Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

У.Уранцэцэг / Хууль

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Дархан-Уул аймгийн боловсролын салбар дахь худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн болон авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат захирамж гаргаж нэр бүхий албан тушаалтнуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлагыг тооцсон байна.

Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээд болох охин, хадам дүү нартай худалдан авах гэрээ байгуулсан Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Алтанчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон есдүгээр сургуулийн захирал Т.Орхонтуяагийн албан тушаалын цалин хөлсийг гурван сарын хугацаатай 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Түүнчлэн 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.Эрдэнэсанааг ажлаас халж, есдүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.Отгонцагааны үндсэн цалинг бууруулахаар шийдвэрлэжээ.

Хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан, Дархан сумын “Жигүүр” цогцолбор сургуулийн захирал Б.Давааням, дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлт-Од нарын албан тушаалын цалинг нэг сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан тухайгаа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгсэн аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.242] 2019-05-22 01:35:16

манай атг үнэхээр зоригтой сайн ажиллажээ цэцэрлэгийн эрхлэгч шүү дээ базарваань хумпад одоо сувилагч цэвэрлэгч гээд авилгачдаасаа салчихвал хөгжлөө хөгжлөө

zochin [77.136.14.111] 2019-05-21 12:50:50

bi hend ch hamaaragddahgvi .... minii tirul sadan gishvvn darga said hen ch baihgvi ... gehdee . gishvvn bolson hen 1 lalar zaaval irj naalddag manjildag tender kontses olj ugdug ... shagnalaa ted zaaval avdag ... .. uguhgvi geed bi yaahiin .. nadad oldohgvi uur hen 1 tenderiig husah huvaah uchiraas bi helen deer naaldsan shar tosiig nulimah hetsvv . baih hetsvv ... ...... tendergvi . contsesgvi jdv gvi geed baigaa . lalaruud bvgd nadad irj naaldaj huvia hvrtdeg bvgd hulgaich tonuulchid ..... nadtai naaldsan lalar hurliin inder deerees . shudarga yos . jdv didiig shvvmjleh ni vnen ineedemtei .. namaig buruutgadaggvi huuli garsan tsagt . namaig bi ter hulgaichiig zarlamaar bn .. zarlah bolomjgvi ene turd shurgalsan goe goe tagtaanuud her udaan niseldeh be .???????? bathvv asan aygvi bol hongil davharaas shidvvlne shvv .

Зочин [202.126.89.4] 2019-05-21 10:59:24

АТГ-ын шинэ дарга нарыг ийм жижиг жараахайтай битгий хөөцөлдөөрөө гэж захисан ш дээ

Зочин [202.179.31.66] 2019-05-21 10:26:27

АТГ тэгээд яагаад ЖДҮчдийг ингэж чаддаггүй. Адилхан гэмт хэрэг.

Зочин [66.181.187.37] 2019-05-21 10:15:30

Цэцэлэг , сургууль баг , сум зэрэг яах вэ , цаана чинь УЛС ОРОН БАЯЧУУДЫН ГЭР БҮЛД ЭЗЛЭГДЧИХЛЭЭ ... Ард түмний цор ганц итгэл найдвар АТЗ -ын байж байгаа царай энэ , юу ч гэхэв дээ ...

Руугаа [202.126.89.1] 2019-05-21 09:31:58

Орхонтуяач эвгүй гардаа МАН угшилтай. Учир халагдаагүй юм байна

Зочин [202.9.43.161] 2019-05-21 08:47:54

Нямка тэгвэл бас чолоологдох уу


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.