"Хатуу цагийн хүйтэн салхинд ЭЭЖ, ОХИН ХОЁР ард түмнийхээ дунд дуулсаар явна"

М.Амаржаргал / Энтертайнмент

-СЭТГЭЦИЙН ЭМЧ НАР ОХИНЫХОО СЭТГЭЛ САНААГ ТОГТВОРТОЙ ТАЙВАН БАЙЛГАХЫН ТУЛД САЙН ДУУЛУУЛ ГЭСЭН-

"Хэзээ үхэхээ мэдэхгүй ингээд л цоглог амьдарч байна" гэсээр биднийг угтсан энэ хүнийг Осорын Нарантуяа гэдэг. Тэрбээр охинтойгоо хамт Багшийн дээдийн автобусны буудлын хойно, "Төгөлдөр" төвийн урд тоглолт хийж амьдралаа залгуулдаг нэгэн. Энд долоо хоногийн гурван өдөр дуулдаг. Тэд гудамжинд дуулж байна гээд хэзээ ч хэнэггүй зан гаргадаггүй. Хажуугаар өнгөрөх хүн бүрийг хүндэлж, дууг нь тогтон сонсдог үзэгчийг хүндэтгэж толгойдоо шүрэн гоёл, тоглолтын хувцас, гутал өмсөж дуулдаг.

Охины олон жилийн өмнө бамбай булчирхайн хурц хордлогод орж 10 жилийн турш унаж, татсаны улмаас хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Гэвч дуулахдаа хэзээ ч ээрч, гацдаггүй гэдгийг ээж нь хэлж байв. Охин Н.Туяацэцэг нь сайн ярьж чадахгүй боловч "Би 10 жилийн хугацаанд хүнд өвчтэй хэвтэрт байсан. Энэ хугацаанд ээж минь намайг асарч хөл дээр минь босгосон. Ээждээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Гудамжинд ээжтэйгээ хамт дуулах сайхан байдаг. Хүмүүс намайг ямар гоё хоолойтой юм бэ. Бас инээхээрээ хацар нь хонхойдог юм байна гэдэг" хэмээн арай ядан хэдэн өгүүлбэр холбон хэлсэн юм.

image

Тун удахгүй Эх, үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан монголын мянган, мянган ээжийн төлөөлөл болгож О.Нарантуяагийнх нь ярилцсан юм. Тэрбээр 32 настайдаа зургаан өнчин хүүхэдтэйгээ бэлэвсэрч хоцрохдоо амьдралд амсч болох бүхий л саад бэрхшээл, зовлонг амсч өнөөдөртэй золгосон өрх толгойлсон олон, олон ээжүүдийн төлөөлөл. Тэр хэзээ ч амьдралд бууж өгөөгүй, юм тарчигхан хэцүү цаг үед дөрвөн хүү, хоёр охиноо амьдралтай залгуулж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачлалт ээж. Нас хэдий 60 гарсан ч олон жилийн турш уналт таталт өгсний улмаас сэтгэцийн өөрчлөлтэй болсон охиныхоо сэтгэл санааг тайван байлгах гэж. Мөн үхэхээсээ өмнө том охиноо орох орон, оочих аягатай болгоно гээд гудамжинд дуулж явна. О.Нарантуяа ярилцлага эхлэхээс өмнө "Миний асрамжинд таван настай ач хүү маань байдаг юм. Энийгээ бас хүн болгох учиртай. Надад үхэх эрх алга" хэмээн чанга, чанга хөхрөв. Нээрээ л түүнд бурханы оронд тайван нойрсох боломж алга. Нуруун дээрх ачаа буухад дараагийн хүндхэн ачаа ирсэн нь тэр. Ингээд та бүхэн түүний ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Залуу насандаа ямар ажил хийдэг байв?

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын унаган иргэн Осорын Нарантуяа гэдэг хүн байна. Хүүхэд байхаасаа л урлагт хайртай, нэгдүгээр ангид байхад багш маань "Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ" гээд асуух бүрт нь эргэлзэх зүйлгүй л "Дуучин, бүжигчин" гэж хариулахад "Өөр бодол толгойд чинь орж ирэхгүй байна уу" гэхэд нь "Үгүй ээ багшаа, би мөрөөдлөө заавал биелүүлнэ" гэдэг байлаа. Манай ангийнхан "Инженер, багш, цагдаа, эмч" гэх мэтээр хариулна. Дуучин, бүжигчин бол гэж цаанаасаа бурхан заяасан юм байлгүй дээ. 13 наснаасаа Сэлэнгэ аймгийнхаа ажилчдын соёлын ордонд уран сайханчаар бүжиглэж эхэлсэн. Дараа нь 1975 онд аймгийнхаа соёлын ордонд бүжигчнээр татагдаж хажуугаар нь дуулдаг байлаа.

-Та багшийн дээдийн автобусны буудлын хажууд дуулаад хэдэн жил болж байна вэ?

-Багшийн дээдийн автобусны буудал дээр энэ жил анх удаагаа л дуулж байна. Урьд нь ерөөсөө энд дуулж байгаагүй. Гэтэл манай охин "Ээжээ, багшийн дээд хөл хөдөлгөөн ихтэй. Хамтдаа олны хөлийн газар дуулж үзье" гээд л энд хааяа гарч ирдэг болсон доо.

-Долоо хоногтоо хэдэн удаа энд гарч ирдэг гэсэн үг вэ?

-Долоо хоногийн гурван өдөр гарч ирдэг. Бусад үед нь Нарантуул, Хархорин зах гээд хаа сайгүй явж өгнө ш дээ.

-Гудамжинд охинтойгоо хамт дуулж, бүжиглэх болсон нь шалтгаантай болов уу. Яагаад ингэж тоглолт хийх болов?

