Эмгэнэл

Т.Хулан / Улстөр

Эмгэнэл

Гаваагийн БАТХҮҮ

/1960-2019/

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд асан, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-нд зуурдаар таалал төгсөж, монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Г.Батхүү 1960 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд хуучнаар ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторантыг тус тус төгсөж, 1999 онд ШУТИС-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Монгол Улсад парламентат ёс, ардчиллыг хөгжүүлж төлөвшүүлэх, дэд бүтэц, зам тээврийн салбарын төрийн бодлогыг тодорхойлоход оюун билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдон, Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжил, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хөгжил, улс орны бүтээн байгуулалтад тод томруун ул мөр үлдээсэн төрийн зүтгэлтэн байв. Түүний санаачилж батлуулсан олон хууль тогтоомж эдүгээ Улсын Их Хурал, Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Г.Батхүү улс төрийн нөр их ажлын зэрэгцээ төрийн түшээдийн томоохон төлөөллийн хувьд хөрш орнуудтай харьцах харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дэд дарга, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгч зэрэг албан тушаалд өндөр хариуцлага, идэвх санаачлагатай ажиллаж байв.

Тэрбээр үндэсний АПУ компанийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсын тэргүүлэгч аж ахуйн нэгж “Шунхлай” групп болж өргөжсөн бөгөөд олон улсын стандартыг нутагшуулах, шинэ техник технологи, менежмент, маркетингийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

Г.Батхүү олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө идэвхийлэн ажиллаж Монголын Ардчилсан Нам хөдөлгөөн, Ардчилсан залуучуудын холбоо, Монголын баг сумдын үндэсний холбоог үүсгэн байгуулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч, даргаар удаа дараа сонгогдон ажиллажээ. Тэрбээр Үндэсний Их баяр наадамд 20, 21 дүгээр зуунд дээд насны 3 морь түрүүлүүлсэн хоёр уяачийн нэг билээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллагуудын тэргүүн, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Г.Батхүүгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын “Тод манлай” уяач цолоор шагнажээ.

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд асан, талийгаач Гаваагийн Батхүүгийн хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга тулхтай хүнлэг зан чанар, даруу төлөв гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ, Л.ЭНХ-АМГАЛАН, Я.САНЖМЯТАВ, Д.ТОГТОХСҮРЭН, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Я.СОДБААТАР, С.ЧИНЗОРИГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.БАДЕЛХАН, Н.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН, С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ, Б.ПҮРЭВДОРЖ, А.ИШДОРЖ, Г.ГАНБОЛД


Сэтгэгдэл

Орос зүйр үг [112.72.11.108] 2019-05-21 23:15:36

АВСАНД КАРМА БАЙХГҮЙДАГГҮЙ.БАЙСАН Ч ХӨРӨНГӨӨ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ.

Зочин [66.181.188.223] 2019-05-21 08:14:35

Сайн терелд тереерэй!

Зочин [202.9.43.121] 2019-05-21 08:54:52

бөөс ялаа хачиг гэм мэт

зочин [202.179.31.104] 2019-05-21 08:02:00

Хорвоогоос нэг нь явлаа хойноос нь элдэвийн үг буу чулууд. Та ч гэсэн явна тэр үед таны хойноос юу ч гэж болно. Амьд байгаа юм бол өөрийгээ хичээ . Хүн чанар гэж цусаар чинь дамжиж ясанд чинь шингэсэн дээдсийн нандин өв би шүү. Усан толгойгоо жааханч гэсэн өтгөрүүл .

Зочин [64.119.23.107] 2019-05-21 07:09:32

НҮГЭЛ НЬ ИХЭДХЭЭР ҮХЭЛГҮЙ ЯАХАВДЭЭ

Huz [103.26.193.130] 2019-05-21 06:40:45

Tsoriin ordond hun alchihvaa hoorhii odoo hab darj amia horloson geh ni haashaa yum halitarch unasan geh bailgui

Зочин [64.119.18.112] 2019-05-21 05:58:34

Энэ хүний нийгэмд хийж бүтээсэн сайн сайхан юм байна уу? Үгүй бол нэрт зүтгэлтэн гэдэг үг тохирохгүй. Бас энэ хүнийг баяжуулсан архи пиво нь хичнээн гэр бүлд үхэл хагацал, гуниг хүчирхийлэл авчирсаныг таашгүй.

