НМХГ: 29 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцална

М.Амаржаргал / Нийгэм

-ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ ЗОРИУЛАЛТЫН БАЙРГҮЙ БАЙНА-

НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Сургуулийн өмнөх боловсролын 274 байгууллагад Боловсролын хяналтын чиглэлээр 114, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 108, Барилгын техникийн хяналтын чиглэлээр 19, Хүнсний чанар стандартын чиглэлээр 36, Байгаль орчны хяналтын чиглэлээр 5 буюу нийт сургуулийн өмнөх боловсролын 282 байгууллагыг төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар төлөвлөснөөс 274 буюу 97 хувийг хамруулжээ.

Шалгалтаар давхардсан тоогоор нийт 2860 зөрчил дутагдал илрүүлж, илэрсэн дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн нийт 1106 заалт бүхий 128 албан шаардлага, 130 заалт бүхий 30 албан даалгавар хүргүүллээ. Зөрчлийн мөрөөр Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтанд нийт 44.055.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан байна.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдээс гадна хэд хэдэн анхаармаар зөрчлүүд байна Үүнд:

  • Боловсролын хяналтаар 109 байгууллага шалгахад нэр бүхий 32 цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй цэцэрлэгүүдийн 28 буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 26 буюу 23 хувь туслах багшийн гэрчилгээгүй, төрийн бус өмчийн 36 буюу 50 хувь нь цэцэрлэгийн зориулалтын байргүй, 92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай байхгүй 37 буюу 33 хувь нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу 71 буюу 65 хувь нь хөгжим болон биеийн тамирын заалгүй байгаа нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай байна.
  • Хамрагдсан цэцэрлэгүүдийн 93 буюу 85 хувь нь сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх ажлын үр дүнг хэлэлцэж, үнэлэлт өгөх чиглэл бүхий цэцэрлэгийн зөвлөлгүйгээс цэцэрлэгийн үйл ажиллагааг өөрийн удирдлагаар хангаагүй, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломжгүй байна.
  • Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй байгааг харуулж байна.

Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр 105 байгууллага шалгахад:

  • Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 15 хувь нь барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, дулаан, цэвэр, бохир усны сантехник, шугам хоолой, цахилгаан, агааржуулалтын систем элэгдэлд орсон, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цэцэрлэгийн эрүүл ахуй нөхцөл, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үндэстэй байна.
  • Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээн авч, анги, бүлгийн нягтрал ихэссэн, ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин дамжин тархах, багш ажиллагсадын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байна.
  • Шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүдийн газар сонголт, барилга байгууламжийн зураг төсөлд урьдчилсан хяналт хийгдэхгүй байгаагаас зайлшгүй шаардлагатай өрөө тасалгаагүй /дуу хөгжим, биеийн тамирын заал, хүнсний агуулах, ажиллагсадын ахуй хангамжийн өрөө төлөвлөгдөөгүй/, гадна эдэлбэр газаргүй, төлөвлөгдөж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.

Хүүхдийн хоол, хүнсний чанар, аюулгүй байдлын талаар:

  • Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 20 хувь нь механик агааржуулалтын системийн үйл ажиллагаа алдагдсан, 35.6 хувьд хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 21 хувь нь хүнсний агуулахад зориулалтын вандан тавиургүй, 23.3 хувьд нь хоол үйлдвэрлэлийн өрөөний технологийн шат дамжлагын урсгал зохион байгуулалт 38.5 хувь нь эрүүл ахуйн зохистой дадлын сургалтанд хамрагдаагүй
  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн хувьд торгуулийн арга хэмжээ ногдуулдаг бол төрийн цэцэрлэгт зөвхөн сануулах арга хэмжээ явуулдаг. Зөрчлийн мөрөөр Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтад нийт 44 сая орчим төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан байна.


Сэтгэгдэл

alga bolooch [202.9.43.71] 2019-05-23 14:54:44

mergejliin hyanalt nertei shadar saidiin itgemjlelt toon tsifruud hiisch odosoi zugeer l alga bol mash olon huuhed uhlee uvdluu tom humuus hool hunseer nas barlaa ene tatan buugdah shaltgaan bish gejuu?!

