Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэт" үйлдвэрээс 20 төрлийн 39 зөрчил илэрсэн

М.Амаржаргал / Эдийн засаг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2016-2019 онуудад "Эрдэнэт" үйлдвэр болон "Монгол Росцветмент"-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлын хэсгийн гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.

Уг шалгалтаар 20 төрлийн 39 зөрчил илэрчээ. Нийт дүнгээрээ хоёр их наяд гаруй төгрөгийн зөрчил тогтоогдсон байна. Тухайлбал,2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хоёрхон аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай байна. Хоёрхон үйлдвэртэй өндөр дүнтэй гэрээ хийсэн нь шалгалтаар илэрчээ. Худалдан авах үйл ажиллагаатай зөрчлүүд хамгийн их илэрсэн бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрээс өндөр дүнтэй худалдан авалтуудыг шууд хийсэн байна. Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны бичиг баримтуудад хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Ашиг сонирхлын хэд хэдэн зөрчил байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хоёрхон аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэрээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай байна. Хоёрхон үйлдвэртэй өндөр дүнтэй гэрээ хийсэн байгаа юм. Мөн ногдол ашгийг шилжүүлэхдээ татварыг нь төлөөгүй нь тогтоогдсон. Нэг гэрээний зөрчил гарсан байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр томоохон оношилгооны төв бариулчихаад хувийн компанид шилжүүлж өгсөн байна.

Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьсан. Мөн 2016-2019 онд 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламж олгосон байна. Үүнийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Бас нэг томоохон зөрчил илэрсэн нь экспортлох гэж буй зэсийн баяжмалыг Гаалийн төв лабораториор шинжлүүлдэггүй. Хувийн лабораторитой гэрээ хийж шинжлүүлээд, түүнийгээ үндэслэн татвар төлж байна. Худалдан авалтын 2,236 гэрээ байгуулснаас 1,432 гэрээг нь шууд хийсэн бөгөөд үйлдвэрийн захирал хуулиас давсан тушаал гаргаж гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон. Стандарт банканд 40 сая ам.доллар төлсөн байгаа. Уг төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ” гэв.


Сэтгэгдэл

иргэн [192.82.66.152] 2019-05-23 13:14:56

Улстөр хийдэгээ боль.Үнэ ханшандаа анхаардаа Сангийн сайдаа.АН-г ЗГ-г огцортол 1 сар тэмцэнэ гэхээр ийм балиар мэдэгдлүүд хийж эхлэлээ.ЖДҮ шиг анхаарлын өөр зүйлрүү сарниулах маш баширмаг аргатай МАН-хан.Ингэх тусам Ан-хаэн тууштай тэмц 1990 оны жагссал шиг тэмцэл хийж улстөрийн товчоог бүрэн огцруулдаг шиг хууоийн дагуу тэмцэл хийх цаг болжээ.

Зочин [202.131.245.125] 2019-05-23 11:33:02

Харин ч ил тод мэдээлээд байна шүү дээ. Цөөн хэдэн ингэж идэж уугаад байхад Монгол улс яаж хөгжих вээ дээ.

зочин [139.5.218.75] 2019-05-23 11:09:48

Эрдэнэт үйлдвэрд ийм зөрчлүүд байнга л байж ирсэн. Гэнэт л дахин гаргаж ирж буй нь ижил төрлийн үйлдвэр болсон Оюу-Толгойг УИХ-ар хэлэлцэх гэж буй үед гарган тавьж буй нь ОТ-н маш том зөрчлүүдийн ач холбогдлыг багасгах гэсэн санаа явж байна уу?

Зочин [203.15.208.23] 2019-05-23 10:23:16

Tiim yum bol tend suuj bga Badamsureng avch hayach.

Зочин [202.179.27.238] 2019-05-23 09:37:49

ЯААЦАРСАН ҮЙЛДВЭР ВЭЭ. БҮХ ШАТ ДАМЖЛАГАД НЬ ИДЭЭД ИДЭЭД БАРАГДАДАДГҮЙ

Зочин [223.104.15.43] 2019-05-23 09:10:35

Бадамсүрэнг одоо солих шал агаа олчлоо энэ яхүрэлбаатар Нямдорж нар шахаа хийж эхэлсээн аль хэдийн

зочин [124.158.107.85] 2019-05-23 09:23:50

Эрдэнэт хэзээнээс л ийм байсан шүү дээ. Мэдсээр байж Бадамсүрэнг улируулан томилсон. Онц байдал тогтоогоод ямар ч өөрчлөлт гараагүй, гарах ч үгүй дээ