-Том охин Н.Туяацэцэг маань 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр 21 настайдаа охин хүүхэд төрүүлсэн юм. /Гудамжинд хамт дуулдаг охин руугаа заав. Сурв/ Төрснийхөө дараа бие нь муудаад бамбай булчирхайн гүн хурц хордлогод орж Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 13 хоногийн турш ухаангүй хэвтсэн. Эмч нар нэгдсэн үзлэг хийснийхээ дараа "Таны охины өвчин далд хэлбэрээр явж байгаад ил гарч ирэхдээ өвчнийхөө төгсгөл буюу IV шатандаа оношлогдлоо. Тиймээс таны охин ухаан орохгүй болов уу, найдваргүй шүү. Эмчилгээ авлаа гэхэд өмнөх шигээ эрүүл саруул, хоёр хөл дээрээ биеэ дааж босч ирэхгүй. Зүрхний хэмнэл алдагдсан, нэг л уналтаараа амь насаа алдана" гэсэн дүгнэлтийг гаргаж "Хол ойрын хамаатан саднаа дууд, охин чинь найдваргүй болсон. Гэхдээ цаашид эмчилгээ хийлгэх мөнгө төгрөгөө бэлд. Бид гурав хоног эм тариагаа нэмээд эмчлээд үзье. Ухаан орж юуны магад. Хэрэв ухаан орвол эмч дагалдуулаад Улаанбаатар хот руу хөдөлье" гэсэн. Ингээд охин маань гурав хоногтоо ухаан орж "Ээжээ, би хаана байна" гэж асуусан. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс булчирхайн нэг эмч дагалдаж галт тэргээр хотод ирэхэд түргэний машинаар шууд Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт авчирсан. Охин маань эмнэлэгт 10 хоног хэвтэхэд монголын том гэсэн бүхий л эмч нар хамтраад үздэг юм билээ. Хоорондоо баахан оросоор ярьж байгаад нэг эмч нь надтай тусдаа уулзахдаа "Таны охины өвчин маш хүнд шатандаа орсон. Эдгэрэх найдлага бага. Гэхдээ таны охин залуу, цус нь шингэн байна. Та охиныгоо хөл дээрээ босно гэсэн итгэлтэйгээр сэтгэлзүйгээ бэлд" гэж хэлсэн. Охиныг маань Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн бамбай булчирхайн их эмч н.Бодьцэцэг үзээд "Та хоёрын уух эмчилгээг өөрчилнө. Одоо ууж байгаа эм чинь үр дүнгээ өгөхгүй байна" гээд германы эм бичиж өгөөд "Энэ эмийг таван жил таслахгүй уух хэрэгтэй байна" гээд өвчний картан дээр нь бичээд тамгалчихсан.

image

Ингээд эмийг нь худалдаад авах гэтэл маш өндөр үнэтэй 180 ширхэг нь 95 мянган төгрөг гэнэ. Надад бол 95 мянган төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Тэр эмийг өдөрт гурван удаа хоёр ширхгээр сүүгээр даруулж ууна гэсэн. Зүрхний хэмнэл нь алдагдсан учраас өдөр тутамдаа уналт таталын эсрэг эм уух ёстой. Тухайн үед ах дүү нар маань мөнгө цуглуулж өгөөд нэг сар уух эмийг авч өгсөн. Тус тусдаа амьдралтай ах дүү нараасаа байнга мөнгө гуйж болохгүй учраас Сэлэнгэ аймгийнхаа соёл урлагийн зөвлөлд хандаж хүүхдүүдтэйгээ хамт хандивын тоглолт зохион байгуулахад МУГЖ н.Дагийсүрэн хамтарсан. Тоглолтоор олсон мөнгөө Улаанбаатар хотод өвөртөлж орж ирээд 2005 оны тавдугаар сар хүртэл уух эмийг нь худалдаж авч байлаа. Бүтэн нэг жилийн турш уух эм нь гэсэн үг. Охин маань эмээ ууж байх хугацаандаа байнга унаж татна. Сүүлдээ түргэн, эмнэлэг тоохоо ч байдаг юм билээ. 2005 оны тавдугаар сард охины маань эм дуусах нь ойлгомжтой. Эмийг нь тасралтгүй таван жил уулгахын тулд гудамжинд гарч дуулж, бүжиглэхээс өөр аргагүй болсон доо.

-Гудамжинд дуулж бүжиглэе гэхэд хүүхдүүд нь яаж хүлээн авч байв?

-Охиныхоо эмчилгээг олохын тулд дүү нартай нь гудамжинд дуулъя гэтэл "Ичиж байна, Хүмүүс мөнгө өгөхгүй бол яахын" гээд бөөн л юм боллоо. Тэгэхээр нь жалам хар бүжиглэдэг хүүдээ "Хүүхдийн урлагийн наадам ямар сайхан нүүрний баясгалантай бүжиглэлээ. Тайзны ёслолоо яаж хийсэн. Яг тэр шигээ гудамжинд бүжиглэхдээ хүмүүсийн сэтгэлийг тат" гэж хүүгээ зоригжуулсан. Бага охиндоо "Баяд бүжгээ тайзан дээр яаж бүжиглэдэг тэр шигээ л бүжиглэ. Том эгч чинь үхлээ. Бид нэг гэр бүл, нэгнийхээ төлөө явах ёстой" гээд л гудамжинд тоглож эхэлсэн. Анхны тоглолтоо Дархан хотод хийхэд ард түмэн маш сайхан хүлээн авч дэмжиж, магтаад хүүхдүүд маань урам орж айж ичихээ болиод "Ээжээ, хүмүүс ийм сайхан сэтгэлтэй байдаг юм уу. Ямар гоё юм бэ. Дахиад гудамжинд тоглолт хийе. Улаанбаатар хотод очиж Нарантуул зах дээр дуулж бүжиглэвэл эгчийнхээ эмчилгээний зардлыг олох юм байна" гэж баярлаж хөөрөөд сүйд болсон.

image

-Охин нь хэдэн жилийн дараа хөл дээрээ боссон бэ?

