Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг багасгаж, өнөөдрөөс мөрдөхөөр боллоо

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай уг асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм. Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй.

Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийжээ. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийтдээ 7000 гаруй иргэн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүслэлийн хүрээг багасгахыг дэмжжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас зарим зүйлсийг тодруулсан юм.

Тэргүүлэгч Ш.Үнэнбат: Ачааны автомашиныг хөдөлгөөнд оруулдаг зохицуулалт муу байна. Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрүүдийн улмаас ачааны автомашин явах боломжгүй болж, үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-ЗЦГ-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: -Ачааны автомашины хөдөлгөөнд оруулах чиглэлээр замын цагдаагаас гаргасан дүрэм, журам байхгүй. Тэмдгээр зохицуулж явдаг. Тухайн автомашины зөвшөөрлийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгдөг. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 102 дугаар тогтоолоор ачааны машиныг хөдөлгөөнд оруулах хязгаарласан бүсийн журам гаргасан. Тэр журам зөвхөн хотын төв хэсэгт л үйлчилдэг.

image

Тэргүүлэгч Б.Бямбадорж: -Замын хөдөлгөөний төлөвлөлт, нягтралыг багасгах талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар юу хийж байна вэ. Замын хөдөлгөөнийг хязгаарлаж хайс, хашлага тавьж байгаа тооцоо, судалгааг та бүхэн хийсэн үү. Хэн дуртэй нь замын зорчих хэсгийн чиглэлүүдийг хаасаар байх уу. Үүнийг ямар дүрэм журмаар зохицуулах юм бэ. Бүтээн байгуулалт ид өрнөж байхад барилгын материал зөөж, тээвэрлэж байгаа машинуудыг явуулах ёстой. Ийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрхэн өгч байгаа юм бэ?

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар С.Энхтөр: Манай байгууллага өчигдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Эхний ээлжинд богино хугацаанд хийх ажлаа төлөвлөөд байна. Бид ойрын хугацаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг удирддаг төхөөрөмж суулгана. Түгжрэлтэй үед цагдаа замын хөдөлгөөнийг татдаг бус, автоматаар татдаг болгоно. Мөн уулзвар дээр чагталж ачаалал үүсгэдэг байдлыг зогсооно. Түүнчлэн автозогсоолын тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн чиглэлд богино эргэлт хийхээр судалж байна. Түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахад анхаарч ажиллана. Автомашины зохистой хэрэглээг бий болгох зорилгоор дугуйн зам зэргийг нэмэлтээр хийхээр төлөвлөсөн. Хайс, хашлагаар замын хөдөлгөөнийг зохицуулах нь хар цэгүүдэд тохиромжтой. Тэгэхээр хайс, хашлага гэхээсээ илүү тэмдэг, тэмдэглэгээ буюу замын мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүнд анхаарч ажиллана.

Тэргүүлэгч Ч.Гантулга: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг юу хийж байна вэ. Зуны улиралд зуслан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ямар бодлого баримталж ажиллах вэ. Өвөл, зуны бүсчлэлийн судалгааг хэр хийсэн бэ. Орон сууцны хотхон дотрох замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Ачаалал ихтэй хэсгүүдийн замын нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийх үү?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөврөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зун чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөврөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.

image

Ийнхүү Тэргүүлэгчид нэмэлт тодруулга авч, холбогдох албаныхан хэлэлцэж буй асуудлын хүрээнд санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Л.Нарантуяа "Сүүлийн жилүүдэд замын бүтээн байгуулалт буурсан. Төв магистрал шугамыг нэмж, шинэчлэх ажил хумигдсан. Тиймээс Засгийн газартай хамтарч, бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Томоохон авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх хэрэгтэй. Тэгж байж орон сууцны хотхон, хорооллыг авто замыг засвар, үйлчилгээг нийслэлийн төсвөөр хийх боломж бүрдэнэ" гэсэн бол Тэргүүлэгч Ё.Цацралтуяа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгойлон анхаарч, хайс, хашлага замбараагүй тавьдаг байдлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн юм. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөх болж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.70.34.130] 2019-05-22 02:53:51

Хотод эмнэлэг сургууль болон онцгой обьектоос бусад хашааг чөлөөлөх хэрэгтэй , хашаажсан метр квадратаас сар бүр өндөр төлбөр авдаг болвол хотын түгжрэл багасна.

