ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ

Т.Хулан / Гадаад мэдээ

КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалсан байна. Энэ тухай Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цаашид чангатгахыг би та бүхэнд уриалж байна” гэж Зеленский Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд нь оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Засгийн газар болон Конгрессын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Тэрбээр Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх үйл хэргийг манлайлж буйд Америкийн талд талархаж буйгаа илэрхийлжээ. “АНУ бол Украины хувьд юуны өмнө Оросын түрэмгийллийг даван туулахад хүчирхэг бөгөөд маш чухал түнш юм. Донбасс болон Крымд Оросын түрэмгийллийг бид дангаар даван туулж чадахгүй. Тиймээс бидэнд та бүхний тусламж дэмжлэг хэрэгтэй” гэж Зеленский хэлсэн байна.


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-05-23 07:01:34

Орос ахаа их өдөж байнадаа цагаа тулахад америк биш орос л чамайг аварна аварж ч байсан

зочин [202.21.127.166] 2019-05-22 03:09:04

украйны сонгуулиас өмнө та нар зеленскийг путины утсан хүүхэлдэй гээд байсан шүү дээ, одоо яасан бэ, путиныг муулаад л дагаад намираад байна уу

Зочин [122.201.22.43] 2019-05-22 00:28:34

T1 ivanuud

Зочин [66.181.177.151] 2019-05-22 00:42:38

Монголчууд өөрсдөө тийм ариухан хүмүүс биш.

би [202.70.44.46] 2019-05-22 00:02:30

Оросыг дийлэхгүйгээ мэдэж байна, эр хурга

Зочин [66.181.182.107] 2019-05-21 22:13:36

Орос баруун талаасаа байнга дайсантай болжээ.

HM [84.51.161.8] 2019-05-21 13:50:43

Бас нэг шинэ тоглогч нэмэгджээ гэж. Дүрмээ мэдддэг байгаасай гэж найдхаас.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.