Манай ЕРӨНХИЙЛӨГЧ ШАНТААЖ хийсэн бол яах вэ

Д.Тулга / Хууль

Сэтгүүлч нэр зүүсэн хүний хувьд дуугүй сууж чадсангүй. Сүүлийн хэдхэн хоногт өрнөж байгаа өөрт хамаарал бүхий салбарын талаарх элдвийн яриа хөөрөө нь үнэн бодитой, эсвэл хардлага цуурхал уу гэдэгт ихээхэн эргэлзэх болов.

Учир нь МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын талаарх таагүй “мэдээлэл” талын түймэр шиг тарж байна. Энэ хүн МСНЭ гэдэг том айлын "эзэн" суугаад ердөө жил гаруй л болж байна.

Сонгууль нь бол сонгууль л болсон доо. Тэр Их хурлын шийдвэр яаж гарсныг яривал их сонин түүх болно. Гэвч сэтгүүлчид бол МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийг “Манай ерөнхийлөгч” гэж авгайлдаг юм л даа. Тэгэхээр Х.Мандахбаярыг “Манай ерөнхийлөгч” гэж байгаа юм.

Хэд, хэдэн асуулт хатгаад байна.

Х.Мандахбаяр нь "ТV8 телевиз", "Өглөөний сонин", "Зиндаа сайт", "Зиндаа сэтгүүл" гээд Монголыг томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэн хүн.

Түүнд бизнес бас байгаа гэдэг юм. Өөрөө нэг их ярьдаггүй. Өмнөговь хавиар, Тавантолгой тойроод байгаа гэж дуулддаг. Яримаар бол өөрөө хэлнэ биз ээ. Худлаа ч байж мэднэ шүү дээ.

Ийм хүн нэг жил дөрвөн сарын өмнө МСНЭ-ийн ерөнхийлөгч болжээ. Гэтэл өнөөдөр тэрбээр тэрбум тэрбумаар үнэлэгддэг телевиз, сонин хоёртой болсон байна. Бүр, өдөр тутмын сонин шүү дээ.

ТВ8 шиг удаан “амьдарсан” телевиз, Өглөөний сонин шиг карьераа тогтоосон өдөр тутмын сонины үнэ ханш ямар байдгийг зах зухаас нь сонсвол ухаан алдаж унамаар л юм байна билээ. Гэвч манай ерөнхийлөгч энэ хоёрыг өөрийн болгож чадсан л байгаа юм.

Гэхдээ энэ хоёр том хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдан авах хөрөнгө хаанаас, ямар шугамаар манай ерөнхийлөгчид ирсэн бэ гэдэг бол сэжигтэй.

Угаасаа улс төрийн намын, тодруулбал МАН-ын Өмнөговийн дэд дарга энэ тэр юм болохоор Х.Мандахбаяр ерөнхийлөгчийн “удирдлага” нь Тусгаар тогтнолын ордон хавиар байдаг гэдэг Монголын сэтгүүлчид мэднэ.

Тиймээс ч Сэтгүүлчдийн ордон, орон сууц барина гэхэд нь сэтгүүлчид намынхаа нэр нөлөөг ашиглалаа гэж харж байсан.

Угтаа энэ бол дүүрсэн хэрэг л болж байгаа юм шүү дээ.

Бүхэл бүтэн сэтгүүлчдийн төв байгууллага улс төрийн намын ажлаасаа салсан эсэх нь мэдэгдэхгүй хүний гар очно гэдэг эмгэнлтэй л юм. Ийм удирдах байгууллагатай бид ард түмнийг сэхээрүүлж сэнхрүүллээ юу. Ингээд “хуцаад” байх юм маш их болж байгаа шүү.

Өөр нэг юм гэвэл, Х.Мандахбаярын айлчлалын мөнгийг хэн гаргадаг юм бэ. Солонгосын визний тодорхойлолтоор хүртэл “шантааж” хийж аваад байгаа Эвлэлийн татварын хуримтлал уу. Эсвэл МСНЭ Өмнөговьт алтны уурхай тай болоо юу.

