Нийгэмд болж буй аймшигт хэргүүд хүүхдийн гэмт хэрэг шалгадаг МӨРДӨГЧ НАР байхгүйг харуулж байна

У.Уранцэцэг / Хууль

-ХҮҮХЭДТЭЙ ХАРИЛЦАХДАА БОДЛОГЫН ТӨВШИНД АЛДАА ГАРГАСААР БАЙНА-

Өдөр бүр бид нийгмээрээ олон аймшигт хэргүүдийг дуулсаар байна. Тэрэн дундаас хүүхдийг эрэмдэглэн орхих, насан туршдаа мартхааргүйгээр шархлуулах, харгислан тамлах, бэлгийг дур хүслээ хангах зэрэг олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Өнөө цагт хүний өөрийн гэлтгүй бяцхан үрсээ томчууд өөрсдөө гэмт хэрэгтэн болгох, үлдсэн насандаа бараан сүүдэрт даарч амьдрах зам руу түлхэж байна.

Бага насандаа гэмт хэргийн хохирогч болсон гэр бүлийн хүрээндээ гэмт хэргийн үйлдийг өдөр бүр харж өссөн, эцэг эх нь салсан, байнгын архины хамааралтай гэр бүлтэй, гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь гэмт хэрэгтэн байсан зэрэг шалтгаанаас үүдэн хүүхэд өсөж том болох бүртээ гэмт хэрэгтэн болдог. Бид өөрсдөө нийгмээрээ хүүхдийг гэмт хэрэгтэн болгосоор байдаг гэсэн үг юм.

Ээж, аавынхаа энгэрт эрхлэн өсөх насан дээрээ яваа бяцхан үрс өнөөдрийн байдлаар нийт 13 Эрүүгийн хүнд гэмт хэрэгт тооцогдох хэрэг үйлдэж байна. Тэд хүн алж, хүчингийн гэмт хэрэг үйлдэж, дээрэм хулгай, залилан гэх зэрэг маш олон төрлийн гэмт хэрэгт гаршиж байгаа нь харамсалтай.

Энэ олон үйлдийг бид тэдэнд үлгэрлэн үзүүлсэн. Өссөн орчин, гэр бүлийн төлөвшлөөс хүүхэд ямар хүмүүжил ёс суртахуунтай байх вэ гэдгээ бие хүн болон суулган авдаг. Гэтэл нийгэм тэр чигтээ ирээдүй хойч үеэ гэмт хэрэгтэн болгож байгаа нь өнөөгийн нийгмийн эмгэнэл.

-УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ШАЛГАДАГ 15 МӨРДӨГЧ БИЙ-

Цагдаагийн байгууллагад хүүхдийн гэмт эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тасаг нь анх 1949 онд байгуулагдаж байсан байдаг. Улмаар 1970 онд татан буугдаж байж. Үүнээс хойш 2013 онд хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх дээрх тасгийн бүр мөсөн халсан байдаг. Харин нийгмийн шаардлагаар 2017 онд ерөнхийлөгчийн үүргийн дагуу дээрх чиглэлээр ажиллах дөрвөн мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй тасаг байгуулж байжээ. Мөн Нийслэлийн цагдаагийн газарт мөн л хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг зургаан алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Түүнчлэн нутаг дэвсгэр хариуцан ажилладаг цагдаагийн газар бүрт Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг хариуцсан ахлах мэргэжилтэн гэх орон тоотой алба хаагчид бий. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон хүүхэд үйлдсэн гэмт хэрэг нь өөр хоорондоо ялгаатай юм. Иймээс тус тусдаа чиглэл бүхий мөрдөгчид байхгүйн улмаас олон хүүхэд юу хийвэл гэмт хэрэг болох вэ? гэдгийг төдийлөн мэдэхгүй, хуулийн мэдлэг байхгүй эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн торны цаана суух болон насан туршдаа өөрөө хохирогч гэх нэрийг зүүж цээжиндээ хар толботой хорвоогийн тоосыг гундуухан хөдөлгөж явна.

Орон нутаг болон Нийслэл хотод хүүхдийн байцаагч гэх албан тушаалтай цагдаагийн алба хаагч нийтдээ 15 байдаг гэх. Гэтэл өдөр бүр хүүхэд гэмт хэрэг үйлдэж, өөрсдөө гэмт этгээдийн гарт хохирч байгаа энэ үед хүүхдийн байцаагч дутмаг байгаа нь хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажил хийгдэж байгаа ч үр дүнгээ өгөхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан алба хаагчид байдаг ч гэр бүлийг хүчирхийллийн дуудлага гомдол мэдээлэлд дарагдсан байдаг учраас хүүхдийн гэмт хэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж чадахгүй байгаа дүр зураг харагдаж байгаа билээ.

Хүүхэд үйлдсэн хүүхэд хохирсон гэмт хэргийг шалгадаг тусдаа мөрдөгч, урьдчилан сэргийлэх байцаагч гэх орон тоог албан ёстой. Ингэснээр хүүхэд ямар үед гэмт хэрэг үйлдэж байгаа учир шалтгаан яг юундаа байгааг, хүүхэдтэй хэрхэн ажиллавал гэмт хэргийн зам руу оруулахгүй байх вэ? гэдэгт анхааран ажиллах юм. Мөн гэмт хэргийг золиос болсон хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ? хэрхэн яаж байцаалт авах вэ? гэдэг нь өөрөө нарийн асуудал байдаг хэмээн сэтгэл зүйчид хэлдэг. Харин хохирогч болсон хүүхдийг дахин хохироох ийм байдлаар байцаалт мэдүүлэг авах нь наад захын үзэгдэл болсон мэт. Басхүү хуулийн бүрэн ашиглан хохирогч хүүхдийн эрхийн төлөө ажиллах мөрдөгчид байхгүй байна.

Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагааг өдгөө хүртэл явуулсаар ирсэн ч хүүхдийг дагнан шалгах, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажил багагүй хийсэн ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь харамсалтай.

Ганцхан жишээ өгүүлье, Хэдхэн жилийн өмнө нэг өрөөнд хулгай хүчин залилин, хүн амины гэх зэрэг аймшигт хэрэг үйлдэж улмаар мөрдөгч нарт байцаалт мэдүүлэг өгч байсан хүмүүсийн дунд нэг хүүхэд байсан. Тэр хүүхэд өөрөө хохирогч болсон байсан бөгөөд олон Эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дунд суугаад байцаалт өгөөд гарахдаа тэнэнд уруу татагдан өөрөө гэмт хэрэг үйлдээд торны цаана суусан байдаг.

Энэ бол хүүхдийг дагнан шалгах байцаагч байхгүйн улмаас хүүхдийг ямар байдалд хүргэж болох вэ гэдэг том сургамж. Иймээс цагдаагийн байгууллага бодлогын төвшинд хүүхдийн эрхийн төлөө тэдний эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг нарийвчлан гүйцэд шалгадаг байцаагч, мөрдөгч нарыг ажиллуулах шаардлага нийгэмд хэдийнэ бүрдээд байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.220] 2019-05-22 09:07:17

Хуучин цагдаагийн байгууллагад хүүхэдтэй тулж ажилладаг хүүхдийн хэлтэс гэж байсан. Тэр үед бүх сургууль цэцэрлэгийг хариуцсан байцаагч байдаг байлаа. Тэгээд улс маань хөгжлийн замд ороод хүүхдийн асуудал хэрэггүй гээд хариусан албыг нь татан буулгасан. Цагдаагийн байгууллагын бүтэцийг Засгийн газар мэдэж баталдаг шүү. үүний харицлагыг Засгийн газар хариуцна.

Зочин [150.129.141.1] 2019-05-22 05:53:43

бид яаж танай ажилыг мэдэх вэ..өөрсдөө ажилаа мэдэхгүй байна уу.урьд нь юугаа хийж байсан юм.15 мөрдөгчтэй гэх шиг 150 болгосон ч та нарын дур биз дээ.дарга нартаа хэлээч .....нийгэм ажилгүй залуус их байгаа болох лээр л гэмт хэрэг их гарч байна.завгүй ажилтай цалин мөнгөө найдвартай аваад байвал юу болоод гэмт хэрэг хийгээд байв гэж дээ.тэнэг л биш бол..бас янз бүрийн садар самуун алаан хядаантай кино миногоо больчих..бага буурай энэ улс чинь задрах нь байна шүү.нэг нэгэндээ итгэхээ байлаа хөөё

Зочин [202.126.89.1] 2019-05-22 04:47:15

ЦАГДАА МӨРДӨН БАЙЦААГЧ ГЭСЭН НЭРЭЭР БУСАДЫГ ДАРАМТАЛЖ АМЬДАРДАГ НОВШНУУД ИХ БОЛСОН БОЛОХООР ЯАЖ ХЭРЭГ ИЛРЭХ ЮМ

Зочин [124.158.110.82] 2019-05-22 04:34:29

төр засгаас нийгэм рүү чиглэсэн ажил зохиох хэрэгтэй ш дээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ард түмнийг гэгээрүүлэх талаар огт юм хийхгүй юм.

зочин [202.9.43.132] 2019-05-22 02:44:40

гаж донтонгуудын нийгэм байгуулчхаад гайхах юун

Туул эгч [66.181.169.162] 2019-05-22 02:34:40

энэ хүүхдийг шийтгээд тусад зогсоосон байна. Бага наснаас нь ... ингэж болох уу?

Зочин [66.181.177.151] 2019-05-22 02:15:11

Нийгэмд арчаагүй залуу эцэг эхчүүд их байна.

хөнхөр [64.119.16.182] 2019-05-22 02:14:14

хүүхдийн эсрэг гэмт үйлдэл байнга л гарч байсан. цаашид гарсаар ч байх болно. Энэ төрлийн гэмт хэрэг 100 жилийн өмнөхөөс нэмгдсэнгүй, харин ч хасагдсаар ирсэн. Нэг ялгаатай нь мэдээлэл солилцох түгэх хурд, тархах хүрээ өргөн болсон болохоор гэмт хэрэг бүр мэдээллэгдэж байна. Энэ нь гэмт хэрэг ихэссэн мэт ойлголтыг бий болгож, зарим хүн шоудах боломжийг ихэсгэж байна

Mongol [198.52.38.5] 2019-05-22 01:22:09

Bid taltsdagaa bolih l heregtei. Ewiin hucheer hamtdaa baij ireeduigee awaryaa. Ireedui bol bidnii ur hoich yum shuu.

1212 [43.250.126.90] 2019-05-22 01:18:08

хөөрхий үрс минь


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.