-Охин маань өвчтэй байх хугацаандаа турж эцсэн гэж жигтэйхэн, үс нь халцарч унаад хүн эгцэлж харахын аргагүй болсон. Охин маань маш удаан зовсны эцэст 2013 оны сүүлээр хөл дээрээ бага, багаар гишгэхээр хичээж эхлэхэд нь сэтгэлийн дэм өгч "Миний охин залуу байна, хөл дээр босч чадна. Ээж нь 50 хүрчихээд гудамжинд дуулж бүжиглэж чадаж байхад чи босч чадна" гэж хэлээд орыг нь түшүүлж босгоод нэг, хоёр гээд хөлийг нь нугалж, тэнийлгэдэг байлаа. Удаан хугацаанд хэвтэрт байсан хүний хамаг бие нь хөшөөд хөдөлж чаддаггүй юм билээ. Хөл дээрээ арай ядан явдаг болохоор нь Улаанбаатар хотод үзүүлэхээр ирсэн. Үзүүлчихээд буцахдаа урд нь гараад хаяад алхчихна араас "Үхлээ ш дээ ээжээ, такси бариач ээ" гээд уурлана. Сүүлдээ "Яргачин ээжээ, намайг тамлан зовоож байна" гэж араас орилдог байсан. Иймэрхүү байдлаар хагас буудал явган явуулна. Дараа нь нэг буудал, хоёр буудал гэж алхуулсаар байгаад хөл нь чангарч хэнээс ч тусламж авахгүй алхдаг болсон. Энэ хугацаанд эмээ тасралтгүй уусаар байгаад бамбай булчирхайн шинжилгээнд орсон чинь хордлого нь тайлагдсан гэх баярт мэдээг сонссон. Даана ч нүдэнд нь хүндрэл, сэтгэцэд нь хам шинж илэрсэн. Яагаад ийм болсон гэхээр олон жилийн уналт таталт ийм сөрөг үр дагавар үлдээдэг юм байна. Охин маань одоо хэл яриа муутай ээрч, муурдаг. Гэхдээ хамгийн сонин нь дуулахдаа ээрч, гацдаггүй. Ингээд л ээжтэйгээ хамт гудамжинд дуулж бүжиглээд ард түмнийхээ дунд сайхан л амьдарч байна.

-Одоо охинд нь ямар нэгэн зовиур байдаг уу?

-Одоогийн зовиур нь үе, үе ганцаараа ярина, инээнэ, хөхөрнө. Уурлахаараа дэмий ярьдаг. Манай Сэлэнгэ аймгийн сэтгэцийн эмч нар дуулдгийг нь мэддэг учраас "Туяа, дуугаа сайн дуулаарай" гэдэг юм. Нэг удаа Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэмийрээд хэвтсэн. Тэгээд эмчилгээ хийлгээд гайгүй болонгуутаа өвчтөнүүдэд дуулж өгсөн байгаа юм. Эмнэлгээс гаргахаар очиход "Танай их сайхан дуулдаг юм байна. Нэгэнт үхсэн тархины эд эс хичнээн эм тариа хийсэн ч сэргэхгүй. Тиймээс сэтгэлзүйг нь тогтвортой, уурлуулахгүй тайван байлгахын тулд дууг нь сайн дуулуулж байгаарай" гэж хэлсэн юм. Охины маань сэтгэцийн өвчин олдмол. Ингээд ард түмэнтэйгээ дуулж хуурдаад сэтгэл санааг нь тайван байлгавал эдгэрэх ч юм билүү. Гэтэл цагдаа нь ирж хориглоод л, "Төгөлдөр" худалдааны төвийн менежер гэх залуухан хүүхэн, ууртай омогтой залуутай хамт гарч ирээд "Яагаад гудамжинд дуулж байгаа юм яв, чи гэрийнхээ гадаа дуулж байгаа юу" гээд загнасан.

Тэгэхээр нь "Миний хүү, би тэтгэврийн хүн байна. Яасан зан харьцаа муутай хүүхэд вэ. Эгч нь нэг удахгүй ээ, ганцхан цаг л дуулна" гэхэд "Тийм юм байхгүй ээ, яв, яв. Үйлчилгээний байгууллагын өмнө ирж дуулаад худалдаанд битгий гай болоод бай" гэхээр нь "Эгч нь танай худалдааны төвд зарагддаг ижил барааг энд зараагүй байна. Эгч нь та хэдэд хор хүргээгүй ш дээ. Эгчийгээ битгий хөө л дөө. Эгч нь өдөр болгон энд ирж дуулдаггүй хааяа л ирдэг. Эгчийн нь амьдрал ш дээ. Миний дүү цагдаа дуудаад намайг шоронд хийвэл хий. Ардчилсан нийгэмтэй улс орон болгонд гудамжинд нь дуулж, бүжиглэдэг маш олон хүн байдаг" гэж хэлтэл "Битгий худлаа ярь, гадаадад ч байхгүй монголд ч байхгүй яв. Ахиж энд дуулахдаа надаас хүндэтгэлтэйгээр зөвшөөрөл аваарай" гээд шууд хөөсөн.

image

-Та охиныхоо төлөө л гудамжинд дуулдаг гэж ойлгож болох уу?

-Тийм, тийм охиныхоо төлөө л гудамжинд дуулж байна шүү дээ. Би нэг зүйлийг боддог юм. Өөрийгөө их гавьяа байгуулсан гэж боддог. Хөл дээрээ босох боломжгүй гэж байсан охиныгоо хөл дээр нь босгож, бамбай булчирхайн хордлогыг нь тайлсан. Амьд байгаа дээрээ охиныгоо өөрийн гэсэн газартай, байшинтай болгохыг зорьсон. Газар авахаар аймгийнхаа газрын албанд хандахад "Сэтгэцийн өвчтэй хүнд газар өмчилж өгч болдоггүй юм" гэхээр нь энэ хүнийг өнгөрөхөөр төрүүлсэн ганц охинд нь үлдэнэ. Охиныг нь бодоод өгчих" гэтэл газрын албанаас газрыг өмчилж өгсөн. Газартай болсон ээж, охин хоёр байшин барихыг зорьсон. Ингээд 2017 оны наадмаар төв цэнгэлдэхийн гадна тоглолт хийхэд дөрвөн сая төгрөг олсон. Тэр мөнгөө хадгалаж байгаад тэтгэврийн зээлээ тултал нь аваад том охиндоо 5х7 харьцаатай байшин барьж өгсөн. Өнөөдөр манай байшинд дээврийн төмөр, цонх дутуу байгаа. Мөн газраа хашаагүй л байна. Өнгөрсөн жилийн наадмаар цэнгэлдэхийн гадна тоглолт хийх гэсэн чинь цагдаа нар хөөгөөд, хөгжмийг маань хурааж авчхаад "Та нар ам барьж дууллаа. Амьдаараа дуулдаг юм уу" гэж хэлсэн. Төрийн цагдаа ингэж болохгүй биз дээ. Бид хэн нэгнээс хулгай хийгээгүй, өөрсдийнхөө чаддаг зүйлийг л хүмүүст үзүүлэхийг зорьсон, хичээсэн.

image

-Та хоёр маань гадаа гудамжинд дуулаад байшингаа дуусгах мөнгөө олж чадахгүй л байна уу?

