Хэнтийн нөхөн сонгууль болох эсэх нь өнөөдрийн ҮХЦ-ийн хуралдаанаар тодорхой болно

Т.Хулан / Улстөр

МАН ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХААР СОНИРХОЛТОЙ БАЙГАА ЮУ

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол болон Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Д.Гантулгыг Үндсэн хууль зөрчиж УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн гэж Үндсэн хуулийн цэцээс дүгнэвэлХэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшлох юм. Учир нь, Д.Гантулгыг Үндсэн хууль зөрчиж чөлөөлсөн гэж үзвэл эргүүлэн УИХ-ын гишүүнээр нь ажиллуулах эсэх асуудал хөндөгдөх юм. Тэгэхээр Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээр эргүүлэн томилох эсэх асуудал тодорхой болох хүртэл Хэнтийн нөхөн сонгууль болохгүй нь бараг үнэн болов.

МАН-д Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээр эргүүлэн ажиллуулахаас илүүтэй Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулах нь чухал.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригчид Хэнтийн нөхөн сонгуулийг цэц дээр маргаантай байлгаж байгаад хойшлуулж 2020 хүргэх төлөвлөгөө бий гэх. Хэрвээ 2020 он хүрчихвэл сонгуулийн жил нөхөн сонгууль явуулж болохгүй гэх хуулийн заалт үйлчилнэ.

Ямартай ч намууд уг сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байна. Тодруулбал, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр, Ардчилсан намаас Хэнтийн аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон билээ.

Одоо МАН нэр дэвшигчээ тодруулах үлдээд байна. МАН энэ сарын 28-ны өдөр буюу мягмар гаригт хуралдаж нэр дэвшигчээ тодруулна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал тус нам Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж буй нь тодорхой байна. Урьдчилсан мэдээллээр тус намынхан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр ярилцсан гэх. Хэдий иймэрхүү яриа өрнүүлж буй ч МАН тус сонгуулийг хойшлуулах өндөр сонирхолтой байгаа.

МАН тус сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулахаар зүтгэж буй гол учир шалтгаан нь “ЯЛАГДВАЛ ЯАНА” гэдэг айдаст бий.

Учир нь Хэнтийн нөхөн сонгууль нь намуудыннэрхүнд, чадамжийгхаруулахцаашлаад 2020 онысонгуулийнөнгийгтодорхойлно. Эрх баригчид тэр дундаа У.Хүрэлсүх энэ сонгуульд ялагдвал улс төрийн салхи өөрсдийнх нь эсрэг эргэсэн гэдгийг илтгэхээс гадна намын нь нэр хүнд унах, намын даргатай харицлага ярих асуудал хөндөгдөх юм.

Тэгэхээр эрх баригчид Хэнтийн нөхөн сонгуулиас халгаж буй нь аргагүй.

ЗУРГАА ДУГААР САРЫН 4-НД НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛНА

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нийт 14 нам оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ гол өрсөлдөөн дээрх гурван намын дунд болох нь мэдээж. Тус тойргийн сонгууль болж чадвал нийт 17 мянга 450 сонгогч санал өгөх юм байна. Нийт сонгогчдын 50+1 хувь нь санал өгч, ирц бүрдсэний дараа тухайн сонгууль хүчин төгөлдөр болох аж.

Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болох юм. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа одоогийн хуулийн дагуу 18 хоног үргэлжлэх юм. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлэх юм байна.

Эргэнсануулахад, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өмнө нь нэг удаа хойшлуулж байсан. Тус сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард явуулахаар тогтсон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас үзсэн. Уг шийдвэрийг гаргахдаа төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байдаг.

Энэ удаа тус сонгууль дахин хойшлох эсэх нь мөн л Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалах нь.


Сэтгэгдэл

зочин [183.177.100.4] 2019-05-27 09:28:40

хүчин хийсэн гэдгийг нь хэн нотолсы. улс төрийн золиос л болсон залуушдээ. бүгд л мэдэж байгаа.

