“Huawei” компанийн байр, суурь ба АНУ-ын хориг

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Америкийн “Microsoft” корпораци энэ сарын 20-нд “Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоох тухай захидлыг төлөөлөгчийн газрууд руугаа илгээжээ. "Одоо төлөөлөгчийн газрууд “Huawei” компанитай харилцаа холбоо тогтоохдоо төв “Microsoft” компаниар дамжуулах шаардлагатай болсон байна” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.

“Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоох тухай албан бус анхааруулга болон захидлыг ОХУ дахь хэд, хэдэн түнш компаниуд мөн авсан тухай эх сурвалж мэдээлсэн байна.

“Huawei” компани компьютерууддаа “Microsoft” компанийн “Windows” үйлдлийн системийг ашигладаг байна. Түүнчлэн серверүүддээ болон Huawei Cloud үйлчилгээндээ тус компанийн b2b шийдлийг ашигладаг аж.

Харин “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэй "Манай компанийн хүчин чадлыг дутуу үнэлж байгаагаа АНУ үйлдлээрээ харуулж байна" гэж мэдэгджээ.

Түүнчлэн “Google” корпораци тус компанитай бизнес хамтын ажиллагаагаа зогсоожээ.


Сэтгэгдэл

zochin [103.14.36.18] 2019-05-23 01:14:37

google ch gu microsoft ch gu boloh yum bish bizdee.... tom zah zeelee aldaj baigaa yum bish uu.

Zochin [64.119.20.197] 2019-05-22 10:30:32

Zuv, hyataduud davraad bsiin, bairand n oruul.

China vs US [66.181.161.1] 2019-05-22 09:21:55

ТОМ ДАЙН


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.