ОУВС-д дөнгөлүүлсэн Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ

Т.Хулан / Улстөр

Олны хөл, хөдөлгөөн тасардаггүй нэгэн худалдааны төвд лангуу түрээслэн орны даавуу, бүтээлэг зардаг танил эгч маань “Өнгөрсөн сард 300 мянган төгрөг хүрэхгүй орлоготой байлаа. Сард нэг сая төгрөгийн түрээс төлдөг надад цаашид наймаа хийхэд хүндрэлтэй болсон учир лангуугаа хүлээлгэж өгч байна” гэж хэлэв. Тэрбээр иргэдийн худалдан авах чадвар хүнснээсээ цааш гарахгүй болсон талаар учирлаж байсан юм.

Мөн дэлгүүр ажиллуулдаг найз эгч “Шатахууны үнэ нэмэгдсэн даруйд мах, гурил, ногоо, жимс гээд бүхий л бүтээгдэхүүний үнэ өссөн. Иргэд бидэнд л хий гомдоллох юм” гэж хууч хөөрөв. Худалдан авагчид 10.000 төгрөгт 400 гр мах, нэг кг цагаан будаа авч хүрч байна, арай ч дээ гэж толгой сэгсрэх аж.

Энэ бол БОДИТ БАЙДАЛ.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.7 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 10.6 хувиар өссөн байна. Шатахууны үнэ л гэхэд дөрөвдүгээр сараас хойш 200 төгрөгөөр нэмэгдэж өнөөдөр 2000 дөхсөн үнээр борлуулагдаж байна. Хонины махыг 12000 төгрөгөөр грамлаж авч байна.

Шатахуун болон гол нэрийн барааны үнэ цаашид өссөөр байх уу гэдэг асуултад ЗАСГИЙН ГАЗАР, САЛБАР ЯАМНЫ САЙДЫН хэн нь ч тоймтой хариулт өгч мэдэхгүй байгаа нь хамгийн их анхаарал татна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахуун, махны үнэ зах зээлийн зарчмаараа зохицуулагдана гэж хэлсээр ирсэн. Тэгэхээр үнийн өсөлтийг хазаарлах ямар нэгэн ажил хийхийг Засгийн газраас горьдож хүлээгээд нэмэргүй.

Дөрөвхөн жилийн өмнө “Гэр хорооллын иргэд дэлгүүрээс төмс, сонгиныг ширхэглэн авч байна. Засгийн газраа ажлаа хийгээч” гэж шүүмжилж суусан МАН-ынхан өөрсдөө өнөөдрийн үнийн өсөлтийн шуургыг хэрхэн хохирол багатай давах туулах талаар төлөвлөгөө ч үгүй МЭДЭН МУДИЛААД СУУЖ БАЙГАА НЬ Ч УЧИРТАЙ АЖ.

ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР НЭГЭН АЖИЛ ХИЙХ ГЭЖ ОРОЛДОХ Ч ҮГҮЙ БАЙГАА НЬ шүүмжлэх асуудал мөн

НЭГДҮГЭЭРТ, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан учраас үнийн өсөлтийн эсрэг ХӨТӨЛБӨР хэрэгжүүлэх боломжгүй байна.

ХОЁРДУГААРТ, УИХ, Засгийн газрын гишүүдэд үнийн өсөлт нөлөөлөхгүй. Цөөн хэдэн төгрөгний цалингаа хэрэглээндээ хүргэх гэж зовдог иргэдээс тэс өөр амьдралтай учраас тэд бодитоор тулгарсан хүндхэн нөхцөл байдлыг мэдрэхгүй байгаа.

Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахдаа тодорхой хэд, хэдэн шаардлагыг хангахаа амласан.

Үүнд нь, халамжийг хавтгайруулахгүй байх, үнийн өсөлтийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх гэх мэт заалтууд багтсан.

Энэ дагуу өнөөдөр Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг нэг ч ажил хийж чадахгүй хий хараад, хараалгаад сууж байна. Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлбэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр зогсох магадлалтай гэх тайлбарыг хэлж буй.

