Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай

Т.Хулан / Улстөр

“Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавилаа.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж буй тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө ажиллах үүрэг бүхий төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцож байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сүүлийн үед гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. Хүүхдийн эрх болон тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг томчуудын дунд хомс, амьдралын буруу дадал хэвшил, хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, ухамсар дутмаг байгааг онцлов.

Сайдын илтгэлд дурдсанаар Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээллээр 2019 оны эхний 4 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 486 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сургалтын байгууллагын орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо 23 байна.

Эдгээр тоо баримтаас харахад гэр бүлийн орчинд “ээлтэй орчин” бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд гэр бүлийн гэр бүлийн хүүхдүүдийнхээ орчинд цахим хэрэглээг хянах, хязгаарлах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, дадал хэвшил олгох хүртэл эцэг эх, асран хамгаалагчид анхаарах цаг болжээ.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлага хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг урьдчилан гаргаж, орон нутгийн хүүхэд хамгааллын хамтарсан баг, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэн, уялдаа холбоог ханган ажиллаж байна.

Цаашид Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр

1. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдан гарсан дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангахад төр, төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авч, хамтран ажиллах;
2. Сургуулийн төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг тусгах;
3. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах;
4. Сургууль, дотуур байрын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, бодлого боловсруулахад эцэг эхийн зөвлөл, олон нийтийг татан оролцуулах, байнгын дэмжлэг, түншлэлийг бий болгох, хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлэх, харилцах, тэднийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх;
5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн цай хоолны зардлыг нэмэгдүүлж, чанартай хоол хүнсээр үйлчлэх;

Орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр
1. Ачааллыг бууруулж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид бүрэн шилжүүлэх;
2. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэврийн байгууламжийг шинэчлэн сайжруулах цогц бодлого хэрэгжүүлэх;
3. Насжилт өндөртэй, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй” дүгнэлттэй барилга, байгууламжийг шинэчлэн барих;
4. "Сургуулийн бүс, техникийн ерөнхий шаардлага" стандарт шаардлагын хэрэгжилтийг хангах, сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд эдгээр чиглэлд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх болно гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл

Zochin [202.9.43.58] 2019-05-25 04:01:19

Ene niigmiin ajiltang mergeshuulne gj shal hudlaa. Tsag mungu l ursen yum bno. Huuhduudiig yalanguya baga dund angias n l zov tuluvshil humuujil olguul nasan turshid n l dagaj zov hevshil bii boloh yum bgan. Surguulid uneheer bagsh mergejildee huuhded hairtai tm l huniig undur shalguuraara avah heregtei bn SAIDAA!!. Huviin yanz buriin diploma uvurtulsun yagad bagsh bolsnoo medehgui humuusd huuhdiinhee eruul mend bolovsroliig daatgaj bga bid neg ugeer azaa turshij bgagaas neeh yalgaa bhgui shv. Mash nuhatstai anhaaraarai.

иргэд [202.131.230.19] 2019-05-24 11:45:57

баахан мөнгө ө нэмүүлчихээд ялгаварлалгүи олон юм нэхээд баилгүи чирэгдэлгүи хичээлээ зөв за. багш нар.

зочин [139.5.216.114] 2019-05-23 12:01:09

Одоо ч цаг өөр болжээ. Дээр үед багш бүр сэтгэл зүйч байлаа. Болоод л, хүүхдүүд хүмүүжил сайтай байсан юмдаг. Одоо багш хичээл заасан болоод л гүйцээ.Тэгээд бас цалин голноо. Үүргээ бүрэн биелүүлээд байдаг бол бас яахав. Нэмэгдэл далд орлогогүй багш байдаг юм уу, ховор доо.

Zochin [66.181.179.39] 2019-05-23 07:59:44

Zui ni niigmiin ajiltan surguulid ch zahirgaand ch baigaa ted ajlaa hiideggui Urlagiin vzleg temtceen honhnii bayr g m ajil zohiodog Ooesdoo priplem zardag eldev hangain mongo huraadag l ajiltai daa.dahij oro toi gargana geed baihiin baigaa hunee ajilluulaachee.

Зочин [202.126.89.222] 2019-05-23 01:24:11

Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгох нь зөв шүү, нийгмийн ажилтан сэтгэл зүйч болохын тулд дахин 3 жил сурах шаардлагатай

Зочин [66.181.161.19] 2019-05-22 22:08:06

Niigmiin ajiltnii orond setgel zuichtei bolood mongoor zahiral bolson, olon jil surguuli saaj bui arhichin zahirluudaa solih heregtei.

зочин [64.119.19.253] 2019-05-22 20:44:51

Зөв мэдрэмжтэй сайд байна хамгийн чухал тулгамдсан асуудал нэн яаралтай ажилуулах хэрэгтэй. Хүмүүсээ алс хэтийг хар өнөөдрийн ганц орон тоо нэмлээ гэж бүү бухимд амьдралыг бодитоор хар.

Нэмэх биш ээ хар мал аа [68.183.80.7] 2019-05-22 18:55:29

Ажилтан нэмэх биш ажлаа хийж чаддаг хүнийг ажиллуулаачээ. Нийгмийн ажилтан гэсэн сул цалин цохидог нийгмийн гажигтан багадаагүй.