Б.Галаарид гэдэг хүн МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлыг Х.Мандахбаярт “аваачиж” өгөхдөө хоёр өрөө байрны хэмжээний талбайтай лизингийн өртэй оффистой болгож өгсөн гэдэг юм. Өрөө яая гэж байсан МСНЭ маань халгиж цалгиад эхэлсний учир юу вэ.

Үүнд бас хариулж өгөх хэрэгтэй байна.

Манай ерөнхийлөгч хааяа телевизийн ярилцлагад орох юм. Ноднин ерөнхийлөгч болохдоо “Хийнэ” гэж ярьж байсныг телевизээр харсан. Саяхан бас “Хийх гэж байна” гэж байхыг телевизээр л харлаа.

Тэр нэг сэтгүүлчдийн орон сууц гэж ямар холион бантан яваад байгаагаа сэтгүүлчиддээ хэлэх хэрэгтэй. Сэтгүүлч гэдэг угаасаа орд газар ухдаггүй болохоор ядуу “амьтад” байдаг юм шүү дээ. Ордонтой, орон сууцтай болгоно гэсэн үгэнд нь баярлацгааж л байгаа. Гэхдээ ингэж итгэсэн итгэлээр зүтгэж, үнэн байж хариу барих ёстой. Гэтэл сэтгүүлчдийн дундах яриагаар орон сууцны асуудал “улаан гэрэл” асчихсан байж мэдэхээр байна. Хамтарч байгаа барилгын компанийн эзэнтэйгээ утсаа аваад уулзаад яахав, ийхэв гэдгээ ярих хэрэгтэй гэж сонсогдож байна. Х.Мандахбаярын байр биш, Монголын сэтгүүлчдийн тодорхой хувийг “хошгируулж” орхисон төсөл шүү дээ.

Өөр бас нэг ноцтой “мэдээлэл” бий. МСНЭ төрийн байгууллагуудтай ямар зүйлийг амлаж байж хамтран ажилладаг юм бэ. Хамтардаг газрууд дэндүү олон байна. Хариуг нь яаж барьдаг юм бэ гэдэг сонин байгаа шүү.

Өнөөдөр /2019.5.23./ хэсэг сэтгүүлч Өмнөговийг зорьжээ. Багцалж, нэгтгээд авч явж байгаа хүн нь манай ерөнхийлөгч гэнэ л дээ. Энэ хүн Тост Тосонбумбад үйл ажиллагаа явуулж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй хамаараад байдаг компанийн талаар хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийсэн. Манай ерөнхийлөгчийн ярьдаг зөв өө. Онгон дагшин байгаль орчин уул уурхайн хөлд сүйдэх ёсгүй. Монгол хүн бүрийн хүсдэг юм бол энэ.

Гэвч... Гэвч...

Манай ерөнхийлөгч яагаад Өмнөговийн, тэр дундаа Б.Чойжилсүрэнтэй наалдаад байдаг сэдэв рүү хальтарчихав аа. Өөрөө Өмнөговийн хүн гэсэн. Гэхдээ яагаад өнөөдөр энэ бүхнийг ярих болов гэдэг асуулт заавал тавигдана.

Баг бүрдүүлэн авч яваад Тосонбумбыг тойрсон хятад, монгол олон компаниас энэ гишүүнийхийг онцолж “зочилж” байгаа юм байна билээ.

Хамгийн гол нь манай ерөнхийлөгч энэ ажлыг зохион байгуулахдаа сэтгүүл зүзйн үндсэн зарчмуудыг тас орхисон байна. Их шатсан хүний үйлдэл ийм л байдаг л даа.

