СУРВАЛЖЛАГА: Мах үнэд орж гурил, цагаан будааны эрэлт нэмэгдэв

М.Амаржаргал / Нийгэм

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГООС ХОНИНЫ ЦУЛ МАХНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-

Энэ хавар мах урьд хожид байгаагүйгээр өндөр үнэ хүрлээ. Үхрийн мах төвийн дэлгүүрт 16.000 төгрөг хүрч, мах магнаг болчхоод байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд картын барааны үе эргэн ирсэн мэт нийслэлчүүд нөөцийн маханд дугаарлаж өнгөрөв. Сүхбаатарын талбай дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин үг хэлэх үеэрээ “Үхрийн махны үнэ өнөөдөр 1200 төгрөгт хүрчхээд байна” хэмээн гал цогтой мэдэгдэж байснаас хойш махны үнэ ингэж өссөнийг мэдэхгүй юм. Өнгөрсөн намраас эхэлсэн махны хомсдолыг Цагаан сарын дараанаас эхэлсэн мэтээр салбарын сайд нь ярьж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мах нөөцөлсөн гэх хэд хэдэн компанийг Тагнуулын ерөнхий газартай хамтран барьж авав. Даана ч үр дүн харагдсангүй.

Тавдугаар сарын 14-ны өдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэвлэлийн бага хурал зарлаж "Нийслэлийн иргэд өдөрт 100-120 тонн мах хэрэглэдэг. Үүнийг нөөцийн мах, "Хүчит шонхор" зах болон хувийн хэрэглээ буюу иргэд өөрсдөө орон нутгаас мах авах гэсэн гурван эх үүсвэрээр хангадаг. Энэ сарын 9-12-нд нэлээд олон аймагт цасан шуурга болсны улмаас "Хүчит шонхор" захын махны нийлүүлэлт хомсдож, үнэ өссөн. Түүнчлэн орон нутгийн авто замуудад мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийж, гарал үүсэл нь тодорхойгүй махыг оруулаагүй. Үүнээс үүдэн зах зээлд нийлүүлдэг махны нийлүүлэлт 30-50 хувиар буурсан байна. Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд "Хүчит" шонхор захаас их хэмжээний мах худалдан авч байгаа нь хомсдол үүсгэсэн гэсэн гомдол ирүүлсний дагуу шалгалаа. Мах экспортлох аж ахуйн нэгжүүд итгэмжлэгдсэн үйлдвэрээс махаа худалдан авах ёстой. Үүнийг зөрчсөн тохиолдол илэрсэн. Энэ бүх алдаа дутагдлыг засах ажлаа цаашид эрчимжүүлэх болно. ХХААХҮЯ-наас нийслэлд нийлүүлэх махны хэрэглээг нэмэх, аж ахуйн нэгжүүд Хүчит шонхор захаас мах худалдан авахыг таслан зогсоох зэрэг арга хэмжээ авснаар, өнөөдрөөс эхлэн махны үнэ тогтворжиж байгаа” гэж мэдэгдээд ДОЛОО хонолоо. Энэ хугацаанд махны үнэ буурсангүй, хонины мах даруй 2000 төгрөгөөр нэмэгджээ.

Нийслэлийн иргэдийн хүнсний хаврын чухал хэрэглээ болох нөөцийн мах дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн худалдаанд гарсан. Энэ жил нийслэлчүүдийн хаврын хүнсэнд зориулан дөрвөн мянган тонн нөөцийн мах бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа юм. Нөөцийн махны үнэ зах зээл дэх жижиглэнгийн үнээс 14–31 хувиар хямд байгаа аж. Тухайлбал, үхрийн ястай махыг зах зээлээс 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр доогуур үнээр борлуулсан нь махны үнийг тогтворжуулсангүй. Учир нь энэ жил урьд жилүүдийнхээс хоёр дахин бага мах нөөцөлсөн ийнхүү үнэ өсөхөд голлох үүрэг гүйцэтгээд байна.

Энэ сарын 20-ны өдрийн ханшаар үхрийн мах 13000-14500, хонь 10000-12000, адуу 10500, ямаа, 9000-11500, тэмээ 9000 төгрөгийн ханштайгаар иргэдийн гар дээр хүрч байна.