Гэхдээ хөтөлбөрт хамрагдсан нэрээр үнийг зах зээлд нь даалгаад үлдээж болохгүй. Тэгэхээр иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлж буй ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР НЭГЭН АЖИЛ ХИЙХ ГЭЖ ОРОЛДОХ Ч ҮГҮЙ БАЙГАА НЬ шүүмжлэх асуудал мөн. Угтаа бол ОУВС-ийн төлөөлөлтэй уулзаж энэ асуудлаар гарц, шийдлээ танилцуулж харицан тохиролцолцож болно.

Гэтэл өнөөдөр олон улсын валютын санд барьцаалуулсан Ч.Хүрэлбаатар сайд хий дэмий “Эдийн засаг өсч иргэдийн амьжиргаа дээшилж байна” гэж худал ярихаас цаашгүй сууна.

АН-ын дарга С.Эрдэнэ “Сангийн сайд гэж Монголын тэргүүн худалч байна. Өр дараад байна гээд байгаа. Гэтэл өр 4,5 тэрбум төгрөгөөр өссөн. 2016 онтой харьцуулахад нийт бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өссөн. Худлаа шоудаж, популизм хийдгээ боль.АН-ын Удирдах зөвлөл хуралдаж, нийгэмд үүсээд байгаа асуудлаар Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Хэн нь шударга ёсны төлөө яваад байгаа юм бэ гэдгээ ард түмний өмнө мэтгэлцье. Өнөөдрийн авлигачид, шударга бус үйлдлээр Хариуцлагаа алдсан Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэнэ” гэжээ.

Үнийн өсөлтөөр улс төрийн ашиг хонжоо хийж хоёр талд хэрэлдэх биш нийт ард түмний амьдрал, амьжиргаатай холбоотой учир асуудлыг нухацтай авч хэлэлцэх ёстой билээ.


Сэтгэгдэл

иргэн [202.55.191.130] 2019-05-22 09:59:13

хуучин төрийн мэдэлд байсан шиг нефть баазыг байгуулаач ээ эрхэм дарга нараа

Зочин [119.40.98.162] 2019-05-22 09:50:59

доллар 2000 бинзен 1600 байсан МАН гарч ирээд мандуулаад өгсөн энхрий хайрт намдаа баярлацгаа

монголчууд [202.131.230.19] 2019-05-22 09:11:58

оувс руу чихчихээд мэдэхгүи чадахгүи гэж хэлээд сууж баих эрхгүи л гэж бодож бна .махныхаа үнииг барьж буулгаж чадахгүи юм бол цалингаа 1сая 500-аас 2 сая болго гэж ард түмэн бодож ярьж гуиж хэлж баина.

иргэд [202.131.230.19] 2019-05-22 09:05:59

сүүлиин 30 жил задарсан нам гэж гүисэн хүмүүс цуглуулсан мөнгөө идээд дуугүи баихгүи юу монголчууд ард түмэн задарсан юм баихгүи шүү.ядарч бна шүү.оирд бол бүр их ядарч бна.

зочин [103.242.47.242] 2019-05-22 08:40:44

ХҮРЭЛСҮХ ОГЦОРОО.АРД ТҮМНЭЭР САЙХАН ТОГЛОСОН ОДОО БОЛИОО.ХҮРЭЛБААТАР ТА ХОЁР НӨГӨӨ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ХҮМҮҮСИЙН ЦАЛИНГИЙН ДУНДАЖ ТООЦОХ ЖИЛИЙГ УРТАСГАСАН НЬ ХӨГЧҮҮДЭД ГАЙ БОЛСОНЫГ ЭРГЭЖ ХАРАА

Зочин [122.201.21.14] 2019-05-22 10:03:24

Хулгайч худалч хог насаараа сайд хийхгүй байх түмэн олон чамтай тооцоо хийх цаг ирнэ.