-Олж чадахгүй л байна. Улсын баяр наадмын үеэр л байшингаа гүйцээгээд барьчих мөнгөө олно. Гэвч цагдаа хөөдөг маш хүндрэлтэй. Өнгөрсөн жилийн наадмаар хүйтэн бороотой сэрүүхэн байсан шүү дээ. Наадмын эхний өдөр борооны завсраар тоглолтоо хийх гэхээр цагдаа ирж хориг тавьсан. Гэтэл монголын ард түмэн эсэргүүцсэн "Наад хүмүүс чинь ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олж байна. Гуйлга гуйж хэн нэгэнд саад болоогүй. Баяр наадмын үеэр иргэдэд сайн, сайхан зүйл үзүүлж байна" гэж хэлтэл цагдаа дийлээд явчихсан. Маргааш нь тоглолтоо хийж байсан чинь цагдаа нар олуулаа ирээд биднийг аваад явчихсан. Ингээд байшингаа гүйцээж барих мөнгөө олж чадаагүй. Энэ жилийн наадмаар л хашаа, цонх, дээврийн төмрийнхөө мөнгийг олмоор байна. Төв цэнгэлдэхийн гадна тоглолт хийх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгтөл нийслэл рүү шилжүүлсэн гэсэн. Одоо наадмын комисс нь зөвшөөрөл өгөх юм билээ.

-Гудамжинд дуулахад ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байна уу?

-Цагдаа л саад болж байна. Өөр саад болох зүйл алга байна. Ард түмэн маань уяарч хайлж, уйлж, дуулж сайхан хүлээж авдаг.

-Та сая ярианы эхэнд зургаан хүүхэдтэйгээ бэлэвсэн хоцорсон гэж байсан. Нийгэм хэцүү, юм ховор цагт хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг асар их үүрэг хариуцлага байх шүү?

-Хүүхдүүдийн маань аав 1991 онд бусдын гарт амь үрэгдсэн. Би тэр үед 32 настай зургаан хүүхэдтэй бэлэвсэрч хоцорсон. Тэр үед тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр орлого байхгүй, ажилд орох гэхээр нас, хүйс заадаг хэцүү цаг үе байлаа. Би дөрвөн хүү, хоёр охинтой. Юм ховор цагт өлссөн хөвгүүд янз бүрийн хэрэг түвэгт орооцолдоно. Өрх толгойлсон эх дөрвөн хүү өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хэцүү, хэцүү одоо хүүхдүүд маань тус тусын амьдралаа зохиосон.

-Та хоёр гудамжинд дуулах биш, урлагийн хувцастай тоглолт үзүүлдэг. Ард түмнээ хүндэлж байгаагийн илрэл болов уу гэж харлаа?

-Ард түмнээ хүндлэлгүй яахав. Гудамжинд дуулж байна гээд гадуур өмсдөг хувцастайгаа дуулж болохгүй гэж боддог. Сайхан цэвэрхэн, урлагийн хувцастайгаа ард түмэнтэйгээ мэндчилээд дуулж, бүжиглэх ёстой. Багаасаа урлагт хайртай хүн гудамжинд дуулахдаа ч хайнга хандаж болохгүй. Ер нь хүн хийж байгаа ажилдаа чин сэтгэлээ зориулж байх хэрэгтэй. Манай энэ том охин ганц охинтой 10 дугаар ангид сурдаг юм. Мундаг дуучин, сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга шалгардаг. Монголын сурагчдын холбооны авьяаслаг сурагч, алтан медальтай. Хүүхдийн баяраар талбай дээр ээж, эмээ хоёртойгоо хамтдаа дуулна. Зээ охин маань их сэргэлэн, мундаг ухаантай. Намайг өнгөрөөд өгөхөөр ээжийгээ асарч хамгаалж үлдэх юм.

image

-Бидэнд цаг гарган тоглолтынхоо дундуур ярилцлага өгсөн баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Эгч нь өөрийнхөө зохиосон "Сүүн сэтгэлт орчлон" дууныхаа шүлгийг хэлж өгье

Энэхэн замбуулинд юугаар ч сольшгүй

Эрхлэн наадсан үрсийн эх би

Эгшигт дуугаараа өргөл бүүвэйлсэн

Энэ хорвоогийн баян хүн би

Миний үрс, ээжийн үрс эх орныхоо ирээдүй билээ

Эцгийг нь үгүй болсон мөчөөс

Эелдэгхэн инээдэг хөөрхөн харцыг нь

Үхтлээ өөрийн жаргалаар солихгүй гэж

Үйлийн үртэй орчлонд гацаардсан юм

Хатуу цагийн хүйтэн салхинд

Хүмүүсийнхээ дунд дуулсаар явна

Эрээд буцдаг жамтай дэлхийд

Энэрэлгүй төрийн төмөр нүүрэнд

Энхрий үрсээ даарч босохын цагт

Элэг зүрх минь аялгуунд хөглөгдсөн

Хатуу цагийн хүйтэн салхинд

Хүмүүсийнхээ дунд дуулсаар явна

Баян нэгэнд нь чихэр шиг хорвоо

Хүйтэн нийгмийн салхинд үл даарна

Ядуу нэгэнд нь чинжүү шиг хорвоо

Хүсэл хяслангийн хорвоод даарсаар байна

Хажуугаас түших хана баганагүй

Хатан гоо ээжүүд залуу насныхаа эмэгтэй хүний гоо үзэмжээ

Эрүүл мэндтэйгээ золиосолж явна

Эхийн хүслийг хясдаг орчлон энэрэх сэтгэлийн эгшигт уярна

Хатуу цагийн хүйтэн салхинд

Хүмүүсийнхээ дунд дуулсаар явна

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Bayar [24.16.34.34] 2019-05-29 00:19:54

Tuslax emsan yaj xolboo barix be??

зочин [203.217.139.225] 2019-05-27 08:08:57

Буян нь дэлгэрэг. Охин чинь эдгэрнэ.

МОНГОЛЧУУД ХҮЧТЭЙ,ЭВТЭЙ [103.111.68.3] 2019-05-27 06:57:31

яг өөрсдийн нэр дээр хандивийн данс нээгээрэй байшигаа барьж дуусгах мөнгийг чинь хандиваар цуглуульяа

зочин [124.158.95.14] 2019-05-27 02:48:46

АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЯВАА МУНДАГ ЭЭЖ БАЙНАА, 76, ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ ГЭЭД Л САЙХАН АМЬДАРДАГ ХҮМҮҮС ХАРЖ ҮЗМЭЭР ЮМ. АРД ТҮМЭН ТӨЛСӨН ТАТВАРААРАА ДЭЭДСИЙГ ТЭЖЭЭЖ, ӨӨРСДӨӨ ХОНОГИЙН ХООЛГҮЙ ГУДАМЖИНД ХӨДӨЛМӨРЛӨЖ ТЭМЦЭЖ ЯВНА...