2017 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24-НЫ ӨДРИЙН МАХНЫ ДУНДАЖ ХАНШ

image

2018 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН МАХНЫ ДУНДАЖ ХАНШ

image

2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН МАХНЫ ДУНДАЖ ХАНШ

image

-ЦАГААН БУДААНЫ ҮНЭ 1000-1500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-

Махны ханш өссөнөөс хойш иргэд гурил, будаа, ногоо түлхүү худалдаж авдаг болжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт "ТЭСО" корпораци өөрсдийн савлаж зардаг "Сакура", "Слава", "Сараана" гэх цагаан будааныхаа үнийг 1000-1500 төгрөгөөр нэмжээ. Бусад будаа импортлогчид ч гэсэн энэ долоо хоногоос будааныхаа үнийг нэмж эхэлжээ. Учир нь монголын зах зээл дээр худалдаалагдаж буй цагаан будааны үнийг "ТЭСО" корпораци тогтоодог гэдгийг "Баянзүрх" захын наймаачид хэлж байв. Мөн тэдний хэлж байгаагаар цагаан будааны худалдан авалтад телевизийн реклам сурталчилгаа ихээхэн нөлөөлдөг байна. Жишээлбэл, "Сакура", "Слава" цагаан будааг Б.Сарантуяа, Б.Болд гэсэн алдартай хүмүүс сурталчилдаг учраас иргэдийн дунд чанартай гэх ойлголт бий болсон байдаг аж. Гэтэл дээрх цагаан будаануудтай нэг сортын будаа таван кг нь 16 мянган төгрөгөөр худалдаалагдаж байхад 20 мянган төгрөгөөр хар ууттай "Сакура" будааг худалдаж авдаг байна.

"Баянзүрх" захын наймаачдын хэлж байгаагаар монголын зах зээлд сайн чанарын, шинэ ургацын цагаан будаа үргэлж хомстолтой байдаг бөгөөд хаанаас хэн оруулж ирсэн нь мэдэгдэхгүй чанар муутай цагаан будаа элбэг байгааг онцолж байв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:30:45

<a href="https://t.me/filmfilmfilmes/16">Человек-паук Вдали от дома</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 20:07:36

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 13:14:30

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 01:19:34

Фільм Бетмен дивитись онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Бетмен онлайн</a> Дивитись онлайн Бетмен

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 00:15:28

війна в україні 2022 пророцтва <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки може тривати війна в україні</a> скільки триватиме війна в україні

Davidowesy [93.125.31.149] 2019-05-25 19:04:36

«Папиловит» — быстро и безопасно избавит от любых папиллом и бородавок. Наш сайт: https://lcokbhlw.bestseller-super.ru

Davidowesy [93.125.31.149] 2019-05-25 19:04:12

«Папиловит» — быстро и безопасно избавит от любых папиллом и бородавок. Наш сайт: https://lcokbhlw.bestseller-super.ru

TerrellMed [93.125.31.149] 2019-05-25 19:04:10

Get 2,247 brass royalty free cinematic music packs on AudioJungle. Buy brass music and sounds from $17. http://v.ht/TPTS

Zochin [202.9.42.178] 2019-05-21 15:50:57

Zasgiin gazar ogtsrooo!!! Odoo enenees iluu yu harj huleeh yostoin? Talbai dr ochij jagsmaar bn. Ajil hgeed ch olson mungu n idej uuhaasaa iluu garahgui bna

Зочин [66.181.177.151] 2019-05-21 14:18:03

Ийм учраас монголчууд газрын хөрснөөс арчигдаасай.

бааги [122.201.22.21] 2019-05-21 13:54:47

ЁСТОЙ ЛАЛАРЫН ЮМАА СДА

Зоч [66.181.160.55] 2019-05-21 12:37:21

Сүйдлээлдээ

зочин [66.181.161.61] 2019-05-21 12:18:32

эрдэнэбатын засаг сайн ажиллаж байсан мах арай ч ингэж ховордоогүй одоо нүүрс олдохоо байлаа

зочин [66.181.161.61] 2019-05-21 12:14:42

хүрэлсүх огцрох хэрэгтэй

Зочин [192.82.65.120] 2019-05-21 08:20:33

Мах магнаг болсонд ихэнх хүтүүс хятадуудыг буруутгаад байх юм. Энэнд хамгийн их буруутан бол ЗГ буюу төрийн толгойд сандаалсан новшнууд Эд хятадуудыг мах авах нөөцлөх урагшаа хил давуулах эрх олгоод Хууль зүйн орчнийг нь бүрдүүлж өгөөд байгаа юм ЮМ ойлгох чадваргүй хүмүүс энэ ард түмний дотор олон байгааг ашиглан буруугүй буруутанг бий болгоод ар худрагаар нь хууль зүйн орчин нөхцөлөөр нь Хятадуудыг хангаж өгөөд байгааг мэдэж байна уу Ийм аууль байгаа цагт хятадууд ч бай хэн ч бай мөнгөө бариал ороод ирнэ биз дээ тэгэхээр Хятадуутай биш ЗГтнй хариуцлага тооцож энэ хуулийг эрх зүйн орчинг устгах хэрэгтнй шүү ТЭНЭГ АРДУУДААА

Зочин [122.201.31.131] 2019-05-21 11:00:51

Хүрэлсүхийн ЗГ -г их юм хийнэ гэж итгэж горидож байсан бензин,мах будааны үнэ нэмэгдэж, тэтгэвэр нэмчих болов гэсэн басал байдаггүй горидсон нь голонодоо гозойсон... гэдэг болж байна.огцорсон дээр биз.