Зундуй [202.55.188.46] 2019-05-21 16:21:04

1.Дугаарын хязгаарлалтаа больчих.2.Буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг хориглочих 3.Бүх уулзварыг улаан гэрэлтэй байсан ч баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгочих 4.Хичээлийн жилийг 9 сарын 1-нд эхэлдэг биш 3 сарын 1-нд эхэлдэг болгочих.5.Бүх хашааг буулгачих.Ямар шорон юм уу.Яасан их хөрөнгө хашаанд үрэгдэж байнаа

Irgen [202.21.108.184] 2019-05-21 15:49:41

Argaa batsan lalaruud alaaraa orodon gej eneree

Zu zu [202.9.44.34] 2019-05-21 14:41:28

Oilgosongui bagasgah bish ihsegsen ym bishuu

Зочин [64.119.23.108] 2019-05-22 16:14:00

Харин тийм зургаа солиод тавьчихсан юм биш үү

зоёин [103.10.22.16] 2019-05-21 13:57:24

гэрлэн дохиогоо секунтийн тооллууртай болгож өгөөчээ зарим гэрэл нь шар асахгүй бн

zochin [150.129.142.55] 2019-05-21 13:46:53

ene olon hashilt haaltaa avaachee gerlen dohiotoi uulzvart hurtel haalttai iim uls delhiiid haana ch baihgui

ЗОЧИН [202.131.233.190] 2019-05-21 09:00:35

ТЭРГҮҮЛЭГЧИД ЮУ ХЭЛСЭН НЬ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ, ТЭГЭЖ ШИЙДЛЭЭ ГЭЭД Л ГАНЦ ӨГҮҮЛБЭР, ЭНЭ 2 ЗУРГАА ТАВЬЧИХААЧ.

Зочин [202.126.89.232] 2019-05-21 08:56:51

Улаан баатар хот хашаажсан хот болсон. Бүх барилгыг тойрсон хашаа хороог буулгаж хаях хэрэгтэй. Эмнэлэг,сургууль,цэцэрлэгээс бусадыг нь. Явган явах, дугуйгаар явахад бараг дэлхий тойрч явах болдог.

Иргэн [203.91.118.180] 2019-05-21 07:54:28

Байгалийн түүхийн музей байсан газар 10 давхар үнэгүй автозогсоол байгуулаачээ, хотын төвийн Засгийн газар, төрийн байгууллагаар иргэд үйлчлүүлэх гэхээр машины зогсоол байхгүй, арай гэж булан тохой олоод тавихаар торгоод, ачааад аваад явчих юм, Хүрэлсүхээ

Зочин [202.9.43.154] 2019-05-21 06:58:03

Мөнч олон удаа хөдөлгөөний чиглэлийг өөрчилөж байна даа.нэмэр болсон зүйл огтхонч алгаа.

Үнэн [64.119.24.151] 2019-05-21 06:05:01

Том тэргээр зам,барилагаа бариулчихаад дараа нь том тэрэг явахыг хориглодог нь монголоос өөр газар байхгүй. Улс төрчид гэж өөрсдийгөө нэрлэсэн махан толгойнууд

HOTinhonoo [124.158.79.156] 2019-05-21 05:59:09

boliocheeee uur hiih ajil zondoo bgaa shdee uur arga zam oloochee belen budaa ideed suugaad baihii neeg tom tom guzeenuud mine ee

иргэн [202.179.31.23] 2019-05-21 05:19:10

битгии хуц


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.