ДОРЖОО [64.119.17.48] 2019-05-27 05:40:45

МОНГОЛЫН ТӨР ЗГ ҮХЦ ХҮЧИНГ ӨМГӨӨЛЖ ДЭЛГЭРҮҮЛЖ ХАМГААЛЖ ТЭР БАЙТУГАЙ ХҮЧИНДҮҮЛСЭН ХҮНИЙ ЗАРДАЛЫГ ТӨРӨӨС ДААНА ГЭСЭН БАЙНЛЭЭ ИЧ ХҮЧИН ХИЙ ГЭЖ БАЙНА ЗГЫН ХҮРЭЛСҮХ ТА АРАЙ БИШЭЭ

ЗОЧИН ХЭНТИЙГЭЭС [64.119.17.48] 2019-05-27 05:38:05

ХҮРЭЛСҮХ МАШ ИХ АЙЖ БНА Н ЭНХБАЯРААС ЭНГЭЖ ХАРАГДАЖ БНА ОДОО БҮР ХҮРЭЛСҮХ УДАА ҮХЦ ЫГ АШИГЛАЖ БАЙГААН ЭНДЭЭС ХАРЖ БОЛНО ҮХЦ БАНДААШНИЙ ХУРАЛ ХИЙДЭГ АЖИЛТАЙ ЁСТОЙ ХИЫХ АЖИЛГҮЙ ЗАХИАЛГААР АЖИЛДАГ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙХШИВ ХЭНТИЙН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАНДААШАА ТӨРД ЭРГҮҮЛЭН АВАХ САНААТАЙ ИЙМ БАЙЖ БОЛОХУУ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ВМ БИШҮҮ

Зочин [64.119.17.48] 2019-05-27 05:33:39

Хүчин хийсэн гантулгыг өөгшүүлж өмгөөлж бна зг үхц энэ шударга ёс мөн үү !!! Хүрэлсүхээ ! Та згыг удирдах чадамж алга зайл

Анар [64.119.17.48] 2019-05-27 05:32:13

Сонгуулийг явуулах ёстой энгэж болрхгүй Ард түмний эрх ашиг алга бна төр үнэн ялзарч згыг тараах хэрэгтэй хүрэлсүх айж бна тодорхой харагдаж бна онигоо

Зочин [64.119.17.48] 2019-05-27 05:30:46

АРД ТҮМЭН БОСНО БАНДААШ ХАМГААЛАГЧ ҮХЦ БАЙХ ЁСГҮЙ ШУДАРГА БИШ ЗАХИАЛАГТ ЖҮЖИГ ҮХЦ ЫН ДЭЭР БАНДААШ БНА

Зочин [202.126.89.152] 2019-05-27 04:25:43

МАН минь нэрээ бодоод сонгууль чөлөөтэй явуулна шүү. АН шиг тарвага шиг Энхбаяраас айж байж 20 онд АН- ы араас сөнөв дөө.ҮХЦ танай намын мэдэлд байгааг ард түмэн мэднэ шүү

Зочин [202.179.31.99] 2019-05-27 03:55:43

МӨНГИЙГ НЬ АВЧ ТОЙРОШ ӨГЧИХӨӨД...

