Д.Гандорж: Усан халаалтын “ШГ” зуух 378 сая төгрөгийн дулааны зардлыг 77 сая төгрөг болгож бууруулсан

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн 57-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч Э.Гантулга хүү “Миний мөрөөдөл” гэдэг гарчигтай эссэндээ “Улаанбаатар хот утаагүй бол мөн гоё оо” гэж бичжээ. Утаагүй Улаанбаатарт амьдрах өдгөө хүн бүрийн мөрөөдөл болсон. Нийслэлчүүд бид урин хавар ирэхээр утааныхаа асуудлыг мартаж зунжин, намаржин найр наадам хэсч явснаа 11 дүгээр сарын эхээр утаагаа яриад эхэлдэг. Иймэрхүү байдлаар 20 гаруй жилийн нүүрийг үзэх гэж байна.

Нийслэл хотын гадаад орчны бохирдол ойролцоогоор жилд 463 сая ам.доллартай тэнцэх хэмжээний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг мэрэгжилтнүүд ярьж байгаа. Тухайлбал, утаанаас хамаарч зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхит, өвчин хүндрэх, уушигны үйл ажиллагаа буурах, төрөлтийн хүндрэл тохиолдох, амьсгалын замын өвчлөл ихэсч багтраа өвчин үүсэх гээд олон төрлийн эрүүл мэндийн асуудлыг араасаа дагуулж байгаа аж. Саяхан гарсан судалгаанаас харахад Улаанбаатар, ДЭМБ-ын агаарын чанарын стандартаас 35 дахин илүү бохирдолтой гэсэн дүн гарчээ. Энэ мэт олон тоо баримтаас хамаарч Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд очсон гэдгийг хэдийнэ мэргэжилтнүүд төдийгүй хүн бүр хүлээн зөвшөөрчихсөн. Тиймээс бид хором ч алдалгүй эрүүл мэнддээ анхаарч, хүн бүр утааны эсрэг үйлсд гар бие оролцох ёстой юм.

Манай сайт нийгмийнхээ хариуцлагынхаа хүрээнд утаагүй зуух зохион бүтээсэн монгол инженерүүдийнхээ бүтээлийг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Тэдний бүтээлийг төр засаг нь анхааралдаа авч, цаашид технологио хөгжүүлэхэд нь эдийн засгийн туслалцаа өгч, аж ахуй нэгж, айл өрхүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна. Бид энэ удаад 50 кВт-ын усан халаалтын зуухыг зохион бүтээсэн Д.Гандоржоос тодруулга авлаа.

image

-Та бидэнд усан халаалтын зуухаа танилцуулахгүй юу. Хэдэн онд үйлдвэрлэж хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэв?

-"Оргил турбин инженеринг" ХХК-ийн захирал, зохион бүтээгч Д.Гандорж гэдэг хүн байна. Манай компани 2000 оны эхэн үеэс зуух үйлдвэрлэж эхэлсэн. Одоохондоо бол манай компанийн орлогын гол эх үүсвэр нь халаалтын зуух байна. 2004 онд Шарын голын уурхайд тавьсан усан халаалтын “ШГ” зуух амжилттай болсноос хойш энэ салбар руу орсон. Шарын голын уурхай халаалтдаа жилд 378 сая төгрөг зарцуулдаг байсан бол манай зуухыг тавьсны дараа 77 сая 291 мянган төгрөг болж, 300 сая 709 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Усан халаалтын “ШГ” зуух нь түлш зарцуулалтыг 40-60 хувь, агаарын бохирдолыг 30-60 хувь буруулсан. Бүх төрлийн түлшээр ажилладаг. Стандартын шаарддлага хангасан, байгаль орчинд ээлтэй, утаа сорогчтой, агаар үлээгчтэй, утааны усан шүүлтүүртэй. Зуух үйлдвэрлэгч томоохон компаниудтай хамтраад Монгол Улсын зах зээлд 300 гаруй том оврын зуух үйлдвэрлэж аж ахуй нэгжүүдийн дулааны эх үүсвэрийг шийдсэн байна.

-Усан халаалтын “ШГ” зуух хичнээн м.кв-т талбайг халаах хүчин чадалтай вэ?