202.131.225.140 [49.0.212.145] 2019-05-26 18:12:32

Өө ай л хүний амьдрал, Эгэл жирийн боловчиг, Энэхэн дэлхийд багтаамжгүй, Их хүслийн далай юм аа...

Зочин [203.91.115.44] 2019-05-28 06:21:50

yostoi yostoi

z0chin [202.126.89.158] 2019-05-25 13:33:26

uneheer mundag bna gaihaltai

unshigch [31.164.60.87] 2019-05-25 12:54:29

gutamshigt mongoliin gutamshigt tor zasag edgeer hymyysiin omno mehiin yosolj uuchlal guih yostoi. hogjson ornuudad tor gedeg ni iim hyndee hyrch tultal yilchildeg. hyniig iim hemjeend bailgaj baigaa tor ogtsordog. aluurchin elbegdorj 8 Jil eronhiilogch bailaa. aluurchin erdene ardchilsan namiin darga. ich hural ni huuliar zovshoorson, darhlaatai 76 hulgaich luivarchin. zarim ni aluurchid. delhiin aldart guilgachin uls bolson. torson ni baitugai toroogyi hyyhdyyd or shirtei. olon ulsiin tavtsan deer zygeer ch 1 guilgachin gesen angilald bisg het guilgachin gesen angilald bagtdag, shar har, gadaad dotood huvalzuudaa tejeesen iim l uls bolloo doo.

saihan eej ohin hoyortoo az jargal hysye! [80.82.231.152] 2019-05-25 11:53:47

Manai Mongolchyyd ene hezyyhen chagiig dabaad garna?ene eh hyn agyy emegtei bna!tyslah yum asan daa!!bygdeeree niileed bolomjooroo tysalbal hyrdan az jargaltai bolgoj medne syy!!!yalt ch ygyi neg l eder deeslene!

Бахархав [139.5.217.52] 2019-05-25 00:15:08

Мэдээ гийнхэн дандаа эерэг мэдээ оруулах юм Сэтгэл сэп хийгээд л Баярлалаа та нартаа

Зочин [66.181.161.106] 2019-05-25 00:13:09

Мундаг ээж байна . Иим хүмүүсийг дэмжиж туслаад сэтгэл санааг нь дэмжээд өгөх хэрэгтэй байна даа .

Зочин [202.9.43.187] 2019-05-24 23:05:18

Яасан мундаг хүнбээ..ёстой ухаалаг сайн ээж юмаа.эрүүл энх ажлын амжилт хүсьеээ.Улсаас анхаараад дэм тус үзүүлэх хэрэгтэй юм байнашүүдэээ...

Tsog. [106.125.250.204] 2019-05-25 03:11:27

Eh hunii cetgeliin hat mundag ymaa.

Зочин [62.203.59.168] 2019-05-24 18:40:53

Amidrald xun bolj irsen ni xamgiin tom az zavshsaan. Amidral sxan. Bi ene egchiin nutgiin xun. Angiin maani Sarantsetsgiin egch bish bgaadaa gej bodloo. Angid maani Osoriin Sarabtsetseg geed tolgoi gej gaval oxin bsan.

Зочин [103.229.120.22] 2019-05-24 14:10:24

Солонгост мёлори их дэлгүүрийн үүдэнд тайз байдаг ш дээ.санаа авбал ямар вэ.

Зочин [202.179.31.66] 2019-05-24 13:45:19

1. Нийслэлийн зөвшөөрөл өгдөг газар нь энэ хүмүүст зөвшөөрөл өгчихөөч дээ. Долоо хоногийн төд төд дэх өдөр төдөөс төдийн хооронд гэж өөрсдөөс нь саналыг нь асууж байгаад. Тэгвэл цагдаа хөөхгүй болно. 2 бУсад оронд ингэж дуулдаг хүмүүс гудамжинд байдаг. Тэр муу авгай юу вэ? Гол нь зөвшөөрөл өг. 3. Ялангуяа улс үндэстний том баяраар хот сууриниргэдтэй тоглолт ялангуяа зуны улиралд гадаа зөндөө зохион байгуулдаг. Тийм байхад энэ хүмүүсийг ч гэсэн тоглолт хийвэл саад болоод байх шаардлага байхгүй. Харин ч нэмж гудамжны жүжигчид янз бүрийн үзүүлбэр үзүүлбэл гоё. Та нараас мөнгө авахгүй зөвхөн зөвшөөрөл л авна. Тэрийг нь өгөөч, наадмаар дуулж байхад нь хөөж болохгүй ганц мөнгө олдог цаг нь байхад. 4. Танай аймгийн газрын албаны дарга танд ХУДАЛ ярьсан байна. Сэтгэцийн өвчтэй хүнд газар өгөхгүй гэсэн хууль байхгүй. Ганцхан тодорхой оноос хойш төрсөн хүмүүс л газар авах эрхгүй. Танай охин тэр оноос өмнө төрсөн тул хуулиараа авах эрхтэй. Газрын албаны дарга ичээд УУЧЛАЛТ олны өмнө ГУЙ !

Зочин [202.179.31.66] 2019-05-24 13:54:58

5. Охин чинь сайн сэтгэцийн эмчтэй таарвал эдгэрчихээр л юм шиг байна даа. Өөрийнх нь дуртай юман дээр хорихгүйгээр байлгавал аажим аажмаар дээшилнэ. Бага зэрэг бурхны шашин сонирхвол ийм сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн эмчилгээнд гадны эмч нар энэ шашныг ашиглах сонирхолтой байдаг. Стрэсснээс зугтаж л амьдрах хэрэгтэй болно доо. 6. Та үнэхээр мундаг хүн байна !

Zochin [2.101.72.154] 2019-05-24 12:04:17

Mundag emegtei baina. Ger buld ni az jargal husey!

Зочин [202.179.31.65] 2019-05-24 11:28:55

eh xvn eej hvnii detgel vnexeer gaixamshig bi baxarxaj bn taniaar

Зочин [150.129.143.23] 2019-05-24 10:43:38

Арабатын гудамж шиг хэн чаддагаа харуулж дуулж бүжиглэж зураач нар зургаа борлуулдаг тийм сайхан гудамжтай болох цаг нь болсон.

