Хөвсгөл аймагт насанд хүрээгүй хүүхэд өөрийгөө боомилж нас баржээ

У.Уранцэцэг / Хууль

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ӨӨРИЙГӨӨ БООСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Насанд хүрээгүй хүүхэд өөрийгөө боож нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Өөрийгөө боож нас барах тохиолдол бага насны хүүхдүүдийн дунд гарч байгаа нь шууд эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай холбоотой. Мөн бага насны хүүхэд байнгын зодуурын болон сэтгэл санааны дарамтанд байнга байлгадаг байсан нь амь насаа хохироох гол шалтгаан болсоор байдаг.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт байрлах айлд бага насны хүүхэд нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийн газрын шалгалтаар тавдугаар сарын 19-ний өдөр 21 цагт ирсэн 15 настай М хүү өөрийн амьдардаг байсан байшингийнхаа хөндлөвч модноос боомилж нас барсан байжээ.

Талийгаач хүү өөрийн өмсөж явсан шар өнгийн дурдан бүсээр өөрийгөө боож нас барсан аж. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг болон гадны нөлөөтэй байсан эсэхийг мөрдөн шалгаж байна.


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-05-21 15:22:58

Хөвсгөл аймагт сүүлийн үед их л олон муу зүйлс тохиолдоод байна уу? эсвэл ингэж бичиж мэдээлээд байна уу? Нэг л биш ээ.

Зочин [202.21.113.238] 2019-05-21 11:54:02

Энэ улс орон чинь болохоо байлаа, улс орноо олигтойхон шиг удирдаад эдийн засгаа сайжруулж чадахгүй засгийн газтыг огцоруулья

Хэнч биш [103.9.90.130] 2019-05-21 08:03:41

Мэдээ болгон дээр тавьдаг энэ нэг зургаа ядаж сольчихмоор байгаа юм. Мэдээтэйгээ ямар ч авцалдаагүй хачин зургийг л татаж авчираад тавьчих юм.

Зочин [66.181.161.105] 2019-05-21 07:46:05

Oir ailuyd ni medej bfaaa

Zochin [66.181.186.209] 2019-05-21 05:16:43

Бурмаа,Урантэцэцг та2 бичиж байгаа. мэдээгээ арай чдээ ямар ч утгагүй нэг хүнээс дутуу. хагас олоод бурах юм

fukdtuk [202.179.26.0] 2019-05-21 05:11:10

Насанд хүрсэн хүүхэд гэж бас байх уу

Зочин [202.179.31.66] 2019-05-21 05:07:52

1. 15 настай хүн бага насны хүүхдийн ангилалд орохгүй. 2. Өөрийгөө дүүжилсэн үгүйг тогтоогоогүй байхад өөрийгөө дүүжилсэн гэж бичиж болохгүй. Амиа хорлолт мэтээр харагдуулах гэсэн аллага байхыг үгүйсгэхгүй. Чи гэмт хэрэг бичих үүрэгтэй сурвалжлагч бол өдийд жоохон дөр суумаар юм ! Бурнаа авгай. Өчигдөр жинхэнэ бурсан байсан. Юун 3 хүүхэд автобусанд ачаанд өгөх вэ? Бурнаа ?

Зочин [103.212.119.183] 2019-05-21 03:41:34

Бага нас бол 12-оос доош байна энэ хүү 15 настай юм бол өсвөр насны хүүхэд юм байна. Бага насны хүүхэд ингэхгүй л дээ

зочин [202.21.124.129] 2019-05-21 04:19:30

хэдэн жилийн ѳмнѳ 11 настай хүү хойд эцгийн байнгын зодуур хүчирхийлэлээс болоод ѳѳрийгѳѳ боомилж нас барсан тохиолдол бгаа.

Зочин [150.129.143.247] 2019-05-21 02:19:20

Ичинноров Блгамаа ямар хамаа болчихоов Тэр хуухдийн эцэг эхээс юуны омно зариуцлага нэхээч

зочин [202.131.228.167] 2019-05-21 02:41:48

Хүний эрх хүүхдийн эрх гэдгийг өмчилчихсөн юм шиг ярьж бичдэг, хэрэг гарах бүр сүртэй гарч ирж попорчихоод нийгмийн тэмцэх сэтгэлзүйг үгүй хийдэг болохоор нь хэлсэн юм. Чам шиг ийм пялдага нараас болоод гэмт хэрэгтэй тэмцэх бодлого өөрчлөгддөгүй юм даа. Хөөрхий

хх [202.55.191.194] 2019-05-21 02:18:04

хүчирхийлэл

зочин [202.131.228.167] 2019-05-21 02:08:33

Ээээээ ..........да бид чинь яаж амьдраад байнаа. Аймгийнх нь ГБХХГазар нь юу хийдэг байнаа. Нөгөө хүний эрхийн гээд уран донгодоод байдаг Ичинноров, стратегийн өмгөөлөгч Булгамаа, бас хэн хэн билээ нөхдүүд хааччихав. Бид улс төрөөр оролдох гэсэнгүйээээ бид эрүүл аюулгүй орчинд үр хүүхдээ өсгөж амьдармаар байна. П.......а нөгөө цагдаагийн дарга энэ тэрээ солиод байсан попууд яасан бээээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.