Zochin [202.126.88.55] 2019-05-21 05:56:38

Ar geriinhend ni emgenel ilerhiiley medeej hund bgaa ni todorhoi ard tumnii huvid engenen gashuudah yu hiisen hun be yadaj ooriinhoo mongoor gants avtobusnii buudal bariagui l tiim setgel baihgui l tor niigmiin zurgelten shu de bi sain medehiin huvid bichij bn aduu maland bol mongo tatdaggui l negen baisan yadaj onchin orooson huuhduuded zoriulaad ter ih mongonoosoo aduu mal gehiin orond gants 30 ortoi jijighen suvilal bariad ogchihson bol harikovt neg hotod surch baisani huvid haramsan gashuudmaar l bn tor niigmiin zurgelten geed l....za za boliy um sain amgalan boltugai

Зочин [43.242.242.128] 2019-05-21 05:38:36

Huniig haraaj zuhej baigaa humuus bol adgiin humus buh humuusiin omnoos emgenel ilerhiileje Onoodor ta amid yavaj baisan ch hunii huvi zaya yamar baihaa medehgui baij eh oron negten humuusiin toloo baih estoi

Зочин [112.72.11.124] 2019-05-21 05:31:50

энэ тѳр нийгэмийн нэрт зүтгэлтэн гэдэг үгийг зѳв хүнд нь оноож хэргэлэх хэрэгтэй байна даааааа

Songogch [8.37.230.107] 2019-05-21 04:54:06

Malnuud min tenge hun mungutei boldogguie yum. Hudulmur ch hun mungutei bol dog yum. Ni.gem ter chigere bish. Jenko Ni.gemig I.m bologson shuu de tsuuhun mongolchuud.g hen huvaaj bga bile. Mongol ulsig baylag buteegchid avj yavj bna.

Зочин [202.179.24.23] 2019-05-21 04:33:47

Эмгэнэлээ зөв бичээрэй.Харьковын сургуулиа төгсөөд, аспирантур байх, лав л докторантыг гэж биш шүү. Сайн ч хүн байсан, муу ч хүн байсан Монголчууд бид хүн чанараа гээгээд яахав дээ. Хичнээн их харааж зүхээд босоод ирэхгүйгээс хойш ийм гэнэтийн зүйл тохиолдох юм гэж бодоогүй ар гэрийнхэнд хичнээн хүнд байгаа бол гэж 1 сек ч гэсэн бодоцгооёо. Гүн эмгэнэл илэрхийлье1

zochin [202.179.25.86] 2019-05-21 04:00:45

APU- g uusgeegui luibardaj absan. Luibarchid xaramsaj baix shib dee. Gent shonoor benzenii une nemsen ni orshuulganiix ni zardliig ard tumnees abch bgaa yum baina l daa zailuul . xaramsaad bgaa luibarchid udaxgui xoinoos ni chad xiix bx daa.

Зочин [202.9.43.121] 2019-05-21 04:15:50

tx

Ахбрапрлөрбчхөр [202.126.89.190] 2019-05-21 03:25:58

Хэн эмгэнэхийн. Тэр бол гэр бүлийнх нь асуудал. Монголууд лав биш дэг. Ум мани бад мэ хум

Зочин [202.9.43.121] 2019-05-21 03:16:26

ядаж ганц автобусны буудал тохижуулчихгүй дээ

Зочин [202.9.43.121] 2019-05-21 03:18:33

харамсалтай байна

lam [66.181.190.200] 2019-05-21 03:09:36

evii 61 nasnii Jil ugtaj dee haramsaltai ym

Зочин [202.126.89.167] 2019-05-21 03:07:46

Их юм хийж бутээсэн хундээ харамсалтай бна

Зочин [202.21.113.146] 2019-05-21 03:03:43

um mani badmi hum . gehdee sain hvn lav bgaagui bololotoi niit niigemiin massiig harahad haraasan zvhsen bayarlsan setgegdel ih bgaa uchraas . nasaa ideh munguu tsug avaad yvahguigees hoish niigemd hvvhded tustai baga ch bolov yum hiij nvgelee nimeglvvl ih zvgeersen. ene deer bgaa heden ue-eeree ideh hurungtui baychuud negiig boduushtai

Зочин [202.126.89.190] 2019-05-21 03:26:54

Тийшд


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.