Зочин [112.96.71.36] 2019-05-21 09:14:02

Bi ene niiluulelt, uildverlelt savlalt hiideg companiudiif yereesee oulgohgui yum. Ter tsagaan budaa elsen chiher guril ni tiim hangamj hyazgaarlagdmal baidag yumu? Zugeer l olon eh uusverees iluu hemjeetei niiluuleed unee bariad baival orlogo ni nemegdeme biz de? Yagaad zugeer l unee osgochihdog yum bol? Zalhuu bogood shunaltain shinju? Sonin yuma. Tiim oldohgui erdene nariin nogoo jims baigaa bish de

монголчууд [202.131.230.19] 2019-05-21 07:17:41

төриин албан хаагчид цалингаа 2 сая болгое амьдрах арга алга. ээлжилж үхсээр баи гээгүи юм бол цалингаа нэм.

Зочин [150.129.141.118] 2019-05-21 07:55:37

жоохон тураач

zochin [202.126.89.169] 2019-05-21 05:56:35

mongolchuud gadaadad garahaaraaa bool boldog harin gadaadiinhan mongold ireheeree boss bolhiimaa odoo hyataduud mondold mal bilcheer barllga gazar tarialang gartaa avch ydirdaj bna mongolchuud tednii gar harj hvnii nutagt bgaa um shig gululzuj amidarch bna daa

Зочин [150.129.141.118] 2019-05-21 06:48:22

өөрсдөө бялдуучилж зусардаад гөлөг болоод байхаар аргагүй ш дээ.нутаг орондоо эзэн шиг бай л даа

Зочин [202.179.31.119] 2019-05-21 05:45:38

Махны үнэ нэмэгдсэн нь хятадууд махны захзээлииг хянадаг бллсонтой холбоотой хөдөө хотгүйхятадууд махны үйлдвэр хөргөлттэй зоорь бариад зун намар мах хямд үед авч зоорилоод өвөл болж мал туранхай болонгуут махныхаа үнииг хэд нугалан өсгөлөө Хөдөө аймагт өнгөрсөн зун мах 3500-5000 иар хятадын үйлдвэрүүд авсан Монголдоо өөрсдөө үйлдвэр барих бололцоо байсан Аймаар нариин технологтой үйлдвэрүүд бишшүү дээ МАНАЙ ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ХЯТАДУУДТАЙ ХУЙВАЛДАН ҮЙЛДВЭР БАРИУЛААД ТЭНДЭЭС НУУЦААР ХУВЬ ЭЗЭМШЭЭД СУУДАГ ТИИМ Л АРГАТАЙ ТЭРНЭЭС БИШ МОНГОЛЧУУДАА ДЭМЖЭЭД ҮЙЛДВЭРҮҮД БАЙГУУЛЖ БОЛОХ Л БАЙЛАА ОДОО БИД МАХНААС ГАДНА НООС НООЛУУР АРЬС ШИР ГЭЭД ЧУХАЛ ЗАХ ЗЭЭЛҮҮДЭЭ АЛДААД БАЙНА Хятадууд үйлдвэр байгуулахдаа монголд зөвхөн эхнии хортой хаягдал ихтэй боловсруулалтуудыг хиигээд эцсын бүтээгдэхүүн хиихэд бэлэн болгоод аваад явчихаж байна Иим байхад манай төр засаг зах зээлээ хамгаалах өөрсдөө үйлдвэрлэх талаар юу ч хиихгүй ярьсаар байгаад өншөрс байна Даанч харамсалтай Одоо хятадууд салахгүй

Зочин [192.82.65.120] 2019-05-21 08:10:46

Энэнд хятадууд буруутай юм уу тэнэгээ чам шиг тэнэгүүдийг энэ засаг ингэж ашигладаг юм Хятадуудыг буруугүй буруутантай ард түмнийг тэмцэлдүүлээд ар худрагаар нь энэ засагт байгаа популистууд сайхан уриа лоозонгоор чиний толгойг эргүүлж Хятадуудын мах авах дарах нөөцлөх хууль эрх зүйн орчинг чинь бүрдүүлээд байна ИЙМЭЭС АРД ТҮМЭН ТӨРИЙН ТОЛГОЙ САНДААЛСАН ХУЛГАЙЧ НАХААС ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ НЬ ЧУХАЛ ЭНЭНД ТӨР ЗАСАГ ГОЛ БУРУУТАН НЬ

Зочин [103.229.176.130] 2019-05-21 05:00:49

мах идэхээ л болихоос , харин цагаан хоолны гуанз л олноор нээгдээсэй билээ, цагаан хоолтон болцгооё. ингэж 70 сая малтай, 3хан сая хүн амтай Монгол улсын иргэд малын махаа худалдаж авч дийлэхээ болих гэж ...