Зочин [202.179.31.66] 2019-05-24 13:46:48

Үнэн. Нэг тийм гудамж хэрэгтэй. Нэгэнт улс энэ хүмүүсттусалж чадахгүй. Энэ хүмүүс авъяас чадвараараа өөрсдөө учраа олъё гэхэд газрыг нь заагаад өгчих хэрэгтэй. Хүн амьтан их холхидог зайтай газар.

зочин [180.235.184.5] 2019-05-24 09:11:08

Энэ эмэгтэй хааяа Хор хоринд дуулж байгаа харагддаг тэр үед байгалиас заяасан сайхан авъяасандаа эрдэж амьдралаа авч явж чадаагүй сүйрүүлсэн арчаагүй архичдын нэг биз гэж тэнэгтэн боддог байсан гэтэл үнэхээр амьдралын төлөө тэмцэж яваа гайхамшигтай сайхан ээж байна одоо таарвал чадлынхаа хирээр тоглолт бүрд нь хандив өгч байна.Охин нь эдгээр эдгэрэх болтугай. Ээж, хүүдүүдэд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Зочин [202.126.89.184] 2019-05-24 08:33:16

Yamar mundag yum be ta urt nasalj udaan jargaarai iim ulsaa chadlin hereer demjij uguh heregtei duuldag gazruudaar yawj baga ch bolson setgelin handiw urgunuu tanaar mash ih baharhaj baina

хх [202.55.191.194] 2019-05-24 08:25:39

Манай ер нь Москвагийн арбатын гудамж шиг нэг гудамжтай болмоор юм зураг зурах нь зураад дуулж хөгжимдөх нь дуулж хөгжимдөөд хуулиар хориогүй юм бүхнийг хийгээд хоолныхоо мөнгийг олог л дээ

нн [124.158.95.5] 2019-05-27 03:33:50

тийм шүү гэрэлт гудамж гэж балайрч байхаар. дэмжээд өгөөрэй хүмүүсээ. Урт цагааны гудамжийг иийм болговол.

Зочин [202.5.194.28] 2019-05-24 09:30:40

зөв шүү. ямар ч нийгэмд эмзэг хэсэг байдаг.

Зочин [202.5.202.130] 2019-05-24 07:48:52

Баярын комисс энэ хүнд саадгүй зөвшөөрлийг нь өгөөрэй. Ямар хулгай хийж байгаа биш. Мөн байрны дээвэр болон дутуу байгаа зүйлийг нь аль нэг компанииар буцалтгүй тусламж болгож тусалбал томоохон буян хөрөнгө оруулалт болно доо. Хотын захиргаа болон Сэлэнгэ аймгийнхан анхааралдаа аваарай.Тэрбумтнууд баяндаа туслаад байдаг шүү дээ. Ядарсан энэ шударга энэ эмэгтэйд туслаарай.

сак [203.91.117.8] 2019-05-24 07:48:02

мундаг ээж таниар монголын сайхан сэтгэлт ээжүүд бахарханаа та урт удаан насалж дуулж байгаарай та бүхэнтэй тааралдахаараа өөрт байгаа мөнгөө сэтгэлээсээ өгнөө дуулам хорвоод дуулаж яваарай та бид хэнээс ч айхгүй ЭХ оронтой хүмүүс шүү

Батболд [202.131.232.242] 2019-05-24 07:30:45

Утсаа егеечээ байшинд Нью-Йорке утех хаалга хийж егье

zochin [185.39.141.183] 2019-05-24 10:08:11

chi mundag .... unuudriin zub mongol irgenee todruullaa .. baurallaa

Bayaraa [202.131.232.242] 2019-05-24 07:29:05

Holboo barih utsaa egeech ee yadahdaa baishind ni Tsonkh khaalga hiigeed egie

Сараа [103.212.117.39] 2019-05-24 06:28:01

Сайхан ээж хэнээс ч гуйхгүй шударга хөдөлмөрөөрөө амьдарч яваа сайхан монгол ээжид баяр хүргэе

Zzz [202.126.89.6] 2019-05-24 06:01:26

Eh hunii aguu Sergei ymdaa

1111 [66.181.160.69] 2019-05-24 05:41:56

Amidral iim eniin baih daa une tsenetei shuu dee. Manai turiin ner barisan alban haagchid ch gej gazraas urgasan, tengerees unasan wm shig aashlah. Hezee neg ard olond daraas bolohgui baij surah bol, ai huurhii. Saihan eej tand urt udaan nasalj, olon tumiigee bayasgaj yavahiig husen eruue.

Зочин [202.5.198.13] 2019-05-24 05:26:33

Сайн байна гудамжинд дууллаа гэж буруутгах юу байна. Тоглолттын хувцастай урлагийн хүмүүс шиг л байна шүү дээ. Хир дах болсон муухай хувцас өмсөөд хүний хөлд тээглээд байвал хэцүү л дээ

Зочин [43.242.243.100] 2019-05-24 05:20:16

Сайн ээж,сайхан ээж байна аа

00000 [103.10.23.116] 2019-05-24 05:10:33

ХУЛГАЙЧ НАРЫН НӨГӨӨ ИХ ХУЦААД МАГТААД БАЙДАГ АРДЧИЛ ГЭДЭГ ЧИНЬ ОДОО ЭНЭ ҮҮ АРД ТҮМЭН ТУЙЛДАЖ ЭРХ МЭДЭЛТЭН ХАГАРТЛАА БЯЖСААР ЯДАРСАН АРД ИРГЭДЭЭ ХАЖУУ ТАЛААСАА ХӨӨЖ ТУУЖ ЦАГДААГААР ДАРАМТЛУУЛЖ БАЙГАА ЧИНЬ НӨГӨӨ ЧӨЛӨӨТ ЭРХ ГЭДЭГ ЧИНЬ ҮҮ МӨНГӨТӨЙ ХҮН ЧӨЛӨӨТ ЭРХ ЭДЛЭНЭ ГУДАМС ТАЛБАЙ ХҮРТЭЛ ТЭДНИЙ ӨМЧ МӨНГҮЙ АРД ИРГЭД ГУДМАНДААН Ч ЧӨЛӨӨТ ЭРХ МЭДЭЛГҮЙ БОЛЖЭЭ АРДЧИЛ ГЭДЭГ ЧИНЬ ҮНЭНДЭЭ ӨНӨДӨР ИЙМ Л БАЙНА

Зочин [122.201.22.53] 2019-05-27 06:49:45

Дээрх сэтгэгдлийн эзэн хэдэн настай болоод амьдарч байгаа нийгмээ үзэн ядаж явдаг юм бол?Өөрийгөө нэг чагнаад сэтгэл санаагаа төвшитгөөд үзмээр юм байна даа.Ийм чөлөөт нийгэмд сайн сайхны төлөө өөрийгөө жолоодож чадахгүй бухимдаж бусдыг үймүүлж мунхарч яваагаа нэг эргэцүүлэх хэрэгтэй.Энэ ээж охин хоёр ардчилсан нийгэм дэх эрх чөлөөг эдэлж яваа юм биш үү? Мундаг ээж,хамгийн гол нь ээжид чин сэтгэл байгаа нь гайхамшиг.Цагдаа нар тусалдаг болноо.