Zochin [107.77.220.232] 2019-05-21 17:25:38

Zarim surguuliud etseg ehiin dund temtseen zohion baiguulaad etse ehchuudees mungu tataad bn aa ene zub uu

Зочин [64.119.17.75] 2019-05-21 16:04:01

Сургуулиудад шалгалт оруулаач.Харьцааны доголдолтой багш нарт арга хэмжээ авдаг болмоор юм..Өөрсдийгөө өргөмжлүүлэх гээд ч байдаг юм уу?Харьцахад хэцүү..Бас сурагч нарт гар хүрэхийг нь хорих хэрэгтэй.стрeсдээд байдаг бол багшилахаа болих хэрэгтэй шд.

Зочин [40.136.186.194] 2019-05-21 11:32:22

Зөв шүү хувийн цэцэрлэгүүд улсаас хувьсах зардал гэж санхүүжилт авдаг эцэг эхээс төлбөр аваад стандартын дагуу сургалтаа явуулдагүй хохирогч нь бидний үр хүүхдүүд ш дэ арай л дэндүү бдаг зөв зөв цэгцлэх цаг нь болсон

би [202.126.89.170] 2019-05-21 09:04:28

70-р сургуулийг шалгаач . Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьсан хэдэн азарга шиг багш нар байх юм. Тусгай сургуулиудыг өөрчлөн Насан туршийн боловсролын төв болговол илүү үр дүнтэй.

Зочин [202.126.89.122] 2019-05-21 07:30:16

Русская гимназия гэдэг сургуулийг шалгаач ээ. Багш тогтддоггүй, хүүхдүүдээр тоглосон сургууль

zochin [150.129.142.44] 2019-05-21 07:24:53

MAHiin teneguud tsunkh barij guisel daldaakuud iim l yum hiine

Зочин [180.149.93.14] 2019-05-21 06:59:20

ene hed huuhed harj ogoh yumuu

Зочин [202.179.25.255] 2019-05-21 06:44:49

ene heden avilgachin tsetserleggui bolson huuhduudiig harj uguh yum bn tee

Зочин [202.9.43.71] 2019-05-23 14:58:12

yag unen baliar avilgalchd!!! heel hahuul tsalin tur ulsiin samuuruulagch shimegch horhoinud uhvel taarna

Awv [117.136.0.250] 2019-05-21 13:52:06

Хуц чи!

Зочин [64.119.18.112] 2019-05-21 05:54:08

Мэргэжилийн хяналтынхан гэж балиар авилгачин бузрууд аймшгийн авилгачид гэдгийг бүгд мэднэ. Идсэн авилгал авсан тоогоороо зовж шаналаасай

ясли [183.177.101.106] 2019-05-21 05:48:03

ийм байна тийм байна хаана, торгоно гэхээсээ өмнө яаж туслаху, дэмжихүү, хамтран юуг хийж шийдвэрлэхүү гэмээр юм. Хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамтрагдахгүй байхад хаана ална гэж байснаас дэмжээд туслаад өгөх нь тэдний үлй хэрэг хүүхдүүдийн хамрагдалтад тустай бусуу. тэр хүн алаад байгаа уурхайнуудаа хаалдаа

Зочин [202.126.89.198] 2019-05-21 05:10:07

Uur hiih yum baihgui yu malnuud uchnuun olon uurhainuud huuli zurchuud ajilj bhad heden tsetserleg shuu

Зочин [122.201.23.122] 2019-05-21 06:13:10

sain unsh daa

Иргэн [202.179.31.119] 2019-05-21 05:09:19

Аливаа төриин өмчиин барилгуудыг дээврээс нь дусаал гоожиж мөөгөнцөртсөн будаг шаварнь ховхорсон таазны шавар нурсан гэх мэт засварлаад ашиглаж болох барилгыг актладаг нь дэндүү их үрэлгэн хэрэг Шинэ байшин бариулах хуучин байшингын газрыг хувьдаа авах гэхмэт шалтгаанаар акталдаг нь нууц биш Энгиин засвар хиигээд дээврииг ус гоожихгүй болгож засаж болно шүүдээ


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.