Найрамдал зуслангийн газраар НАЙРАЛСАН хүмүүсийн нэрс ирэх долоо хоногт тодорхой болно

Т.Хулан / Улстөр

УИХ-ын гишүүд тэргүүтэй эрх мэдэлтнүүд болон олны танил хүмүүс "Найрамдал" зуслангийн газраас хувьдаа авч зуслангийн байшин барьсан тухай мэдээлэл олны анхаарлыг татсаар байна.

Найрамдал зуслан нь 5300 га газартай байснаас одоо 1225 га газартай болсон байна. Алга болсон 4075 га газар нь хувь хүмүүсийн эзэмшилд очсон гэсэн үг.

Олон нийтийн цахим сүлжээнд "Найрамдал зуслангийн газраас авсан хүмүүсийн нэрс" гэх хүснэгт бүхий материал дэлгэгдсэн ч тэр нь албан ёсных биш гэдгийг албаныхан тодотгож байна.

Харин Найрамдлын газраас өгсөн болон авсан хүмүүсийн нэрсийг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ТОДОРХОЙ БОЛГОХООР Нийслэлийн газрын албаныхан ажиллаж байгаа аж. Хэн гэх албан тушаалтан тушаал гаргаж, хувь хүмүүст газар олгосон гэх мэдээллийг тодруулахаар Нийслэлийн архивын газраас холбогдох мэдээллийг шүүлгэж байгаа аж.

Уг ажил ирэх долоо хоногт дуусч бүх зүйл тодорхой болох юм байна.

НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН ГАЗАРТ: Нийслэлийн Засаг Дарга болон Дүүргийн Засаг Дарга газар олгох тушаал гаргасны дагуу Нийслэлийн газрын албанаас газрыг олгох зохицуулалттай аж.

Нийслэлийн газрын албаны дарга Д.Нямдаваа энэ талаар "Газар эзэмшигч, ашиглагчийн хувийн хэрэг тус, тусдаа нээгддэг. Найрамдал зуслангийн 1225 га газар бий. Уг газар дээр хүүхдийн зуслан болон орон сууцны зориулалттай эзэмшиж, ашиглах гэрчилгээ бий. Дүүргийн засаг даргын захирамжаар болон нийслэлийн засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газар тодорхой хэмжээгээр бий. Тэгэхээр энэ газруудыг яг хэний гарын үсэг, зөвшөөрөлтэйгээр яаж өгснийг нарийн судлах шаардлага бий. Ирэх долоо энэ мэдээлэл тодорхой болно" гэсэн тайлбарыг хийжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.188.69] 2019-05-24 14:02:21

Газар эзэмшуулсэн мэдээлэл, хувийн хэрэг байдагуй юмуу. Энэ дарга юу яриад бнаа.

анчин [202.126.89.230] 2019-05-24 12:46:47

Үнэхээр л захирлууд нь эрх мэдэлтэнтэй хуйбалдаж зарсан даа.даа Зарим эрх мэдэлтнүүд тэнд миний нэртэй газар байхгүы л гэж байна лээ.лээ Ойлгомжтой ш дээ тэнэг л биш бол өөрийнхөө нэр дээр хулгай хийхгүй ш дээ

Зочин [103.229.122.176] 2019-05-24 11:25:47

Захиралууд нь газараа зараад дэлбэ баяжаад алга болсондоо! Ер нь хөрөнгөлөг хүмүүс тэнд амьдарч бгаа

Зочин [202.126.88.39] 2019-05-24 09:32:54

ЖИРИЙН ИРГЭД 0,7 ГА ГАЗАР АВАХ ГЭЖ ХЭДЭН ЖИЛ ЯВААД АВЧ ЧАДАХГУЙ БАЙХАД ЭРХ МЭДЭЛ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС ДУРТАЙ ГАЗРАА ГАЗАР АВЧИХ ЮМАА НОВШ ЮМАА

Зочин [217.118.81.216] 2019-05-24 09:10:25

Хурэлсух мал гуиж бгч юм шиг тушааж бгч юм шиг юм яриад саидууд нь урдаас нь харж инээгээдл тор гэж монголд унэхээр бхгуи болжээ бугд хулгаичууд бие биениихээ хэргииг мэддэг болохоор яажч чадахгуи голог цараилж бндаа нусансух

санаа [112.72.8.90] 2019-05-24 08:53:06

Филатова авгайг муу хэлж арай л ялтан болгоогүй нөхдүүд хийсэн бүтээсэн хөрөнгө дээр нь найрлав аа хөөрхий. Бүтээж чадахгүй хэрнээ идэж уухдаа ичихгүй мөн нугасгүйг нь яанаа. Үнэнийг нь хэлэхээр коммунист гэдэг үнэхээр тэнэг Хятадын нэг сонгодог уран бүтээлд байдаг даа "......... үнэхээр гашуунаар инээмсэглэв....... гэж

Зочин [64.119.18.184] 2019-05-24 08:25:46

АН-н дарга Эрдэнээ Хандгайтын амыг эзэлж дуусаад хэдэн жилийн урдаас Найрамдал зуслангийн амыг бvрэн эзлэх аян дайндаа орцон байгаа!! Оронсууц ч барьж зарсан, амралт сувилалын ордон нь ашиглалтанд орж байгаа юм билээ!!

Зочин [202.21.112.170] 2019-05-24 06:19:23

Газрын албаныхан газрыг зардаг шүү дээ.

Зочин [66.181.161.48] 2019-05-24 05:59:09

ГАЗРЫН АЛБАНЫХАН ӨӨРСДӨӨ Л ТАРААСАН БГААШ ДЭЭ. ӨӨРСДИЙГӨӨ МӨН ШАЛГАХ БАЙХ ДАА

Зочин [150.129.142.229] 2019-05-24 05:05:55

7 хоногийн дотор нэр усаа нааш цааш цэгцлэхэндээ

Зочин [62.117.74.91] 2019-05-24 06:56:01

Тэгэхэндээ хөө. Бэлэн байгаа жагсаалтыг албан бус гээд л. Тэгээд хаанаахын хэний хийсэн гэрчилгээний дугаартай, газар эзэмшигчийн овог нэртэй, регистрийн дугаартай, газрын хэмжээтэй жагсаалт гарах вэ дэ.

Зочин [43.242.242.128] 2019-05-24 04:30:09

Yaj avsan henii medeld baigaa buh nerstei gargaj tavih heregtei dee

Зочин [103.229.121.97] 2019-05-24 04:09:04

ЭРДЭНЭ ЗАРАА БИЗ ДЭЭ ,

ЗОЧИН [202.179.25.227] 2019-05-24 03:59:03

ШАЛ ДЭМИЙ ЮМААР Х ҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ САРНИУЛАХ ЮМ. ЦААНАА ШАЛ ӨӨР ЮМ ХИЙГЭЭД Л ЯВЖ БАЙГАА ЭД НАР САЙНДАА Ч БИШ ШҮҮ

сэрэв [202.55.191.205] 2019-05-24 03:52:38

олон жилийн өмнө зарагдаад олгогдоод дууссан юмыг гэнэт ухаан орсон юм шиг яриад эхлэв

Зочин [66.181.187.37] 2019-05-24 03:32:31

Унэн байгаасай , унэн нь унэн байгаасай ...


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.