хх [202.55.191.194] 2019-05-22 08:08:47

бидэнд жаахан даруулга хэрэгтэй сүүлийн 30-аад жил ардчилал гэж дураараа авирлаад бид юу хожив ийм ардчилалыг бидний хэн маань ч хүсээгүй улс орон маань ямар байдалд орчихоод байгааг бид бүгдээрээ харж байна ийм болгосон хүмүүс нь өнөөдөр амьд арзайж мэнд мэлтийгээд байж л байна нөгөө л хороо хутгасаар төр самарсаар , хүрэлсүхийн засгийн газрыг огцруулна гэж зарлаад байгаа гадны тагнуул хулгайч луйварчдыг ард нийтээрээ жигшье улс төрийн тавцангаас зайлуулъя

хх [202.55.191.194] 2019-05-22 07:19:30

энэ засгийн газар дорвитой далайцтай гацаанд байсан хэд хэдэн төслийгажил болгож эхлүүлсэн үр дүн нь хараахан гарах болоогүй байна жаахан юм хийх гэхээр нь шантаажилж зогсоодог гадны тагнуулууд ын хорон санаа хэрэгжихээсээ өнгөрсөн

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-05-22 05:54:47

ГАДНЫ ХУЛГАЙЧДААР ЗААЛГАХ БОЛООГҮЙ Л БАЙЛТАЙ. ОУВС НЭРТЭЙ ГАДНЫ ЛУЙВАРЧИД БИДНИЙГ ӨРИЙН ДАРАМТАНД ОРУУЛНА УУ ГЭХЭЭС ХЭЗЭЭ Ч СЭХЭЭХГҮЙ._ТЭД ЯВСАН ГАЗАР БОЛГОНДОО ГАЙ БОЛНО УУ ГЭХЭЭС ХЭЗЭЭ Ч ГАВЬЯА БАЙГУУЛЖ БАЙГААГҮЙ. ЭРХЭМ ТҮШЭЭД ТА НАР БҮГД МЭДЭЖ БАЙГАА. ОДОО АРД ТҮМЭН ЧИНЬ СӨХӨРЧ ГҮЙЦЛЭЭ. ЮМНЫ ҮНЭ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ, АРД ТҮМЭН ХООЛНЫХОО МАХЫГ Ч АВЧ ЧАДАХАА ӨНГӨРЛӨӨ. ХӨГШЧҮҮД ШУЛСАН ЯС АВЧ ХООЛОО ХИЙЖ БАЙНА. ТА НАР ИЧЭЭЧ. ИНГЭЖ АРД ТҮМНЭЭРЭЭ ТОГЛОЖ БАЙХААР ЧАДДАГ ХҮМҮҮСТ НЬ ӨГӨӨД ЧАДДАГ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВ ДАА. ТА НАР ТӨРД БАЙХ ГАВЬЯАГҮЙ.

Зочин [150.129.141.1] 2019-05-22 04:49:04

энэ чёнжүүд бас оркууд махны үнээ буулгамаар юм аа.

монголчууд [202.131.230.19] 2019-05-22 04:45:50

ядөрч бга дээр нь .махаа авч идэж чадахгүи бга улам дархлаагүи ядарч бга.монгол хүмүүсиин өмнө чадахгүи. мэдэхгүи. болохгүи. гэдэг үгнүүдииг хэлэх эрх баихгүи гэж бодож бгна. зөвхөн 900,0 монгол чех улсад бга гэж бодохоор монголд 1,5 иргэн хүрч бга юму .үнэндээ хэлэх үг олдохгүи бна.