Иргэн [51.158.166.175] 2019-05-27 02:03:26

Хүрэлсүх хошного бүр айгаад чацаг алдахнээ. Энхбаярыг барахгүй гэдэг нь тодорхой болхоор сонгууль болгохгүй гэж хэдэн жил заваарч байнаа. МАН аргагүй шүү дээ. 4 жил юу хийсэн бэ ? Хоорондоо эрх мэдэл албан тушаалын төлөө л алалцлаа. Нэг нэгнийхээ булхай бузар булайг л дэлгэлээ. Нэг ч хийсэн бүтээсэн бүтээн байгуулалт юм алга. Сонгогчид тэнэг бишээ. МАН сонгогчид дээр очоод хэлэх үг байхгүй хийсэн бүтээсэн зүйл байхгүй болхоор л худлаа баахан шударга ёсны дайн эхлүүлсэн мэт жүжиг шааж байна. Бензин, доллар, махны үнэ, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Гэмт хэрэг хүүхдийн хүчирхийлэл урд өмнө үзэгдээгүй бузар булай төвшинд хүрлээ. Ажилгүйдэл тартагтаа тулсан. Нийгмийг энэ улсыг авч яваа дундаж давхарга устаж үгүй боллоо. МАН ийм л юм хийсэн. Өөрсдөө харин төрийн албыг төрлийн алба болгож баяжсан. Авилгал, хээл хахууль, ЖДҮ-ээс мөнгө хулгайлсан гээд л ард түмнээс хулгайлсан зүйл нь маш их. Ичихгүй ийм байж 2020 оны сонгуульд оролцоод ч хэрэггүй дээ МАН. МАН сөнөтүгэй !!!!!!!!!

зочин [66.181.180.125] 2019-05-27 01:37:40

Цэц ард түмнийхээ татварын мөнгө салхинд хийсгэх гэж дурлаагүй бол энэ сонгуулийг болиулах шийдвэр гарга,мөнгөө эмнэлэг,сургуули шинээр барихад зарцуул,сонгуулитай,сонгуулигүй,төлөөлөлтэй,төлөөлөлгүй ард түмэн болж бүтээгээд ирсэн юм,болох байлгүй,жил хүрэхгүй хугацаанд мөнгө үрэх хэрэг алга,цалин,тэтгэвэрээ наад мөнгөөрөө нэмж ард иргэдээ идэх хоолтой байлга,

Зочин [192.82.64.219] 2019-05-27 01:30:25

Хэнтийд АН-ын Ж. Оюунбаатар Энхбаяр Хүрэлсүх 2-оос илүү нэр хүндтэй байгаа нь маргаангүй үнэн болоод байна. Намуудын дэргэдэх биш хөндлөнгийн байгууллагуудын судалгаагаар АН-ын Ж. Оюунбаатар 1-т, МАХНын Н. Энхбаяр 2-т, МАН-ын У. Хүрэлсүх 3-т рейтингээрээ жагсч байна. иймээс л МАН-ынхан сонгуулийг хойшлуулах гэж аргаа барж байх шиг.

Зочин [202.9.44.154] 2019-05-27 01:57:21

ene songuulid hurelsuhiig unagaj tenegleld ni tseg tavih heregtei.

СОНГУУЛЬ [202.179.27.238] 2019-05-27 01:13:44

СОНГУУЛАА БОЛИОЧ. ГАНЦХАН ЖИЛ ҮЛДЛЭЭ . ХАЙРАН МӨНГӨ ХӨРӨНГӨ

Зочин [202.126.88.32] 2019-05-27 00:36:42

Энхбаяр,

zochin [185.39.141.176] 2019-05-27 00:35:03

tumuuļgchgvi . aimag sum . ard tvmen bolood irlee . bvvr songoson 64 ni gemt hereg vildeed tonoj deeremdeed hetsvv yum 20 ond songuuliin ch hereg alga . erunhoilugchiin zasaglal heregtei yum bn

zochin [202.55.191.205] 2019-05-27 00:30:47

gants suudal yamar ch oorchlolt abchirahgui. hairan horongo mongonii garz.songuuli yabuulahgui baih heregtei.gants jiliin hoorond

H [59.153.112.176] 2019-05-27 00:22:24

Ichikhgyi naad songuuliig khoishluulna daa! Jenko giin buunii nokhoi Ganaa gdg shizotoi ovgon Gsntulgad sanaa taviad, teriig Jenkogiin taviul Tsets kheleltsekheer Gantulga butsaad gishyyn bolno! Toroor ch mon togloj bna daa! Ikh Mongoliin tor shyydee ug ni! Arsi ch iim khyykhdyydiin gart duuschikhgyi baimaar??????

Зочин [220.248.60.61] 2019-05-28 15:17:14

ГАНТУЛГЫН УЛС ТӨРИЙН КАРЬЕР ДУУСЛАА. ТАЙВАН БА


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.