СУРВАЛЖЛАГА: Нийслэлд 139 усан оргилуур байгаа ч 90 хувь нь ажилладаггүй

М.Амаржаргал / Нийгэм

-УСАН ОРГИЛУУРГҮЙ УЛААНБААТАР БИЧИЛ ТООСОНЦРООСОО САЛЖ ЧАДАХ УУ-

"Ээжээ, би усан оргилуур дундуур гүйж болох уу. Найзуудаа ахиад гүйх үү, Охидууд чинь бүгд норчихсон байхад чи ганцаараа үлдчихсэн байна. Зоригтой бай" хэмээн шуугилдан гүйх бяцхан үрс Их дэлгүүрийн урд байрлах усан оргилуур дундуур гүйж ширүүн бороонд цохиулсан мэт шалба норжээ. Үе үе сэрүүхэн салхи сэвэлзэж байгааг ч тэд тоосонгүй. Хааяахан гутлаа тайлан доторх усыг нь асгаж харагдана. Даарч байна уу гэхэд "Жаахан л даарч байна. Гэхдээ гоё байна" хэмээн нэг зэрэг чанга дуугаар хариулцгаана. 40 мянгатын талбай хүүхдийн инээдээр цалгиж нарлан суугаа хөгшид бага насандаа эргэн очсон мэт баярлан хөөрцгөөнө. Даана ч нийслэл хотод маань зуны бүгчим халуун өдрүүдэд хүүхдийн зугаа гаргах, хөгшид сэрүүцээд суучих усан оргилуур гарын арван хуруунд багтахаар цөөхөн бий.

image

Өнөөдөр, маргааш нийслэл хотод 30 градус хүрч хална. Цаашид ч зуны бүгчим халуун өдрүүд үргэлжилнэ. Нийслэлчүүд ажиллаж буй хэдхэн усан оргилуур дээрээ шанд бараадаж буй говийнхон шиг шавцгаана. Улаанбаатар хот хуурай сэрүүн уур амьсгалтай, бичил тоосонцрын түвшин олон улсын стандартаас хэт өндөр. Үүнийг бууруулах гол арга нь нийтийн эзэмшлийн талбайд усан оргилуур, усан хөшиг олноор байгуулах явдал. Өнгөрсөн хугацаанд сүр дуулиантайгаар ашиглалтад оруулсан усан оргилуур дараа жил нь хэрэгцээнээс гарсан олон тохиолдол бий.

Багагүй хэл ам дагуулсан 70 сая төгрөгийн өртөгтэй Арслантай гүүрэн дэх усан хөшгийг ажиллахгүй хэдэн жилийн нүүрийг үзлээ. 2015 оны долдугаар сард Арслантай гүүрний усан хөшгийг тухайн үеийн хотын удирдлагууд нээж үг хэлэхдээ "Цаашид Маршал, Дунд голын гүүрэнд усан хөшиг хийж тохижуулна" гэж амалж байв. Харин өнөөдөр Арслантай гүүр ямархуу байдалтай байгааг хүн бүр мэднэ. “Метрополис хотод ийм усан хөшиг зайлшгүй байх ёстой” гэж хөөрцөглөн, 70 саяар хийсэн эл бүтээн байгуулалтын ид шидийг үзэх хувь дутаж гэлтэй зогсонги байдалтай байгаа.

image

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын хамтарсан судалгаагаар нийслэлд өнөөдрийн байдлаар 139 усан оргилуур бүртгэлтэй. 1.5 сая хүн, 470 мянган га газар нутагтай хотод ийм тооны усан оргилуур байна гэдэг бас ч гэж боломжийн үзүүлэлт. Гэтэл эдгээрийн ердөө 10 орчим хувь нь л стандартын шаардлага хангасан, томоохон хэмжээний байгууламж бол 50 нь эвдэрсэн, үлдсэн нь сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол дунд ажилладаггүй юм байна. Бүртгэлтэй усан оргилуур яагаад ажилладаггүй талаар албанаас нь тодруулахад "Усан оргилуурын тохижилт, арчилгааг дүүргүүд хариуцна. Гэвч дүүргийн төсөвт засвар, ашиглалтын зардал тусгагдаагүй учраас хэвийн хэмжээнд ажиллуулах боломж хомс. Мөн нэг усан оргилуурыг зуны гурван сарын турш ажиллуулахад усны зардал дунджаар 15 орчим сая төгрөг гардаг учраас тогтвортой ажиллуулахад хүндрэл үүсдэг" гэдгийг хэлж байв.

