Айлын гэр мөргөж дотор нь байсан гурван хүнийг гэмтээжээ

У.Уранцэцэг / Хууль

Цагдаагийн Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд арван хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг 18 дугаар хороо Бэлхийн замд 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр Тист маркийн автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч гурван настай, эрэгтэй Г гэмтсэн.

-Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо Баянхошууны замд 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр Приус маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, жолооч 20 настай, эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай, эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын гурван хүн гэмтсэн.

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн нутагт энэ сарын 17-ны өдөр Мөрөн сумын төвд асфальтан замд Тист маркийн автомашин явган зорчигч 58 настай, эрэгтэй Н-ийг мөргөж амь нас хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын зургаа нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, нэг осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.34] 2019-05-21 01:01:27

Ene Prius unsan ork pizda nar arai heterlee Pruis iig hotod ybuulhaa bolioch teguul mon ch Olon asuudal shiidegdene shuu

Зочин [182.160.32.96] 2019-05-20 21:11:19

1234

Зочин [202.9.42.25] 2019-05-20 15:47:40

ene priustai Orkuud ch alna shuu. neg muu hyamdhan prius unasniigaa ih yumand bodnoo bas.

Зочин [182.160.39.205] 2019-05-20 12:48:35

нутаг буцаачээ. газаргүй амьдралгүй бааснууд хотод ирээд дуртай газраа гэр бариад баагаад суучих юм. зайлаач

Zochin [66.181.161.114] 2019-05-20 09:18:27

Pizdaanuudig Arhi uulgahin boliulaacg tor zasgaa

Arkhind tolgoigoo meduulsen orkuud [202.131.225.197] 2019-05-20 08:10:12

yanadaa huurhii sogtuugaar joloo barij bga ter jolooch ni uuruu uhnuu bnu hamaa algaa uviagui uildlees ni bolj hohirch bga humuus l huurhii bn.

wef [202.55.191.130] 2019-05-20 08:07:28

wef


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.