Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ

Т.Хулан / Улстөр

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд “Бид хөгжлийн банкны удирдлагуудаас удирдлагуудаас тайлбар авсан. Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нийт 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь нь улсын төсөвт орсон байна. Хөгжлийн банкны чиг үүрэг бол дэд бүтцийн том төслийг санхүүжүүлнэ гэсэн концепцтэй. Гэтэл зарим жижиг төсөлд зээл өгсөн.

Мөн гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн алдаа тогтоогдсон. Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлж авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзсэн. Эдийн засгийн ач холбогдол, буцаж төлөгдөх эсэх нь тодорхойгүй төслүүд рүү бондын хөрөнгийг оруулсан.

Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн. Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учирГ.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцож байгаа.Цаашдаа гадны менежментээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Zochin [202.9.43.58] 2019-05-24 20:04:09

Zugeer bga gazriig l ochij busniulaad yavahiin ene Oyunerden gj avgai shig yum. Naana bur oilgonjtoi hetsuudeed bga ajluudaa ehleed hiigeechee hooloi dr tultsan ajil zondoo bna.

зочин [64.119.23.173] 2019-05-23 01:13:13

одоо жидүүг шалга

Зочин [59.153.115.220] 2019-05-22 09:01:47

Хгжлийн банкны дунд шатнй ажилтнууд нь л зээлэн дээр ажилладаг юм байсан.

Urgen [66.181.189.224] 2019-05-22 08:13:14

Avilgal n uur uurhai blsn ene bankiig jiriin irged d uilchildeg bolgij ogooch tor mini

Иргэн [59.153.112.59] 2019-05-22 07:55:05

Шалгалтыг их л сүржин эхлээд даржин төгсгөх юм даа.Тэгээд бие бие рүү гээ цаас шидэлцэж шилжүүлээд л жишээлвэл АТГ-д шилжүүллээ гэх мэтээр. Энэ Оюун-эрдэнэ сайд . Эрдэнэтийн шалгалт дуусаад буцацгаалаа гэсэн. Дүн нь юу болсон бэ. Шалгалтын мөрөөр ямар арга хэмжээ авах гэж бна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.