Зочин [66.181.161.86] 2019-05-22 04:26:20

МАН ,АН адилхан луйварчид байж бас хэн нь ард түмний төлөө ажилладагаа харуулан ч гэх шиг.Ажлаа хийж чадахгүй бол сандал ширээтэй зууралдахаа болж хийж чадах хүмүүст нь ажлаа өгөх хэрэгтэй.Ард түмний амьдрал ядууран муудаж юу ч хийхээс буцахгүй болж,нийгэмд бузар булай бүхэн дэлгэрч байгаа энэ цаг үeд ард түмнээ гэсэн сэтгэлтэй шийдэмгий ажиллаж чадах төрийн зүтгэлтэн хэрэгтэй байна.Төрийг урваач шарваач болон луйварчид удирдах ёсгүй.Ардчилал гэх зүйл гарсанаас хойших цаг үeүүдэд төр ийм л хүмүүсийн гарт ээлжлэн шилжиж байна.Төр ард түмнээ арай гайгүй удирдаад явчих болов уу,эх орноо гэх сэтгэлтэй байх болов уу хэмээн горьдож ээлж дараалан сонгож төрөө бариулсан болов ч МАН,АН намууд ард түмнийг хууран мэхлэж амьдрал ахуй нь жилээс жилд улам доройтон муудсаар байна.Эх орныхоо газар нутаг,газрын доорхи баялаг,хүнсний аюулгүй байдлаа хангаж чадахгүй хамгийн их малтай байж махны хомсдолд оруулж байгаа болон бусад шийдвэрлэж чадахгүй байгаа өчнөөн олон асуудлыг шийдвэрлэхгүй бол өөр юу х

Зочин [66.181.161.86] 2019-05-22 05:38:09

Энэ төр барьж байгаа хүмүүс ажлаа хийгээчээ.Монголын ард түмэн та нараас тийм их юм нэхдэггүй.Амьдралаа болгоод явдаг.Харин хүүхэд залуучууд ,эмзэг бүлгийн хүмүүстээ анхаарал тавих хэрэгтэй.Залуучуудыг боловсролтой , ажилтай болгоход л болно .Ажлыг нь хөдөлмөрийн хуулийн дагуу хийсэн шиг хийлгээд цалинг нь өгсөн шиг өгөх юм бол гадаад руу дүрвэж байгаа залуусаа тогтоох болно.Харин ард түмэн та нараас юу хүсэж байна гэхээр төр нь төр шиг байхыг , эх орон газар шороогоо бүрэн бүтэн байлгахыг, эх орон газар шороогоо харийхантай хуйвалдан авилга авч найр тавин өгсөн төрд байсан луйварчдыг дахин босож ирэхгүйгээр бусдад нь сургамж болохуйцаар яллах, газрын доорхи баялагыг ард түмэн эзний ёсоор эзэмшихийг, өөрсдөө ажилгүй орлоггүй байхад гадны хүмүүсийг оруулж ирж ажиллуулахыг,эх орны үржил шимтэй хөрсийг хордуулж дараа нь хэн ч ашиглах боломжгүй болгохгүй байхыг,монголын газар нутгыг сарны гадаргуу шиг болгон ухаж малтан улаан шороо хийссэн амьгүй болгохгүй байхыг/газрын доорхи эрдэс баялаг эрдэсийг авсанаар газар амьгүй болдог байна/хүсэж байна. Ард түмний хүсэл бол эх орон газар шороо , ард түмнээ амар амгалан байлгах юм шүү.Та нарын толгой хэрхэн ажиллахыг хөх мөнх тэнгэр дээрээс чинь харж буйзаа.

Erdene-d [202.131.233.5] 2019-05-22 04:19:07

2 har heree bie bienee gaihav

оточ [39.9.135.74] 2019-05-22 04:11:36

ОУВС төр барьж байгаа адгийн таа нарт төрсөн эхийгээ үхлээс бүү авар гэвэл. Бас дөнглүүлсэн юм шиг суухуу п-даа нуудаа

иргэн [66.181.178.65] 2019-05-22 04:09:42

яагаад валютын санд дөнгөлүүлэх болов?

Зочин [122.201.21.14] 2019-05-22 10:17:32

Луйварчид монголын бүх мөнгийг офшорт өөрсдийн нэр дээр хийсэн тэгээд бид нарийг тамд унагажээ.тэмцэх...

Зочин [202.126.89.170] 2019-05-22 03:56:07

Махны үнийг наашлуулж болох ч бусад өргөн хэрэглээний барааны үнээ яах вэ? Ер нь төрийн мэдлийн 1 колонктой болоход яадаг юм бэ? Эсвэл Рос нефтээ оруулж ирэн... Өөрөөр шийдэх арга нь дууссан юм бол ард түмнээ энэ үгийн хөөрөгдлөөс яаж хамгаалах вэ

Зочин [66.181.161.4] 2019-05-22 04:00:56

Зөв дөө.