ах [103.9.90.98] 2019-05-24 05:02:29

өмхий цагдаа нар яахаараа зүгээр дуулж амьдралын төлөө зүтгэж яваа ядарсан улсыг хөөж туудаг юм бэ? тэр муу цагдаа надтай таарвал нам цохих юм

Zochin [66.181.178.30] 2019-05-24 04:47:54

Ene chini bas l hodolmor ! Ypond zovshoorood huulichilsan baidag yum bna lee ! Mundag eh hun hundetgehees argagui !

Зочин [103.212.119.220] 2019-05-24 04:41:55

Huurhii duu tegeec duulj l hoolniihoo mungiig oliishde ymar hulgai hgd bga bish,tegeef deerees n odoo ued im humuusiig ajild avahgui shd ta nar medjil bga bizdee nas zus zaagaad avdguu shd eejid n ch ajil oldohgui ene ohiniig bur awahguishdee ingej l hudulmurluhuus uur yah be dee , chadah chineegeere tuslah ymsan hereglehgui zuilee gert n handiwlaad dugaar n bval holbogdoh ymsan esku bol bagshiin deediin teruugeer ywbal taarah bhdaa te

Зочин [122.201.31.213] 2019-05-24 04:09:39

Muusain umhii tsagdaanuud uursduu hunii mungiig torgoh nertei hulgailj abna.uilchilgeenii gazruudad orj unegui uilchluulne.tegehed ene hun chadlaaraa baharhaj amidarch bna.tsagdaa nar tuslah heregtei.hunii musgui huurmag deeremchid.

Зочин [103.229.121.97] 2019-05-24 04:04:22

ГАРЧИГ ЖААХАН СҮРТЭЙ ЮУ АЙ .

Зочин [66.181.186.130] 2019-05-24 03:49:09

энд хүн махаа идэж байхад дарга нар нь өөрсдөө баяжаад ардууд нь өлсөөд гадаа гудамжинд гуйлга гуйж байна.эрлийз хурлийзууд нь худлаа монголыг аварна гэж муриад 30 жил зүсээ хувиргаж муур багш болж жүжиглэлээ

ИРГЭН [103.10.23.116] 2019-05-24 05:04:33

Цоц нийгэмийн үед ард иргэд үнхээр аз жаргалтай байжээ Тэр цагт Монгол төр жэнхэн төр шиг байж чадаж байжээ Ард түмнийхөө төлөө чадхаасаа чадахгүйг хүртэл чадах болгох бүтээх гэж зүтэгдэг байж Өнөөдөр Монгол төр Ардчил гэж худлаа хуцсан Хулгайч луйварчин алуурчин нарын үүр болсоноос болож Ард түмэн ядуурч Эрх мэдэлтэй хуцгайч 30 гаруу гэр бүл ба элдэв ирлийз хурлийз нөхөд муу муухай бүрийг үүлдэж хэт баяжсаар Ард түмэн хэт ядуурсаар хууль дүрэм журам гууль болож хулгайч нарт үүлчилсээр

Зочин [27.242.133.32] 2019-05-24 03:41:15

ТӨРД худалдагдсан цагдааа гуа гэмт хэрэгтэнтэйгээ хөөцөлд. ЦАГДАА ч цагийн найз гэхийм. АРЧААГҮЙ болхоор тэгдэг байх

Зочин [202.55.188.35] 2019-05-24 03:36:34

Ямар сэтгэлийн хаттай юм бэ ?Дуулаад л байгаарай, Хэзээ нэг цагт тааралдах л байх. Чадлаараа туслана. Аливаа зүйлд хөдөлмөрч хандахад ,аяндаа буян хишиг хуйлран орж ирнэ .Үртэй хүн жаргалтай зовлонг үзэж, харин хэнээс ч илүү баян гэдэгээ бүрэн ухаарчээ .

Зочин [66.181.186.130] 2019-05-24 03:43:18

хуйлран орно

Зочин [203.91.114.244] 2019-05-24 03:22:20

ямар мундаг ЭМЭГТЭЙ вэ. Эмэгтэй хүний нуруун дээр хорвоогийн хамаг юм байх юм даа. Ийм сайхан ээжтэй хүн алзахгүйэ. Ганц байшингийн дээвэр янзлаад өгөх буянтай сайхан хүмүүс олдоно доо. Энэ эмэгтэй гудамжинд мөнгө гуйдаг хүмүүсээс тэс ондоо байгаа биз дээ, ийм сайхан хүндлэлтэй цэвэрхэн сайхан эмэгтэйг яагаад хөөгөөд байдаг юм бэ

zochon [122.201.23.84] 2019-05-24 03:17:37

мундаг сэтгэлийн тэнхээтэй ээж байна. Яахав дээ. өөрийнхөө чадлаар, ариун цагаан хөөдөлмөрөөрөө мөнгө олж байна ш дээ

эби [103.229.120.146] 2019-05-24 03:14:51

Цагдаа нар ийм л хүмүүст эр бяраа гаргана даа.Тархины тураалтай цагдаа нар олон шүү.Цагдаа нар хүчингийн хэрэг хийнэ,хүүхэд жирэмсэн болгоно.Төрийн цагдаагийн дүр төрх энэ.

Zochin [202.70.47.186] 2019-05-24 03:08:04

Evii dee. ur huuhduudee eruul saruul baiglahiin tuluu ene eh hund huugdun tuugdan baij heden tugrug olj baina. Eejdee baih iim l aguu shuu dee. Delhiin olon ornoor yavsaan. Humuus end tend duulj, hugjim togloj l baidag shuu dee. Zaaval ingej huuguud yahnav dee. ' Icheech' gej deer bichsen adgiin novshd helehed chamd hun uruvduh uchuuhen setgel alga, hezee negen tsagt ingej helsen goroo chi amsana daa.