-Усан халаалтын “ШГ” зуух нь 500-100000 м.кв талбайтай байрилга байгууламж, хувийн орон сууц, цэцэрлэг, сургууль, хүлэмж, агуулах үйлдвэрлэл үйлчилгээний газрууд. Мөн аймаг сумын төв, хотхон, орон сууцны хороолол зэрэг дэд бүтэц төвийн шугамд холбогдох боломжгүй бүх төрлийн барилга байгууламжийг дулаанаар хангана. Жишээлбэл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвийн төвлөрсөн халаалтад хэрэглэж байсан Ероп стандартын зуухыг буулгаж усан халаалтын “ШГ” зуухын суурилуулсан. Европ стандартын зуух зургаан тонн нүүрс хэрэглэж 500 С дулаан гаргаж байхад “ШГ” зуух дөрвөн тонн нүүрс хэрэглэж 900 С дулаан гаргаж түлшний хэрэглээг 40 хувь бууруулж чадсан байдаг. “ШГ” зуух нь гадны улс орны импортын бүтээгдэхүүнээс дутахгүй эрчим хүчинд хэмнэлттэй эдийн засгийн үр өгөөжтэй бүтээгдэхүүн гэдэг нь харагдаж байгаа юм.

-Усан халаалтын “ШГ” зуух ямар зарчимаар ажиллах уу?

-Зуухны ул ширмэнд усан болон агаар хөргөлтийг хослуулан хийснээр импортын зуухнаас илүү хална. Өөрөөр хэлбэл, зууханд орох усны температур 700 С байхад зуухнаас гарах усны температур 950 С байхаар тооцоологдсон. Зуух нь нийт дуулааныхаа 68 орчим хувийг галын хотолдоо хуримтлуулж авдаг. Ингэснээр хуримтлагдсан дулаанаа ашиглах давуу талтай, зуухны галын хотол доторх дэгдэмхий бодис бүрэн шатах зориулалтай хийгдсэн. Зуухны ус, хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотолын хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай. Тиймээс л түлшний хэрэглээг багасгаж эдийн засгийн хэмнэлт гаргаж байгаа юм.

-Усан халаалтын зуухаа 2004 оноос хойш хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ хугацаанд ЖДҮ-ийн сангаас зээл авах гэж хөөцөлдөж үзэв үү?

-ЖДҮ-ийн сангаас зээл авах гэж хөөцөлдөж үзсэнгүй. Зуух зарсан мөнгөөрөө дараагийнхаа эрдэм шинжилгээний хөрөнгөө босгож явсаар өнөөдрийг хүргэсэн. Усан халаалтын “ШГ” зуухаа нийтэд танилцуулах гэж хичээсэн ч үгүй. Харин энэ жилээс эрчимтэйгээр олон нийтэд танилцуулна гэж бодож байгаа. Эдийн засгийн нөөц бололцоо олдвол зуухаа автомат болгож гурав хоногт нэг удаа түлш хийдэг болгохоор ажиллаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

koehiigfrc [112.250.194.219] 2020-12-15 03:04:27

Мэдээ.МН [url=http://www.gy4itpp65s829hv5908pqq4p5h922wo7s.org/]ukoehiigfrc[/url] <a href="http://www.gy4itpp65s829hv5908pqq4p5h922wo7s.org/">akoehiigfrc</a> koehiigfrc http://www.gy4itpp65s829hv5908pqq4p5h922wo7s.org/

Батцэцэг [66.181.161.43] 2019-10-09 06:58:33

Сайн байна уу. Гандорж гуай та холбоо барих утасны дугаараа өгөөч. Асууж тодруулах зүйл байгаамаа

Инженер [103.212.119.110] 2019-07-12 10:48:58

Хүний ярисан зүйлийг өөрсдөө дур мэдэн зохиож найруулан бичихдээ сэтгүүлчид анхаарах хэрэгтэй. Зуухны талаар би сайн мэдэхгүйч гэсэн инженер хүн ингэж алдаатай ярихгүй ингэж алдаатай бичихгүй. Тиймээс энэ мэдээг бэлтгэдэг сэтгүүлч нарын алдаа байна гэж харагдлаа.

