Ирэх долоо хоногоос зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгоно

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд болов. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөрвөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зуслан чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөрвөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ” гэв.

Өглөө зуслангаас хотын төв рүү ажил руугаа ирэх иргэдийн хөдөлгөөн ихэсдэг. Энэ үед эсрэг урсгал буюу хотын төвөөс зуслан хүртэлх зам сул байдаг тул энэ замын хоёрдугаар эгнээг түр хугацаагаар зуслангаас ирж буй авто машинуудад нээх юм. Ийнхүү хөрвөх эгнээтэй болсноор авто замын ачаалал ихээхэн буурна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.122] 2019-05-24 01:45:14

Гол нь хот нь хүлээж авч чадах юм уу. 7 н буудлаас нааш

Зочин [150.129.140.44] 2019-05-24 01:17:55

ТОЛГОЙТЫН БАРУУН САЛАА ЗУСЛАНГЫН ШОРООН ЗАМЫГ ЗАСЧ ӨГӨӨЧ ТЭНД ОЛОН ИРГЭД ЗУСЛАНДАА ГАРДАГ ШҮҮ .

zochin [185.39.141.183] 2019-05-24 00:40:49

yuun bas hurvuh egnee geed shine ner tomyo garaad irev .. nymdorjiin zassan huili uu

Зочин [103.229.120.252] 2019-05-24 00:27:32

Хамгийн гол нь жолооч нар замын хөдөлгөөндөө соёлтой оролцвол замын түгжрэл үүсэхгүй.

ЗОЧИН [64.119.24.76] 2019-05-23 22:27:08

ЭНЭ ХАРИН ЗӨВ ШҮҮ, ЯГ ИЙМ БАЙДАЛ ҮҮСДЭГ ЮМ, ЖНЬ: ӨГЛӨӨ ЗУСЛАНГААС ХОТРУУ ИРЭХ ЧИГИЙН 2 УРСГАЛ БИВ БИТҮҮ, ТАГ ТҮГЖЭЭТЭЙ, ХЭДЭН ЗУУН МЕТРТ ТАГ ЗОГССОН БАЙДАГ, ГЭТЭЛ ХОТООС ГАРАХ 2 ЭГНЭЭ ХООСОН ШАХУУ БАЙДАГ, ЖНЬ ӨГЛӨӨ ВОКЗАЛЫН АРЫН ЗАМ УРШААГАА ТҮГЖЭЭТЭЙ, ХОЙШООГОО ИХ СИЙРЭГ БАЙДАГ,НАРАНТУУЛЫН УРДАХ, НАРНЫ ЗАМЫГ СУДЛАХ, МӨН АПУ-ГИЙН АРЫН ЗАМ ӨГЛӨӨ ХОЙШОО ТАГ ТҮГЖЭЭТЭЙ БАЙДГИЙГ БАС СУДЛАЖ ИЙМ ЗОХЬЦУУЛАЛТ ХИЙЖ БОЛОХ ЭСЭХ, ЗӨВ ДЭМЖИЖ БНА.

Зочин [202.9.43.250] 2019-05-23 11:26:07

Зөв. Үр дүн гарна

Зочин [66.181.161.51] 2019-05-23 10:28:50

Sain bna.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.