Сүхбаатарын талбайд болох арга хэмжээний үеэр хаясан, гээсэн жолооны үнэмлэхийг олгоно

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр /2019.05.22/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм. Мөн бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй талаар мэдээлэл өгнө.

Тус арга хэмжээний үеэр Тээврийн цагдаагийн албанаас:

    • Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга
    • Автомашин болон мотоцикл сонирхогчдын холбооны парад, жагсаал
    • Автомашины утаа хэмжигч
    • Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх
    • Төрийн бус байгууллагатай хамтран хугацаа дууссан, зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх сургалтыг зохион байгуулна.

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв:

    • Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
    • Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
    • Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар:

    • Алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт

Авто тээврийн үндэсний төв:

    • Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
    • Тээврийн хэрэгслийн бүртгэл
    • Тээврийн хэрэгслийн лавлагаа
    • Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгөх

Албан журмын даатгагчдын холбоо:

    • Тээврийн хэрэгслийн даатгал
    • Жолочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ

Нохойн сургалтын төв:

    • Албаны нохойн үзүүлэх тоглолт болно


Сэтгэгдэл

zochin [202.170.68.38] 2019-05-24 00:55:24

Нээлттэй хаалганы өдөрлөг гэж хүний асуусан асуултанд ч хариулж мэдэхгүй эндээс асуу тэндээс асуу гэсэн хэдэн цагдаа шуу юмнууд байна лээ.Цаг заваа гаргаад очсон гаргаж очсон шал дургүй хүрсэн.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-05-23 04:26:12

ТАЛБАЙН ӨМНӨХ АВТЫН ЗОГСООЛЫГ ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАХ БОЛСОН ГЭЖ ХОТ ШИЙДЛЭЭ ГЭЖ ДУУЛСАН, ОРЖ ЗОГСЛОО, 4 ЦАГ БОЛООД ГАРЛАА, 4000 ТӨГ ТӨЛ ГЭНэ ТӨЛЛӨӨ, ЭРХИЙ ХУРУУН ЧИНЭЭ НЭГ ЮМНЫ ДҮРСТЭЙ, ЯМАРЧ НОМЕР, ДУГААРГҮЙ ЦААСАН ДЭЭР 4000 ТӨГРӨГ ГЭСЭН ЦААС ӨГЧ БАЙНА, ЭНЭ ЧИНЬ НОМЕРГҮЙ ЮМ, ТАНЫ ОРЛОГЫГ ЯАЖ ТООЦДОГ ВЭ ГЭХЭЭР ТАГ, ОРУУЛЖ ГАРГАЖ БУЙ НӨХДҮҮД, ЦААД ЭЗЭН НЬ МӨНГӨ ИДЭХ АРГА АЖ, НААДАХАА ЯДАЖ НОМЕРТОЙ, ТАМГАТАЙ, САНХҮҮГИЙН БҮРТГЭЛТЭЙ БОЛГООЧ ГЭЛЭЭ, ТАГ. ЭНД БАС Л ХОТЫН ТОМЧУУЛЫН ХУЛГАЙ, ЛУЙВРЫН БИЗНЕС ЦЭЦЭГЛЭЖ БУЙ АЖ.

julie [202.126.89.136] 2019-05-22 07:14:10

жинхэнэ үнэмлэх олгох уу эсвэл түр үнэмлэх өгөх юм уу?

tsooj [66.181.161.63] 2019-05-22 04:45:41

joloonii unemlehni zurgiig soliulj bolohu yamar unetei yum

Зочин [202.131.227.178] 2019-05-22 03:47:19

шууд өгөх үү?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.