Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоол хэлэлцлээ.

Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2500 метр куб хэрэглээний мод, 1500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Уг асуудалтай холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгч Ё.Цацралтуяагийн зүгээс өмнө нь Хан-Уул дүүрэгт цэвэрлэгээ явуулж байхад иргэдээс залуу мод тариад байна гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар яаж хяналт тавьдаг вэ гэсэн асуулт тавьсан.

Үүнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Цэвэрлэгээ хийх явцад байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид зэрэг дөрвөн газраас хяналт тавьдаг. Сүүлийн дөрвөн жилд бидэнд ямар нэгэн санал гомдол ирээгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Ийнхүү өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоосон тогтоолыг хэлэлцэж дэмжлээ.

Мөн өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай, Багануур дүүргийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон нийслэлийн есөн сургуулийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм” батлах тухай болон Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.4] 2019-05-24 09:52:20

Ой мод сүйтгэхээ боль

Зочин [202.9.44.108] 2019-05-24 08:17:00

Уулын орой дээрхи унасан мод цэвэрлэгээнд ордоггүй юм болов уу???дарганцарууд минь ажлынхаа үр дүнг харж бай.Хариуцлага хаалгыг чинь савж ороод л хоолойг чинь бооно шүү.

Зочин [202.9.44.108] 2019-05-24 08:13:51

Энэ ямар тэнэг малнууд бэ???Нүдэнд нь мөнгө л харагддаг новшнууд юм даа. Ирээдүйгээ дүү нараа,хүүхдүүд ээ,ач зээ нараа өрөвдөөч,хайрлаач.Тэр хэдхэн мод унасан модтойгоо хамт зэрлэгсээд байж байг л даа. Хүний гар хөл хүргэхгүй 10 жил болгооч.Түймэр бол та нарын мөнгөний арга.Хотод тарьж буй модоо хардаа. Хоорондын зай,орчны зүлэгжилт,хөрс арчилгаа. Мод бүү хэл хамхуул шарилж ч ургахгүй дээ. Мэдлэг мэдрэмжээ дээшлүүлж ажлаа чин сэтгэлээсээ хий. Оромдсон ажил чинь нүгэл болно шүү.

Зочин [202.179.31.66] 2019-05-24 07:44:04

Монголд огтлоод байх мод байхгүй. Тэр Оросоосоо аваач. Эсвэл өөрсдөө тарьж ургуулсан модоо огтлох гэж байгаа бол нэг өөр.

хх [202.55.191.194] 2019-05-24 07:21:28

ой цэвэрлэх маягаар унасан шатсан мод дархинуудыг өндөр хяналтан дор авхуулах хэрэгтэй далимдуулж ургаа мод огтлох гээд байдаг ялангуяа зуслангийн айлууд ,эсвэл байнга тэнд өвөлждөг айлууд жинхэнэ модны хулгайч нар байдаг Ер нь цаашдаа ойн санлуу ой цэвэрлэх түлш түүх нэрээр оруулахгүй л байсан нь дээрдээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.