Бүгдийг цавцаад өг наадуул мөнгө авч хүн ажилд оруулдаг их гарууд дандаа авлига багадаа л 10схя төг [202.179.31.77] 2019-05-23 08:25:50

Зочин [64.119.17.30] 2019-05-22 20:49:41

Тэр Бадамсүрэн гэдэг этгээдийг Эрдэнэтээс зайлуул

зочин [49.0.191.250] 2019-05-22 20:48:25

49 талынхан үйлдвэрийн мөнгөөр тендергүйгээр өөрийн 2 компанид их орлого оруулсан бололтой, алсан байна шүү, 49-ийнхөн өөрсдийгөө их шударга байсан гээд магтаад байсан ккккк

УБ [139.28.216.20] 2019-05-22 19:38:08

Энэ Увсынхан яахаараа ингэж төв халхуудад хатуурхдаг байнаа. Хөтөл, Дарханы ажилгүй залууст нэмэр болж байгаа хүмүүст хорсоод үхлээ л дээ. Хятдуудаас бараа шахаж хувь авдаг бизнес нь зогссонд бачимдаад байна уу?

Зочин [66.181.161.86] 2019-05-23 13:32:07

Увсынхан энэ тэр гээд битгий солиороод бай.Буруу бусармаг хийсэн зүйлийг л илчилж байна. Буруу зүйлийг илрүүлэхээр илрүүллээ гэнэ.Илрүүлэхгүй болохоор илрүүлсэнгүй гэнэ.Та бүхэнд тааруулдаг зүйл гэж байхгүй.Хийх ёстой зүйлээ хийх л хэрэгтэй.Оюу толгойн асуудал байна. Гэрээг цуцлаж гэм буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцож ,эх орон болон ард түмэндээ ашигтай гэрээ байгуулах хэрэгтэй .Улс орон нэг л хуультай байж хууль нь иргэддээ ижил тэгш үйлчилдэг байх. Дур дураараа хууль журам гаргаж дагах ч аргаггүй дагахгүй байх ч аргаггүй нохойн баас шиг юм болгож хаядагыг болиулах.Үүнээс болоод монголын хууль гурван хоног гэдэг үг гарсан байна.Төр нь төр шиг байж хууль ёсийг чангатгаж хуулийн хэрэгжилтэнд хатуу анхаарах хэрэгтэй.Төрийн түшээд та нар энэ зүйлийг хийхгүй бол өөр хэн хийх билээ.Эцэст нь хэлхэд нутаг нугаар нь элдвээр хэлж байгаа энэ хүмүүс өөрсдөө урд зүгийн эрлийз хурлийзууд гэдгээ анхаараарай.Дарагдаж явсандаа өширхөх сэтгэл одоо болтол гeнд нь хадгалагдсаар явдаг юм байна.

Доржсурэн [202.126.89.143] 2019-05-22 18:38:32

энэ дорвод бутэхгуй новш, ГОК дээр хувийн оролцоо байхад маш олон зуйл цэгцэрсэн юм, шохой, ган бомболог чинь уйлдвэрт зайлшгуй хэрэгтэй туухий эд лалар минь бага шиг тэнэгтээрэй,

Зочин [119.40.98.162] 2019-05-22 17:53:56

Мангарууд засаг аваад удирдлагыг нь тавьсан үр дүн нь иймэрхүү сайн ажилласан гээд сая дахиад улируулсан байхаа

Батдулам [66.181.190.170] 2019-05-22 17:51:48

Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар эзэмшиж байсан нөхөд Хүрэлбаатарыг хараагаад боож үхэх юм байн л даа.Үхэхдээ гэрээслэлээ л үнэнээр нь бичиж үлдээгээрэй.

Зочин [198.16.66.197] 2019-05-22 17:06:12

Юм болгоныг битгий харлуулаарай. Сайн, нээлттэй, ил тод болсон зүйл байгаа байх шүү. Бодит мэдээлэл өгөөрэй!

zochin [180.149.93.14] 2019-05-22 16:45:14

Энэ хүрэлбаатар гэж холионы хутгуур болсон дөрвөд хэзээ төрөөс сайлж компаниуд тендэрийн 10хувь гэсэн хураамжаас хөнгөлөгдөх бол. Сайхан цаг ирэх болтугай

хх [202.55.191.194] 2019-05-22 16:30:13

битгий муу ёрлоод бай

Зочин [202.21.99.42] 2019-05-22 16:28:54

Эрдэнэт үйлдвэр удахгүй зогсох юм байна даа


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.