ЦАГ АГААР: Энэ долоо хоногт 33 хэм хүртэл хална

Д.Баттулга / Нийслэл

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар 33 хэм хүртэл хална гэж Цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдэгдэж байна. Тухайлбал, энэ сарын 27-ны өдрийг хүртэл Улаанбаатарт бороо орохгүй бөгөөд 30 хэм хүртэл халах төлөвтэй байгаа юм.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Монгол Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

image

image

image

image

imageimage

image

image

image


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-05-22 10:53:29

Зунжингаа,намаржингаа амарч зугаалж ууж идэж наргиж цэнгэсээр нэг өглөө босоод ирэхэд цас дарчихсан хамаг ажил нь зуун задгай нөгөө утаа нь хэвээрээ юмны үнэ гэж тэнгэрт гарчихсан авдаг цалин нь шороон дээр уначихсан хүүхдүүд нь цэцэрлэг сургуульгүй гм байдалтай л ирэх өвлийг угтах байхаадаа

Зөв [64.119.27.14] 2019-05-22 13:03:45

Ок

Туул эгч [66.181.169.162] 2019-05-22 10:52:46

Г.Базаррагчаад баярлаж талархаж байгаагаа илэрхийлье

zochin [202.21.96.212] 2019-05-22 10:42:59

skhan khani mini nadad ireerei...skhan tsag irj bna..skhan bukhen khanitai mini khamt irj bgaa...

Зочин [203.15.208.23] 2019-05-22 09:32:05

Uuln ene fontan deer garch bolohgui gishgej bolohgui gesen temdeglee bga bolovch heden orkuud huuhdee uursduu ch deern garch guij baij udahgui evdelj sanaagaa amrah bain. Buh l hiij biteesen yumaa evdelj suitgej baidag sonin setgehuutei shu ene mongolchuud

zochin [202.170.68.162] 2019-05-22 09:15:33

skhan khani mini nadad ireerei....skhan bukhen chamtai mini khamt irdeg dee....


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.