Зочин [59.153.115.18] 2019-05-22 17:48:57

Нийгмийн ажилтан гээд сургууль бүрт, бүр хороо бүрт байх юм. Юу хийдэг улс вэ, эднийгээ цэгцлээчээ. Орон тоо нэмэхгүйгээр ажлаа хийж чадахгүй бол тгд больчиход л болношдээ

Зочин [202.126.89.200] 2019-05-22 17:45:04

Бид нийгмийн болон сэтгэл зүйн асуудлаа ялгаж сурах хэрэгтэй. Хоёр сурагчийн хоорондын үл ойлголцол, багш сурагчийн харилцааны асуудал сэтгэл зүйн асуудал уу? эсвэл социал асуудал уу? Үүнийг л мэргэжлийн хувьд шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох ёстой.

Зочин [202.126.89.200] 2019-05-22 17:41:20

Нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн болгох ёстой. Тэгж байж л сургууль дээрх олон асуудлыг шийдвэрлэнэ. Сэтгэл зүйч ажиллуулах хөрөнгө, санхүү байхгүй. Харин хотод таван сургуулийн дунд нэг сэтгэл зүйч ажиллуулаад, багш, сурагчдын сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Demjij baina [202.21.117.178] 2019-05-22 17:32:06

Surguuli burt baikh ni mash zuitei.

зочин [202.5.198.38] 2019-05-22 17:31:49

Нийгмийн ажилтан гэж юу хийдэг хүн бол. Боловсролд олон жил ажиллахдаа сүүлийн үеийн нийгмийн ажилтнуудын юу хийдгийг мэдэхээ больсон. Цаас цуглуулж, мэдээ тайлан илгээсэн, нэг өрөөний буланд, дарга царайлсан хүн л суудаг. Тэд сэтгэл зүйч болж чадах уу. Эргэлзээтэй асуудал. Яадаж МУБИС дүүргэсэн нэгэн хиймээр юм шиг. Сүүлийн үеийн нийгсийн ажилтан нэртэнгүүд хувийн нэгэн сургууль дүүргэсэн, хуурамч диплом өвөртөлсөн хүмүүс л байх шиг санагддаг. Хүүхдэд хэрэгтэй бол тэр төсөв хэнд хэрэгтэй юм бэ.

shinew [202.70.33.242] 2019-05-22 17:23:43

ene ulviisen gulug hen tym

Мэргэжилтэн [202.126.89.200] 2019-05-22 17:19:24

Сургуулийн нийгмийн ажилтнуудад сэтгэл зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг явуулах хэрэгтэй. Нийгмийн ажилтны мэргэжлийн үйлчилгээнд зөвлөгөө, засал хийх арга зүйг чухалчилдаг. Мөн холбон зуучлах үйлчилгээний хүрээнд сэтгэцийн асуудалтай үйлчлүүлэгчийн сэтгэцийн эмч, мэргэжилтэн рүү эмчлүүлэхээр зуучилж өгнө. Тэрнээс биш сургууль бүрт сэтгэл зүйч ажиллах шаардлага байхгүй. Нэг сургууль дундажаар 1000-1300 сурагчидтай гэж бодоход бүгд сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай биш. Харин багш, хүүхдүүдэд нийгмийн олон асуудал бий. Үүнийг л нийгмийн ажилтнууд мэргэжлийн үйлчилгээгээр шийдвэрлэх боломжтой.

Зочин [103.10.21.87] 2019-05-22 17:09:54

СЭТГЭЛ ЗҮЙЧ НОМЫН САНЧААС ӨӨР МЭРГЭЖИЛ ШҮҮ БАГШ НАРАА , ЕР НЬ БАГШ НАР Ч СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ АВМААР ХЭЦҮҮХЭН БАЙДАЛТАЙ ХАРАГДДАГ ШҮҮ

mm [66.181.167.69] 2019-05-22 16:27:49

setgel zuich ajilluulah n zuv bid huuhdee uvduugui ulsuugui l bol bolno gej boddog getel ter huuhdiin setgel zuin mash tom bidnii medehgui asuudluud bdag ym bna lee

. [64.119.19.123] 2019-05-22 16:05:01

зүгээр зайлаад өгөөч харМАНгаруудаа. багш нарыхаа цалинг нэм.

Зочин [202.9.43.164] 2019-05-22 15:52:19

Хэрэггүй л болов уу? Одоо байгаа номын санчид гэж сул орон тоо байнө

иргэн [59.153.112.59] 2019-05-22 15:23:08

Монгол усад ЕБС хичнээн байдаг юм бол доо.Мөн ч олон орон тоо нэмэгдэж сар,жилийн цалингийн фонд нь хэдэн тэрбумд хүрнэ биз.Үүнийг Баатарбилэг бодолцсон болов уу. Үүний оронд сургуулийн нийгмийн ажилтан юм уу, эсвэл өөр орон тоонд сургалт семинар явуулан давхар ажиллуулах нь зүйтэй.Саяхан боловсролын салбарын бүх ажилтнуудын цалинг нэмж хир зардал нэмэгдсэнийг эрхбиш бодолцоосой доо.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.