Улаанбаатар хотод багавтар үүлтэй 23-25 градус дулаан байна.

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2019 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Сэтгэгдэл

zochin [202.170.68.162] 2019-05-21 09:09:56

tiim dee...zavgui...bolomjgui...tegeh zavgui

zochin [202.170.68.162] 2019-05-21 09:09:26

khuleegeed l blaa...irdeggui eeee

zochin [202.21.96.212] 2019-05-21 00:51:22

khairtai ....khairtai khania khuleene...

Зочин [66.181.177.151] 2019-05-21 00:39:05

орон нутгуудаар сайхан аадар бороо ороосой.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.