Зочин [39.9.135.74] 2019-05-22 03:49:31

ЭХ оронд минь ядуу өвчин зовлонтой ард түмэн маань тэжЭЭлийн доройтлоор африкийн өмнө оржээ. ЭНЭ байдлаар сүрьээ өвчинөөр нийт хүн амын 2/3 явхаар болжээ. ҮЛДСЭН нь хорт хавдраар явах нь. ХЯТАД ногоочдын ногоо хортой бодис их. МОНГОЛ хүний удмын санг устгана. МАХНЫ хэрэглээ буурсанаар ард түмэн сүрьеээ тусна. ЭХ оронд минь монгол хүний мөргүй болвол төр барьж байгаа урвагч нөхдүүдэд сайхан болох юм шиг байндаа. УРВАГЧ таа нарын хүсэл чинь биелэлээ олоод удаж байна шүү. улахгүй хар хятдуудыг оруулж эх орноо сүйтгэх гээд байгаа бол бид чөигөр болж таа нарыг үе удмаар чинь хорлож тамруу чинь илгээнээ гэдгээ амаляаа

Зочин [122.201.22.69] 2019-05-22 03:41:57

Zub. Dunguluuleegui bol odoo tsatsaad jinhene utgaaraa damouurch bgaa. Yabdag ym yabdagaaraa l yabag

бүх монголчууд [202.131.230.19] 2019-05-22 03:20:04

яагаад багш нар хүүхдүүдииг бүртгэхдээ ордер энэ тэр олон бичиг баримт нэхээд бга юм дөнгөж оюутны ширээнээс салж бга хүүхдүүд хаанаас тэр баиртаи болж чадсан баих юм.яагаад иргэнии үнэмлэх баигаад монгол хүн гэдгиигнэ харсаар баиж дарамтлаад бга юм. монголчууд бид та нараас олон юм шаардаагүи ижил тэгш эрхтэи эрх чөлөөтэи ажилтаи хоол ундтаи эрүүл л баия гэж хамгиин наад захын юм шаардсан. багш нар саяхан л цалин нэм гээл ажил хаяад баисан хэдиидээ бүгдээрээ баир оронтои .болчихов та нартаи ижил л хүмүүс өөрсдөө хариуцлагатаи хичээлээ алагчлалгүи зааж чаддаа ядарч бга иргэдииг зовоож дуусаж бна да та нар.

Зочин [202.126.89.192] 2019-05-22 03:13:24

Мах нүүрс төмрийн хүдэрт квот тогтоохгүй бол энэ янзаараа зөөгөөд байж болхгүйээ.

монголчууд [202.131.230.19] 2019-05-22 02:53:16

үнэхээр чадалтаи эдиин засагчид мөн л юм бол тал нь гадаадад бга хэдхэн монголчуудыг яаж л бол яаж саихан амьдруулж болох бүх баялаг мөнгө нь бга баихгүи юу эхлээд өөрсдиигөө бодох биш монголчуудыг эхлээд боддог төриин тэргүүнүүд баих естои л гэж оилгож бна. яагаад иим үнэтэи мах зараад эхлэв яагаад монголчууд боож өнгөрөөд бна. ашгүи гэж бодож болохгүи энииг зохицуулж ард түмнииг амьжмиргаа дээшилснээр та нарын ажилыг дүгнэж цааш сонгох эсэхээ шииднэ. болохгүи чадахгүи гэж сууж болохгүи лгэж бодож бна..

Оожол [139.5.216.73] 2019-05-22 02:48:58

Улсынхаа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгж, үйлдвэр албан байгуулагыг зохицуулж журмалж залж залруулж чадахгүй УИХ Засгийн газар байгаад яадгийн. Зүгээр л хараад суугаад байх юм у? Өөрсдөөн л болж байвал ард түмэн падлийгүй болж бна аа. Та нар ч яахав татвар төлөгчдийн мөнгөнөөс хүрэлцхүйц хангамж авчихаад нүдээ аниад чихээ бөглөөд суудаг байж. Ард олон яахав