Наад зах нь явуулж байгаа хэдэн машин сэтгүүлчийнхээ ганцыг ч болов тэр гишүүнтэй уулзуулаад, бас төрийн хяналт тавьдаг байгууллагаас тодруулга ч болтугай авахуулдаг ёсыг мартсан байгаа юм.

Машинд чинь “ачигдаад” явж байгаа сэтгүүлчид бол МСНЭ-ийн ерөнхийлөгч, манай ерөнхийлөгч гэдэг өндөр нэр хүндийг чинь хүндлээд, итгээд явж байгаа юм. Битгий буруугаар ашиглаарай.

Яагаад гэвэл, нэг яриа сэтгүүлчдийн дунд тарж байна. Талын түймэр шиг гэж хэлсэн дээ. Энэ “мэдээлэл”-д хэрвээ гомдож, цагдаагаар шалгуулах гэвэл Монголын бүх сэтгүүлчдээс асуулгаарай. Монголд 3-5 мянган сэтгүүлч бий. Манай ерөнхийлөгчийн харьцдаг 300 орчим сэтгүүлч бол 10 хүрэхгүй хувь нь шүү.

Ямар мэдээлэл вэ гэвэл манай ерөнхийлөгч Х.Мандахбаяр УИХ-ын гишүүнийг шантаажилсан байж магадгүй гэх яриа манайхны дунд тарчихсан байна. Үнийн дүнтэй, хэлсэн үгтэй барим тавим яриа явах юм.

Энэ худлаа ч байж болно, үнэн ч байж болох юм. Барьцгүй. Манай ерөнхийлөгчийг тойрсон иймэрхүү яриа зөндөө л дуулддаг. Үнэндээ бид дөжирсөн. Гэхдээ энэ удаад арай ч чанга юм сонсогдож байна. Ядаж байхад өөрөө телевиз, сонин хоёр худалдаж авчихаад төрийн байгууллагуудын хамтран ажиллах гэрээ сэлтийг хамж байгаа бас дуулдаж байна.

Хамгийн гол нь МСНЭ-ийн ерөнхийлөгч ийм ярианд орж болохгүй. Ёс суртахууны хувьд энэ өндөр нэр хүндээс татгалзах ёстой.

Эцэст нь хэлэхэд, манай ерөнхийлөгч өнгөрсөн нэг жилд хийсэн ажлуудаа ЭРГЭН НЭГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ.

С.Эрдэнэбат


Сэтгэгдэл

Иргэн Э [73.86.147.242] 2019-05-24 12:25:45

МСНЭ-ийн ерөнхийлөгч нь хэвлэлийн магнагт байх нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү

ХӨГШИН БАНДИ [202.179.27.238] 2019-05-24 10:06:30

БОЛОР ЦОМД ШААЧИХМААР ХЭЛ АМ НЬ ХӨГЖСӨН ХӨГШӨН БАНДИ БАЙНА ЛЭЭ ДЭЭ

Зочин [103.229.123.130] 2019-05-23 14:10:39

zuv,mongoliin hurungu baylag hedhen huniig l tomruulaad b.h ym

buyanbat [159.28.222.234] 2019-05-23 13:20:55

Naad haltar nohoi chin talaar medeelel baigaa shuu anh galaagin neg ohin hen biler ter bavaj bavaj heden haltar huvtsas ocgch reklamdad daraar ni Hadgalamj zeelin horshoo baiguulaj baahan hun hulhidad arai aaviind orolgui bultaj garaad daraa ni baahan baiguulgas GRAND yu ch bilee shalgruulda um bolgoj baiguulgas 1 sayaas heviin boov ois za barag boni baarter avaagui baih chinhene luvarchin da medeeelel ogie erdenebataa barimttta

Зочин [202.55.188.45] 2019-05-23 12:06:52

яг л тэгж харагдаад байгаа юм даа. Загатнасан газар маажих шиг бичжээ.

зочин [202.179.25.227] 2019-05-23 11:41:34

Хөндөх ёстой асуудал байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.