АН-ынхан Хэнтийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүллээ

Д.Тулга / Улстөр

Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах үлдсэн үг. Ийнхүү Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвших анхны хүн албан ёсоор тодорлоо.

Ж.Оюунбаатар нь 2012 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.169] 2019-05-25 08:45:26

хэ хэ

Зочин [66.181.185.88] 2019-05-25 04:10:16

Амжилт хүсье

Зочин [59.153.112.138] 2019-05-25 02:34:35

Хэнтийн ард иргэдийг жинхэнэ ёсоор Их хуралд нэр төртэй төлөөлж чадах хүн бол Ж. Оюунбаатар. Энэ удаад Хэнтмйнхэнд алдаагаа засах боломж олдлоо.

зочин [66.181.180.125] 2019-05-25 02:12:23

Хэнтийчүүд ээ,наад хүндээ цагаан хуудасаа өгөөд явуулчих даа,

Зочин [182.160.37.212] 2019-05-25 01:01:07

зүгээр л зайл.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.