Дэлхийн топ их сургуулиудад 100% тэтгэлэгтэйгээр 80 гаруй залуус суралцаад байна

Т.Хулан / Улстөр

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан "SUPER STUDENT" оюутны тэтгэлэгт төсөл 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус төслөөр дэлхийн топ их сургуулиудад 100% тэтгэлэгтэйгээр 80 гаруй залуус суралцаад байна. Энэ жилийн төсөл “Тогтвортой хөгжилд манлайлах” нь уриан дор явагдаж гурван үе шатны шалгаруулалтаар 10 шилдэг оюутан тэтгэлэгт оюутнаар шалгарлаа. Төслийн гранпри шагналтнуудын хаалтын ажиллагаа “We one” нэртэй явагдаж өнгөрлөө.

I байр Их засаг Хууль зүйн сургуулийн Э. Батчөдөр АНУ-ын Үндэсний их сургууль 100% тэтгэлэгтэй сурах эрх, II байр РОУДС-ийн Тэнгис БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, III байр Их засаг Хууль зүйн сургуулийн Төгөлдөр Япон улсад 100% тэтгэлэгтэй сурах эрх, IV байр Рояаль ОУДС-ийн Мишээл БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, V байр Рояаль ОУДС-ийн Г. Уянга БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, VI байр Рояаль ОУДС-ийн Тэмүүлэн Япон улсад 100% тэтгэлэгтэй сурах эрх, VII байр Их засаг Санхүү Эдийн Засгийн сургуулийн оюутан Сумъяабаатар БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, VIII байр Их засаг Хууль зүйн сургуулийн Буянжаргал БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, IX байрт Рояаль ОУДС-ийн Энхтөр БНСУ-д 100% тэтгэлэгтэй сурах эрх, X байрт ЧСОУХС-ийн оюутан Номин-Эрдэнэ БНСУ-д 100% тэтгэлэг сурах эрх тус тус авлаа.

НИЙТ ОЮУТАН ЗАЛУУСТАА ЦААШДЫНХ НЬ СУРЛАГА ХӨДӨЛМӨРТ ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ!


Сэтгэгдэл

ТОП 100 [202.179.27.238] 2019-05-23 10:06:39

САЙН БАЙНАА. ГЭХДЭЭ ТОП 100 ГЭЭД ЗАРЛААД БАЙГАА ЧИНЬ ЗӨВ ҮҮ. ТОП 100 Д НААД СУРГУУЛИУД ЧИНЬ БАЙХГҮЙ ШД

Зочин [202.21.112.170] 2019-05-22 16:56:45

болж дээ. Сайн бна

Иргэн [66.181.178.65] 2019-05-22 15:07:54

Болж байна ш дээ

Зочин нь байна [66.181.161.97] 2019-05-22 13:30:49

Хүүгээ изис руу шилжүүлнэ ээ. Энэ Улсын сургуулиуд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй хөлүү юмаа.

Зочин [202.70.34.29] 2019-05-22 12:14:02

Ням-осор гэж хэзээний улаан шоучин байсан хүү учирал нь бас тийм юм байна тэгээд бас Изис нь шалгараад байдаг айн эцэг эхчүүд энэ PR хийж оюутан элсүүлдэг юм сургадаггүй худлаа сургуулиудаас тагалзах хэрэгтэй дээ

Zochin [66.181.161.97] 2019-05-22 13:29:15

Хийхгүй олноос хийж байгаа нь дээр шдээ гөлөг өө


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.