Зочин [66.181.178.186] 2019-05-24 02:49:08

Хэцүү бэрхийг давж яваа эмэгтэй юмдаа. Яасан их сэтгэлийн тэнхээтэй юм вэ биширч байна. 90 хэдэн он карт ын үe биз дээ. Тэхэд хоюул зүтгээд байхад л хүүхдүүдээ өлсгөчих гээд мөн ч хэцүү цаг байсан даа. Хүнд зовлон ч ирнэ жаргал ч ирнэ аль алиныг нь туулахдаа зөв л явах ёстой юм байна даа гэж бодлоо. Эна ээж түүний үлгэр юм байна. Та нарыг бурхан ивээг.

Зочин [59.153.115.18] 2019-05-24 03:17:21

Тийм шүү, хэцүү үе байсан. Тэгээд ч 90ээд оны залуус ганц, хоёрхон хүүхэдтэй, хүнтэй суулгүй өтөлж яваа нь ч олон. Тоггүй, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй, хүүхдээ хараад гэртээ суух байтугай хэлд, хөлд орсныг нь ч бараг мэдэхгүй хоолны мөнгөний төлөө зүтгэж явсандаа. Гэхдээ л хүүхдээ цэцэрглэгт өгөөд хоолны мөнгө эцэг эх нь төлчихдөг л байлаа.

Zochin [172.58.46.152] 2019-05-24 02:38:45

Osorjamaag bujigchineer avchih tegvel bas hamtlag maygiin yum bolno shdee

Зочин [202.9.43.64] 2019-05-24 02:19:45

Хар хорин захын үүдэнд дуулж байсан эмэгтэй мөн шиг байх юм. Гоё дуунуудыг шилж дуулж байсан.

хх [202.55.191.194] 2019-05-24 02:16:12

Мундаг ээж байна надтай таарвал хандив өгнө Цаашид энэ ажлаа боломжийнхоо хирээр үргэлжлүүлээрэй хүүхдүүд чинь таныг аяндаа өргөөд явчихнаа өвчтөй охин чинь эдгэрч эрүүл саруул болох болтугай

Bolor [66.181.161.102] 2019-05-24 02:01:44

Тэр цагдаа бол ажлаа л хийж байгаа хүн шүү дээ бас л ар гэртэй хүн хэцүү ч юмаа даа

tsagdaa [185.39.141.183] 2019-05-24 02:37:06

hiih ajilgvi bol gudamjind duilj bui emeeg huuj tuu gej nymdorj tushaasiim

зочин [66.181.182.59] 2019-05-24 02:01:10

Хулгай,луйвар хийж ард иргэдэд гай болж бгаа сармагчингууд л ичмээр юм,энэ сармагчингууд ард түмний татварын мөнгөөр тэжээлгэж тэтгүүлж бгааг ичиж байна гээд бгаа малууд мэдэх үү.энэ хүмүүс шиг авияас,оюун ухаанаараа,ард иргэдээ хүндэтгэж урлаг соёлын өв сангаас өөрийн ур ухаан авияас чадвар гаргаж тоглолт хийж бгаан буруу зүйл биш ээ,бидний дунд нийгэмд энэ хүмүүс байх ёстой гэж бодож бна,мундаг байна,амидралын төлөө тэмцэл гэдэг энэ шүү дээ.

хх [202.55.191.194] 2019-05-24 01:47:36

103,229,120,252 чи юунаас тэгтлээ ичээ вэ чамд гай болоогүй байлтай эсвэл чиний бизнесийг булаагаад чамтай өрсөлдөөд байгаа юмуу ,чи өөрөөсөө л ич

хх [202.55.191.194] 2019-05-24 01:41:40

ариун цагаан хөдөлмөрөөрөө явж байгаа энэ мэт хүмүүсээ засаг төр нь дэмжих хэрэгтэй гэдамжинд дууллаа гээд хэнд га йболоод байгаан

zochin [185.39.141.183] 2019-05-24 01:40:43

mongoliin morin huur huumiin hamtlaguud evropiin ornuudiin hotuudaar guilaga guigaad hot hot heseed gudamjind l unjdug shvvdee .

zochin [185.39.141.183] 2019-05-24 01:38:50

guilagchin zaaval gudamjind duuldaggvi yum ... archilsqn orniii soyol gej yum bii . hugshin hubuu zaluu . .. ter bvv hel gudamj chuluut tsag ungruuh orchin taiz bolon huvirch .. aylal juulchlal tatah gol hushvvreg bolsoniig nymdorj oilgohgvi .. allaga sjahaandaa sanaa zovj suugaa

Зочин [103.229.120.252] 2019-05-24 01:34:33

Ичмээр юм.

Зочин [66.181.186.130] 2019-05-24 02:41:42

ичээд байвал гэртээ турж үхэн ш дээ

delhii [185.39.141.183] 2019-05-24 01:33:12

delhiin ali ch hotod gudamjind avyasaaraaa mungu olson hvmvvs eunduu baidag . hen heniig ch huuduggvi harin bzga zergiin tatvar baidag . orloggvi hvmvvst zoriulsan tatvar shvv . . duulah bvjigleh erh ni bvgded neelttei ..baidag ...delhiigeer tenej tusuv vrsen lalaruud iim yum sudlah uhaan baihgvi ee . hulgai hiij tvvgeeree zugaatsaj gudarsan jorlonguudiin uhaand yu yaasan ard tvmnii tuluu .. delgvvr horshoo.. hesch er yanhanuud ni ni hussanaa usguh muruudul kazino

Uursdiiguu bolgood yavj baina [108.218.234.108] 2019-05-24 01:31:44

Yamar turuus yanz buriind tuslamj guisan bish, hulgai hiisen bish dee uursdiiguu bolgood yavj baigaa humuust toglolt hiih zuvshuurliig ni uguh heregtei. Yu ch hiihgui suuj baigaad yum guidag humuusees l deer baina shde, togloltoo uneluuleed mungu olno gedeg chin, archaatai eej bainaa, huuhduudee tusad ni gargaad, ohindoo hashaa baishin bosgochihno gedeg chin. End tend dairaldval handiv ugnuu.

Зочин [66.181.161.17] 2019-05-24 01:10:55

Хэцүү ч юмдаа хүний амьдрал


69 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
69 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.