tumur [66.181.179.80] 2019-05-23 01:33:32

энэ сэтгүүлч нь 500-700-950градус алдаж бичсэн байх,харин 70градусын усыг 95градус хүргэх ямар ШААРДЛАГА байна,байрных 55-65 градуст барьдаг ,Оросод бүр ингэж норматив тогтоосон,манайд бас ингэж тогтоохгүй бол 70-80градусаар бодож төлбөр авдаг,хэрэг дээрээ үүнийг хэмжээд байдаг нэгч айл байхгүй 45-50градус ус байхад л хүн ямарч хэл ам хийхгүй,үүн дээр тооцоолж "луйвар"-аа хийдэг,улсын хэмжээнд энэ бол маш их мөнгө.

Зочин [66.181.190.140] 2019-05-21 13:39:14

Shaana biz, oroh usnii temperetur 700C gsrah n 950 C ch geh shig arail dendyy bulterchee

Зочин [192.82.64.251] 2019-05-22 15:31:44

70 градус 95 градус гэх гээ биз гэхээс тэгэхдээ жаахан бүлт нөхөр бололтой

Зочин [182.160.32.96] 2019-05-20 21:11:19

1234

Гандорж !!! [66.181.185.121] 2019-05-20 17:13:18

Энэ их худал мэдээлэл байна шүү, инженер хүн бүр энэ ярилцлагыг уншаад л худлаа гэдгийг төвөггүй ойлгоно. Утааны усан шүүлтүүр яахав байдаг зүйл, гэхдээ шинэ юм огт биш. Жилийн 378 сая төгрөгийн халаалтын зардлыг 77 сая төгрөг болгож бууруулсан гэхээр бараг 5 дахин зардлыг багасгасан гэнэ, хэрэв үнэн бол Ерөнхийлөгч энэ хүнд Төрийн соёрхол хүртээж Засгийн газар монголын бүх нам даралтын зуухыг ШГ-ээр сольж утааг 5 дахин багасган яваандаа Хөдөлмөрийн баатар болгох хэрэгтэй гэж хэлмээр байна, зөгнөхөд буруу нь юу байхав, хэ хэ хэ

Гантулга [202.126.89.70] 2019-05-20 11:49:16

Нүүрсний зуух утаа гаргахгүй, хэмнэнэ гэж ер нь байх уу? Зарчим нь бүгд л ижил штээ. гал нүүрс агаар нийлээл утаа.. Түлш нь л илчлэг юу юм гэхээс? Бас Европ стандартаас илүү гэчижээ.. Хөөрхөн юм бэ.. Утааг цахилгаан л халаагуур л шийдэнэ.

Дорж [202.126.89.70] 2019-05-20 11:44:57

Хуучин Шархаданд байсан Мондулаан ххк-д байсан ах л байна штээ.. Таны хийсэн зуух халлагүй, буцая гэсэн мөнгийг мань өгөөгүй. Тэгээд Даконы зуух тавьсан, зүгээр халсан штээ. Арай л Европ стандарт ярьж болохгүй байх аа!!!!

zochin [103.9.90.53] 2019-05-20 03:41:09

manaihan negnee hulhidhaa bolimoor yum.buun utaagui zuuh taraasan.bugd l utaa gardag bsan shuu dee.

зочин [202.179.31.115] 2019-05-20 02:15:36

хаана байрладаг, холбоо барих утсаа өгнө үү

Зочин [66.181.185.121] 2019-05-20 01:33:10

Зардлыг бараг 5 дахин багасгасан гэж ярьсан хирнээ түлш зарцуулалтыг 40-60 хувь хэмнэнэ гэж юу гэсэн үг вэ??? Утаа сорогчтой, агаар үлээгчтэй гэдэг нь цахилгаан мотортой гэсэн үг, энэ чинь цахилгаан зарцуулна. Уурын зуухны гол зардал нь түлш байдаг, тэгэхээр шал худлаа тэнэг юм ярьсан байна.

Зочин [202.179.25.192] 2019-07-19 05:43:49

түшний илчлэгээс хамаарч өөр өөр хэмнэлт гарна


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.