ХААН Банк “ТОП 100 ААН”-ийн эхний дөрөвт дахин эрэмбэлэгдлээ

Д.Тулга / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран улс орны нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг жил бүр эрэмбэлдэг уламжлалын дагуу 2018 оны “ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт боллоо.

Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг дэмжигч хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөвөөр дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк энэ жил дахин дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, амжилтаа бататгалаа.

ТОП-100 ААН-ийг ийнхүү эрэмбэлэхдээ борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар Сангийн яам, МҮХАҮТ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын хамтарсан Ажлын хэсэг тодруулдаг юм байна.

ХААН Банк нь улсад татвараа хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй бөгөөд 6,500 орчим хүнийг ажлын байраар хангаж буйгаас гадна өнгөрсөн онд гэхэд 1,000 гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Мөн түүнчлэн цахим банкны хөгжлийн шинэ хуудас нээн өөртөө үйлчлэх банкны киоск машин нэвтрүүлж, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшин гаргах чиглэлд шат дараалсан олон ажил хийж, олон нийтийн санхүүгийн боловсрол, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бусад байгууллагуудад үлгэр дуурайл болж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ.

ХААН Банкинд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.79] 2019-05-21 01:41:09

ХАҮТанхим ингэхгүй ээ

Зочин [66.181.161.79] 2019-05-21 01:40:47

Шал утгаггүй юм

Зочин [182.160.32.96] 2019-05-20 21:11:18

1234

Zochin [202.9.42.82] 2019-05-20 17:45:47

Bi bur gaihaad bdiin. Iim novshiin luivarchin bank yamar shalguuraar ingeed TOP gd yavaad bdiin boluu.

Зочин [202.126.89.109] 2019-05-20 12:20:40

Лалрын банк даа. Дээр нь ажиллаж байгаа хөлсниы менежер, ажиочид нь рольдоо итгэсэн инээдэмтэй тэнэг хулгайчууд. Хөлсний боол гэдгээ мэдэрч байх хэрэгтэй ш дээ. Баялаг бүтээхгүй, Монголчууд биднийг шулж байгаа дээр үеийн Хятадын мөнгө хүүлэгчдийн хойд дүр

монголчууд [202.131.230.19] 2019-05-20 08:41:09

шал худалаа яасан гэж

Зочин [103.229.122.187] 2019-05-20 07:26:33

нийгэмд баялаг бүтээхгүй тэгээд баяжаад томроод байдаг.тэр хирээрээ ардууд ядуураад байдаг..тэгээд шилдэг болоод байх юмаа...их татвар төлдөг юм болов уу

хх [202.55.191.194] 2019-05-20 06:51:23

ХААН банк шиг луйварчин монголд тун цөөхөндөө

Хүн [66.181.161.118] 2019-05-20 06:35:33

Банк бус харин үйлдвэр үйлчилгээ явуулдаг байгууллагуудыг шилдэгт шалгаруулж байх ёстой шүү дээ тэнэгүүдээ .

Зочин [64.119.24.201] 2019-05-20 14:16:25

Шулан мөлжигч банк шүү дээ. Зээл авахад 1% зүгээр дээрэмдээд үлдэнэ. 17%-24% хүүтэй. Юун Да шэн күй пүүс. Японд зээлийн хүү 1% зорилтот зээл байна хө. Германд хадгаламжийн хүү бараг байхгүй. Зээлийн хүү 2-3%.

yag unen. [202.21.109.56] 2019-05-20 08:44:20

tatvart hediig tuldug bank ve?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.