Өнөөдрийн байдлаар хувийн эзэмшлийн мэдэлд байдаг хэд хэдэн оргилуур ажиллаж байгаа. Бид нийслэлийн төвд, нийтийн эзэмшлийн талбай дахь хуучны болон шинээр баригдсан томоохон оргилуурууд энэ зун үүргээ гүйцэтгэх эсэхийг сурвалжлахаар хэд хэдэн газарт очиход тоос шороондоо дарагдаж, усны тогоо нь элдэв бусын хогоор дүүрсэн байдалтай угтав. Мөн усан оргилуурыг нурааж, барилга барих, өөр зориулалтаар ашигласан тохиолдол цөөнгүй. Хамгийн ойрын жишээ дурдахад, МҮЭСТО-ны гаднах усан оргилуурыг “Тамирын гурван чулуу” гэх компани өнгөрсөн жил нурааж хашаалсан. Өдгөө усан оргилуур, ногоон байгууламжийн оронд барилга барьж байна. Сөүл рестораны өмнөх талбайд байрлах хуучны усан оргилуур эвдэрч гэмтэн дотор нь хогийн ургамал ургасан гундуухан төрхтэй. Ардын кино театрын урд талбайд байх усан оргилуур мөн л ажиллахгүй байв. Ажиллагаанд ороогүй усан оргилуурыг тоочоод байвал барагдахгүй олон.

image

Хүн амын төвлөрөл их, агаарын бохирдол, тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсэн манай хотод усан оргилуур шиг чухал зүйл үгүй. Бид хот төлөвлөлтийн асуудалд ногоон байгууламжийг чухалчилж ярьдаг ч усан оргилуурыг ойшоолгүй орхидог. Гэвч усан оргилуурууд нь ногоон байгууламжаас дутахааргүй ач холбогдолтой. Орчны бохирдлыг бууруулахаас гадна хүний сэтгэл зүй, эрүүл мэндэд онцгой нөлөөтэй гэдэг. Утаа бууруулах нэрийдлээр гадаадаас үнэтэй, элдэв тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн зөөхийн оронд одоо байгаа усан оргилууруудаа үгүй хийхгүйгээр харин ч тоог нь нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image


Сэтгэгдэл

АААehqasgk [178.158.70.35] 2021-11-02 06:30:22

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

зочин [64.119.19.253] 2019-05-23 01:27:56

Хотын дарга санаатай нөхөр энэ зун усан оргилууруудын 100 хувь ажилуул чадахгүй бол огцор.

Зочин [203.15.208.23] 2019-05-22 08:21:40

Ajillaj bga gantsigaa gishgej bolohgu gesen bichig baisaar baital orkuud huuhdee guilgej, erguu zaluuchuud skate boardaar duguigaar deguurn yavj evdleed bga

usan orgiluur geed ... [202.21.109.37] 2019-05-22 07:25:48

orond ni baishin bariad bgaa yum chin

Зочин [202.9.42.65] 2019-05-22 06:49:53

Тэгвэл ямар ашиг соирхолоор талбайн урд усан оргилуур нэмж барих гээд байна ойлгомжтой байгаа биздээ худлаа усан оргилуур нэрээр худалдааны тов барих л санаатай жду хулгайч засгийн бодлого бол хамгийн увайгуй хулгайч худалч засаг шуу

Зочин [176.179.151.5] 2019-05-22 06:37:11

Hogiin mongol

БОДЛЫН ХУЛГАЙЧ= [66.181.167.53] 2019-05-22 05:57:49

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙД УСАН ОРГИЛУУР БАРИНА ГЭЭД ӨНДӨР БАРИЛГА БАРЬЖ, ХҮНИЙ АМЬ АВСАН КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ХОТОД БАЙГАА УСАН ОРГИЛУУРУУДЫГ АЖИЛД ОРУЛЦГААЯ

Зочин [119.40.98.162] 2019-05-22 05:40:03

ene hotiin darga eronhii meneger geed uhduuluud er ni yu hiidiin be ahmad ueiinhnii hiigeed beldeed ogson bariad ogson yumiig ch archilj tordoj chadahgui oroondoo l tom baasan hool undaa zoolgoson tansaglaj yantsaglasan gahainuud l bh yumaa ene olon usan orgiluuruud bugd ajilbal humuust yamar ih sain bh ve yu heleh ve de

Зочин [103.229.176.130] 2019-05-22 05:25:08

гадныхан шиг ажиллуулж чадахгүйгээс хойш бүгдийг нь буулгаж хаях хэрэгтэй дээ, ядуу төсвийн мөнгөө л дэмий үрээд байна ш дээ

zochin [202.9.42.122] 2019-05-22 04:14:20

ajilluulaad ch khereggui. Khuukhed togond tsokhiulana...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.