“Сайханы сарлаг-2019” уламжлалт арга хэмжээ энэ сарын 25-нд болно

М.АМАРЖАРГАЛ / Орон нутаг

Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлаг үхрийн тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, уналга эдэлгээнд сургах, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах. Мөн нийтэд сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго дор энэ дугаар сарын 25-ны өдөр Ханхонгор сумын нутаг Говь гурван сайхан уулын "Ёлын ам"-нд “Сайханы сарлаг-2019” арга хэмжээ болох гэж байна.

Энэ үеэр:

  • Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох
  • Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
  • Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах
  • Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
  • Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах
  • Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулна.


Сэтгэгдэл

зочин [64.119.19.253] 2019-05-22 09:00:46

Аймаг болгон уламжлалт аж ахуйгаа харуулсан ийм арга хэмжээг цаг хугацааг нь өөр өөр байхаар зохион байгуулвал жуулчидад үзүүлэх сайхан арга хэмжээнүүд болох байхаа.

Зочин [43.242.243.55] 2019-05-20 15:56:00

САЙХАН АРГА ХЭМЖЭЭ БАЙНА .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.