Нийслэлийн шилдэг багш нар нэг дор чуулна

Т.Хулан / Улстөр

Монголын Залуу Багш Нарын Холбооноос зохион байгуулдаг “Багшийн хөгжлийн академи” хоёр дахь жилдээ 5 дугаар сарын 26 нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд болно. Энэхүү арга хэмжээнд Нийслэл, дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдана.

Уг үйл ажиллагаа нь Нийслэлийн Цэцэрлэг, ЕБС, Их, Дээд сургуулийн багш нарыг нэгэн дор цуглуулж мэдлэг туршлагаа солилцож, орчин үеийн боловсролын чиг хандлагыг түгээж мэдлэгээ хуваалцах илүү тэлэх боломж олгодог хөгжлийн цогц арга хэмжээ юм. Энэ жилийн Багшийн хөгжлийн академийн онцлох илтгэлийг МЗБНХ-ны тэргүүн УИХ-ын гишүүн Н.Учрал толилуулна. Мөн боловсролын салбарын экспертүүд уригдан оролцож илтгэл хэлэлцүүлнэ.

Цаашдаа “Багш Хөгжлийн Академи”-ийг зөвхөн нийслэл төдийгүй 21 аймаг, 9 дүүргийн залуу багш нарыг хамруулан, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.196] 2019-05-24 12:46:34

Зөв бичих сургалтанд суулга шинэ цагийн багш нарыг.

Zochin [66.181.183.199] 2019-05-24 10:05:35

Za tegeed arhidavaa.

Зочин [202.126.88.33] 2019-05-24 08:06:41

Дураараа бол

Зочин [202.126.89.218] 2019-05-24 07:02:57

Хуурай баахан илтгэл тавина, тэрийг нь сонсон болж утсаа маажиж баахан сууна. Иднэ, ууна ,баахан зураг даруулна..., хайран татварт төлсөн төгрөг минь.

Зочин [66.181.161.55] 2019-05-24 09:57:40

Яг үнэн угаасаа л нэг ийм л үйл явдал болдог .Тэгээд нэг л их чуулсан туршлага солилцсон хүмүүс .Ямар ч үр дүнгүй. Гэртээ хариад л мартана.

Зочин [202.9.43.160] 2019-05-24 05:39:14

Илтгэлийг их хурлын гишүүн тавина гэхээр л улс төржилт ороод шоу болно. Энэ багш нар өөрсдөө ажлаа хийж чадахгүй байна уу. Ямар багшийг сайн гэдэг шалгуур үзүүлэлтийг эцэг эх бид мэдмээр баына. Танай хуралд оролцсон 200 багш л сайн юм уу. Төрийн мөнгийг хүүхдэд наамаар баына.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.