Хөрвөх эгнээг 32-ын тойргоос Долоон буудал хүртэлх замд туршина

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гарагт Хангарьд ордонд болсон. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх замын ачааллыг бууруулахын тулд хөрвөх эгнээг хэрэгжүүлэх талаар мэдээлсэн юм.

Хөрвөх эгнээг 32-ын тойргоос Долоон буудал хүртэлх зам, хэрэгтэй гэвэл цаашаа лагерийн замд хэрэгжүүлэх аж. Өглөө 08:00-10:00 цагийн их ачааллын үед хотын төвийг чиглэсэн урсгалын нэг эгнээг эсрэг чиглэлийн автомашин зорчдог болгоно. Мөн орой 17:00 цагаас хойш их ачааллын үед зусланг чиглэсэн урсгалыг нэг эгнээгээр өргөтгөх юм.

Ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх уг зохицуулалтыг механик хаалтын аргаар хийх ба цаашид шаардлагатай гэж үзвэл замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиог нэмж байршуулах аж.


Сэтгэгдэл

ЗОЧИН [64.119.26.75] 2019-05-24 23:58:38

ЗӨВ, ДЭМЖИЖ БАЙНА.

Зочин [150.129.143.127] 2019-05-24 23:35:41

Ингэх нь нэг ёсондоо урсгал сөрж баыгаа хэрэг. Тэхээр , Далимдуулаад урсгал сөрөгчид олширвол яана..!

Зочин [66.181.190.228] 2019-05-25 06:11:53

Ийм зохицуулалт олон оронд байгаа.

Зочин [66.181.161.97] 2019-05-24 13:39:44

Demjij bnaa

Зочин [202.9.43.154] 2019-05-24 09:57:33

Маш зөв. Энэ замыг шинэчлэхээс өмнө замын цагдаа нар энэ үылдлийг хийдэг байсан шүү. Амжилт хүсье.

Зочин [103.26.193.134] 2019-05-24 09:17:44

32 оос 7 буудал бол зөв юм байна, тэррнээс лагерийн зам бол бөглөрөх нь гайгүй

Зочин [64.119.19.70] 2019-05-24 08:55:41

Одоо зөв сэтгэл эхэлж байна даа. Амжилт

Зочин [202.126.88.33] 2019-05-24 08:04:01

Үхэрүүд. Зуслан руу дугуйгаар явцгааж машинаа гараашдаа хий.

Иргн [59.153.112.109] 2019-05-24 07:28:48

Уг нь цогцоорнь тасралтгүй нэгдсэн бодлоггооршийдэх хэрэгтэйЯдаж нийслэлийн төр захиргааны газраа Банхошуу Хайлааст гэх мэт газруудад хийх байсаг юм Одоо ТЕГ Ус цаг уур БХЯ БОЯ ШУА Газрын алба гэх мэт газруудаа гэр хорооллын районд тарааж байрлуулах ажлыг эхлээч

Ухаангүй ноёнд урагшгүй албат [66.181.178.186] 2019-05-24 06:47:23

Ямар ч хэрэггүй ажмл. Харин ч аваар ослыг нэмэх болтой. Угаас наана цаанаа зам нь өргөсөхгүйгээс хойш хэдэн мод газар 3 эгнээ явоаа гээд яахын . Тэ1 тэ1 юм бодож олохын оронд замаа янзлаасай даа. Урагшгүй ноёнд ухаангүй албатууд. Ажил хийсэн болж харагдах гээд ядчих юмаа Монголчуудын цус ойртоод бүгд эргүү мал болсон юм шиг

Зочин [202.126.89.207] 2019-05-24 06:32:07

Zub l yum bn ghdee joloochid alaltsan shid ebgui nuhdvvd shud

Зочин [202.9.43.160] 2019-05-24 05:32:50

Сурч мэдэх гэж их юм болно оо. Бух шиг зүтгээд шүргэлцэж мөргөлдөөд гарч ирж зодолдоод бөөн бөглөрөл болох энүүхэд шүү.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.