хх [202.55.191.194] 2019-05-21 04:16:46

манайх шиг золбин нохойндоо спираль тавьдаг газар байдаг болуу ,удахгүй оборт хийх юм байгаа биз

Зочин [73.59.56.146] 2019-05-21 05:33:00

Тэнэг мал юу ч мадэхгүй хэвтэж түмэнд тэнэгээ гайхуулаад

хх [202.55.191.194] 2019-05-21 04:14:01

Золбин нохой цөөрч л байвал хэрэгтэй

Зочин [150.129.141.118] 2019-05-21 04:06:42

ингэхэд нохой муур яагаад алга болоод байнаа.

зочин [66.181.182.59] 2019-05-21 03:40:02

Буугаа үүрээд уулруу гарч улс ороноо аврах цаг ирж яваа юм даа,энэ бузар булай мафийн сүлжээ болсон төрийн тогтолцоо,төрд бгаа хулгай нарыг нэг,хоёроор ни буудаж устгахгүй л бол улс орон чини дампуу улс орон болж дууслаа.

Зочин [202.126.89.115] 2019-05-21 03:37:25

70 САЯ МАЛТАЙ ГЭЭД БАЙГАА ҮНЭН ҮҮ АЛЬ ЭСВЭЛ МАЛЧИД МАЛАА ЗАРАХГУЙ БАЙНА УУ ГАДНААС МАХ ОРУУЛЖ ИРЖ БОЛДОГГУЙ ЮМАА ЗААВАЛ ҮНЭТЭЙ МАХ ИДМЭЭРГУЙ БАЙНА

Зочин [192.82.65.120] 2019-05-21 03:23:29

Болвсрол мэдлэггүй популистууд Венуслийг балласан шиг манайд боловсролгүйн дээр хулгайч хүмүүс төрийн тэргүүндзаларчихаар ойлгомжтой энэ ЗГ хурдан солих хэрэгтэй

Dup [202.126.89.190] 2019-05-21 03:23:00

Энэ лаларын сэтгүүлчид нэмэгдлээ, нэмэгдэх гж бн гэсээр байгаад үнэ хөөрөгдчихдөг байхгүй юу шээс гэж. Ингэж Худлаа сенсаацлахаа болиоч үхэрнүүдээ

Зочин [192.82.65.120] 2019-05-21 03:20:38

ЭРЭЛТ НЭМЭГДЭЭГҮЙ ЭЭ ОДОО НӨГӨӨ НАЙМААЧИД НЬ ЭРЭЛТ НЭМЭГДСЭН ГЭЭД ҮНЭЭ НЭМЧИНЭ.

Kkkk [202.126.89.237] 2019-05-21 03:18:20

Show chin Pop udirdlaguudtai uls oor yu goridoh vee dee

Зочин [202.126.89.19] 2019-05-21 03:12:23

Засгийн газар муу ажиллаж бна ядаж эдийн засгийн А үсэгтэй хүнээр ерөнхий сайд хийлгэмээр байх юм Мах бензинээ тавиад туучлаа дагаад бүх юмны үнэ өслөө

Зочин [202.9.44.159] 2019-05-21 03:27:21

Санал нэг байна

Зочин [117.136.0.138] 2019-05-21 02:45:36

Ogor teneg uud Hyataduudiin erhsheeld mah nogoo ezegnuulj l baidag ondor une himiin hortoi huns olon muu urshigtaig medseer baij yu l hiigeed bn daa erhmuudee ireeduid yu boloh oo sana ser uhaar

зочин [202.131.228.167] 2019-05-21 02:12:02

Идэх мах, уух сүүгүй хамаг малаа алаад Хятадад зараад өөрсдөө улс төрчидөө магтаад өлбөрч үхэж дээ Монголчууд

зочин [66.181.161.10] 2019-05-21 02:07:40

Би өчигдөр Баянхошууны тойргийн урд талд автобусны буудлын дэргэд байрлалтай мах махан бүтээгдэхүүний дэлгүүрээс хонины шинэ мах 1 кг-ийг нь 8700 төгрөгөөр худалдаж авсан. Захуудын ченжүүд зориудаар хуйвалдаж махны үнэ өсгөдөг шүү дээ. Жаахан шуугиан гаргаж байгаад л махны үнийг нэмцгээдэг


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.