Z24-ийн захирал ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР шалгагдаж байгаад хил гарч оргожээ

У.Уранцэцэг / Хууль

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ ЭХЭЛМЭГЧ ТУРК РУУ ОРГОСОН-

Олон улс хоорондын онгоцны тийз захиалгын үйлчилгээ үзүүлдэг Z24 компанийн захирал Б.Заяат Турк улс руу оргосон гэх мэдээллийг эх сурвалж дуулгав. Одоогийн байдлаар дээрх байгууллагыг лацдаж улмаар бүх эд хөрөнгийг нь битүүмжлэн цагдаагийн байгууллагаас цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна. Мөн хэрэгт холбогдон шалгагдах байх үедээ оргон зайлсан, иргэдийг залилан мэхлэх замаар их хэмжээний мөнгө хүүлсэн гэх хэрэгт холбогдуулан Б.Заяатыг интирполын шугамаар эрэн хайж эхэлжээ.

Учир нь дээрх компани 2018 оны 11 сараас эхлэн оноос эхлэн захиалгын тизээ өгөхгүй, тиз захиалсан хэмээн олон иргэдийг залилан мэхлэх замаар их хэмжээний мөнгө авсан байна.

z24 билет захиалгын компанид билет захиалаад нислэгээсээ хоцорч, билетний мөнгөөр хохирсон иргэд цагдаагийн байгууллагад ихээр өргөдөл гомдол мэдүүлжээ. Иргэд ихэвчлэн онлайнаар тиз захиалан зуучлуулан авдаг байсан аж. Ингээд нислэгт хамрагдахаар очиход нь иргэдийг билет захиалаагүй, нислэг үйлдэх боломжгүй болгож орхиод байгууллагаа хаагаад явсан байжээ.

Z24-ийн ажилтнууд "Манайх дампуурсан. Цагдаа, шүүхэд хандаж гомдлоо барагдуул" гэсэн тайлбарыг үйлчлүүлэгчдэдээ хэлсэн байна. Харин цагдаагийн байгууллагад гомдол гаргасан иргэдийг хохирлыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулах тал дээр тус байгууллагаас ямар нэгэн хариу өгөхгүй байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.35] 2019-08-01 16:14:21

Ийм юм бичиж өөрийгөө сэтгүүлч гэж хэлэхээс ичдэггүй юм байхдаа.

202.131.225.141 [49.0.212.145] 2019-05-25 21:19:37

Гадаад нислэгийн тийз захиалгынхан тэгдийм даа тэгдийм, олон жилийн өмнө Mongolian EZA гэж бас нэг тийзний компаний эзэн банкнаас олон сая төгрөг залилж аваад гадаадад гараад алга болчихсон, интерполоор хөөцөлдөөд олдоогүй шүү

Батдулам [59.153.114.201] 2019-05-23 15:37:37

У.уранцэцэг авгай аллага үхлийн тухай мэдээ бичихдээ 11 сараас эхлэн оноос эхлэн гэх шиг одоо бодь доо.

Зочин [202.126.89.214] 2019-05-23 14:11:03

ene erguu har malnuud shalgaj bh daa batlan daaltad gargahaa bolimoor yum. neeh changa hil gaalitai yum shig

Зочин [202.5.202.130] 2019-05-23 13:45:26

Хэрэгтнийг оргон зайлах боломжийг олгож байгаа арын том бүлэг байдаг болов уу гэж хардах сэтгэл төрж байна. Энэ бол нөгөө томоохон хээл авилгачдын нүүр царайг илчлээд байгаа биш үү. Энэ бүхэн ойлгомжтой хэрэг мөн.

Зочин [103.10.23.116] 2019-05-24 14:33:00

Шүүх цагдаатай л холбоотой байж хэлээр гарч оргон зайлаж чадна

Bi [202.55.188.38] 2019-05-23 12:53:37

Намайг дараач

Зочин [202.131.227.178] 2019-05-23 18:55:28

дараад хулхидуулллаа.: ДОХой байлаа чи

Олгой толгой [122.201.22.249] 2019-05-23 12:45:47

Ямар нэг хэрэг тевегт холбогдогчийг тодорхой хугацаанд хилээр гарах эрхийг нь хааж байгаадаа шалгаж байгаарай юм! Оргоод гараад явчихсан хойно нь гоншигноод байх юм?!... урьд нь бодов телевлеед аргагуй хэмжээ авч сур!

зочин [59.153.85.98] 2019-05-23 11:43:34

Мэдээллээ алдаагүй биччихэд яадаг юм бэ? Ямар ч хяналтгүй, хариуцлагагүй юм мэдээ нийтлэх юм.Энэ компанид сэтгэгдэл бичхээс илүү өөрийн чинь алдаанд сэтгэгдэл бичмээр санагдчихлаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.