

Зочин [43.228.131.45] 2019-05-20 02:59:47

Үзье гэж бодоол уншиж байтал юу харчихваа кк


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.