Зочин [103.14.36.18] 2019-05-22 02:28:42

ХЯТАД УЛС РУУ ГАРААД БАЙГАА ТҮҮХИЙ МАХАА ЗОГСОО, ЗӨВХӨН БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАХААР ХУУЛЬЧИЛБАЛ МАХНЫ ҮНЭ БУУРНА. БИНЗЕН БОЛ УГААСАА НӨӨЦӨӨСӨӨ ХАМААРЧ БАЙГАА. ХУУЛИАРАА НӨӨЦӨӨ 1 ЖИЛ БОЛТОЛ НЬ ӨСГӨВӨЛ БАС БИНЗЕНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ. ЖИЛИЙН ХАМГИЙН ТААТАЙ ҮЕД НЬ ХУДАЛДАН АВАЛТАА ХИЙГЭЭД БУСАД ҮЕД НЬ ТҮГЭЭДЭГ ЗАРИМЧМААР АЖИЛБАЛ ХЭЗЭЭ Ч ДУТАГДАХГҮЙ. ЭНЭ МЭТЭЧЛЭН ЗӨВХӨН ҮЗЭГ ЦААСААР ӨЧНӨӨН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ АЖИЛ ХИЙЖ БОЛЖ БАЙНА. ТЭГТЭЛ ЭНЭ МАХАН ТОЛГОЙТНУУД ӨӨРСДӨӨ БИНЗЕН ХИЙХ ГЭЭД ЭСВЭЛ ӨӨРСДӨӨ МАЛ ҮРЖҮҮЛЭХ ГЭЭД ТЭНЭГТЭЭД ЯВАХ ЮМ. ЖООХОН УХААНТАЙ ХҮН ГАРГАХГҮЙ БОЛ ТЭНЭГ ХҮМҮҮС ЧИНЬ ЮУ Ч ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ ПАНИГТААД /ДЭМИЙ ЦАГДАА, ТАГНУУЛЫН АЖИЛ ХИЙГЭЭД ЯВАХ ЮМ./

иргэн [64.119.20.150] 2019-05-22 01:37:32

төрд байгаа бүгд махан толгойт шуналын туламнууд болжээ

зочин [182.160.36.85] 2019-05-22 01:27:29

4,5тэрбум төгрөгөөр биш доллараар өссөн юм биш үү

зочин [66.181.189.15] 2019-05-22 01:02:57

засаг үнэндээ муу ажиллаж байна

Иргэн [203.91.118.180] 2019-05-22 01:00:52

Засгийн Газар ажиллаа, энэ мах, шатахууны үнээ өсгөхгүй байх арга хэмжээ авах, эрэлт нийлүүлт нэмэгдүүлэх талаар ажил санаачилж болмоор юм, Хүрэлсүхээ сэтгэл чинь дутаад байна уу, ард түмэн үнэхээр туйлдаж байна шүү, удахгүй баахан нөхдүүд гудамжинд гарч ирээд араас нь хатгасан нөхдүүд санхүүжүүлээд эхэлвэл ч, араас нь ард түмэн давалгаалвал дийлдэхгүй л юм болох байхдаа

Ogtsor Zasgiin gazar [43.243.161.23] 2019-05-22 00:55:39

Ogtsor lalaruud

Зочин [203.15.208.23] 2019-05-22 00:36:13

Erdene uuruu ene baidliig uurchilj chadach yum shig olon yum yariha bolioson deer

Зочин [66.181.189.80] 2019-05-22 00:20:16

улсын ор дарсан ч Монгол банкны ор нэмэгдсэн АДИЛХАН Л МОНГОЛЫН ОР. ИЙМ ЮМААР ШОУДАХАА БОЛЬ ХУРЭЛБААТАР АА НЭГ Л ОДОР ТЭНЭГУУД ОЙЛГОНО

Зочин [182.160.35.218] 2019-05-22 00:16:23

мэдээ.мн хутган үймүүлэгч хагалан бутаргагч сайт аа? танай ардчилсан намын засгийн газар юу хийсэн бэ? бага л хуцаарай.

Хариулт [139.5.216.73] 2019-05-22 02:41:42

Чи эргүү юу?


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.