Хууль бусаар их хэмжээний мах хадгалж байсан БНХАУ-ын хоёр этгээдийг цагдан хорьжээ

У.Уранцэцэг / Хууль

-МАХАА ТОМ САВТАЙ УУСМАЛД ХИЙЖ ГАРГААД ЯСНААС НЬ ШУЛЖ, САВЛАН ХӨЛДӨӨДӨГ БАЙСАН-

Тавдугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газаартай хамтран өчигдөр Эмээлтэд байрлах "ТМ Эко хүнс" ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд хяналт шалгалт хийж улмаар их хэмжээний мах хуль бусаар хадгалж байсныг илрүүлэн таслан зогсоосон билээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 25 гаран тонн үхрийн мах байсныг илрүүлжээ. Тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд хариу нь эцэслэн гараагүй байгаа тухай албанаас мэдээлж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: "Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчидтай хамтраад 32 дугаар хороонд байрлах мах бэлтгэлийн үйлдвэрт муудсан байж болзошгүй их хэмжээний махыг боловсруулж байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулсан.

Урьдчилсан байдлаар үхрийн 25 орчим тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдсон. Махны өнгө, үнэр зэргийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага муудсан гэж үзэж байгаа. Харласан, эвгүй үнэртэй махыг хөргүүргүй чингэлэгт хадгалж байсан. Тухайн махаа том савтай уусмалд хийж гаргаад яснаас нь шулж, савлаад хөлдөөх үйл явц хийгдэж байсан нь тогтоогдсон. Шингэн уусмал нь ямар найрлагатайг тодруулахаар мэргэжлийн хяналтын байгууллага уусмал болон махнаас шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Урьдчилсан байдлаар тухайн обьектыг түрээсээр ашиглаж байсан гэж байгаа бөгөөд махны гарал үүслийн бичиг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч ирээгүй. Шалгалт үргэлжилнэ. Бэлтгэсэн махаа Улаанбаатарын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан уу, эсвэл экспортлох зорилготой байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.178] 2019-05-28 06:10:21

exportlono gej bhgui shde chi bidnart zarahg ej bsan bga shde Kvot bhchgui

зочин [103.229.120.235] 2019-05-27 05:17:21

Цагдаа,Мэргэжлийн хяналтын байгууллагынхандаа баярлалаа хяналт шалгалтаа байнгын тасралтгүй явуулж байхгүй бол ямар аймаар болоо вэ хятадуудтай үгсэн хуйвалдаж гар хөл нь болж байгаа ноходыг бас барьж хорьж хатуу арга хэмжээ аваарай үгүй бол хятад хүн ирээд шууд ийм ажиллагаа хийхгүй нь ойлгомжтой.Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.

Zochin [202.126.89.246] 2019-05-27 04:38:24

Mongol hvn yu ch hj chaddgvimuu yagad bid eh gazartaa ym hiih erhgvi bdiim yahaaraa Hytad hvn Hvlemj hiidiim boliochee bidniig ustgah toloulogoo hend bgaam

Зочин [202.126.89.246] 2019-05-27 04:35:55

Hytad hvmvvst mah belgeh zoushoorol hen ogdiin tsaana ni Mongol hvn l bgaa Hytaduud ih hemjeenii belen mongoor mah such beldeed mahni vne osgoj homosdol vvsgej bgaa busuu zasag Mahni vilduervvdee bodolgoor demjee Hytaduud ih hemjeenii belen mongo hileer yaj oruulj irj bgm

hujaa hoolnii gazar [202.21.109.37] 2019-05-27 04:01:31

hujaa hoolnii gazar iim l mahaar hiij bgaa bailgui dee

Зочин [64.119.18.31] 2019-05-27 03:50:23

комданийн эзэнийш нь бариач

Зочин [64.119.16.58] 2019-05-27 03:48:19

Ганц илэрсэн нь энэ илрээгүй хичнээн их байгаа бол хотын иргэд хичнээн их ийм бузрын хор хэрэглэж хордож өвчилж байгаа бол гэхээс л төр засгийг зүхээд барагдахгүй монгол хүний ганц гол хүнсээ хятадуудад өгчихсөний гай хятад хүнийг монголчууд эрт цагаас л зүхдэг байсны нэг л жишээ энэ орк монголчууд нь хужаа нарын аманд нь орсон тос болчихсон хужаанууд биднийг ийм их хор өгөөд байхад дуусдаггүй гэж гайхдаг гээ биз дээ

Зочин [150.129.141.16] 2019-05-27 03:35:12

hytaduudad mah nuutsluhiig zogsooh heregtei.mun mah bolovsruulah savlah zereg uildverleliig tedneer hiilgej bolohgui.

zochin [202.131.242.227] 2019-05-27 03:27:45

shuud ustag malnuda

Зочин [202.126.88.32] 2019-05-27 03:19:27

Мах биш үхсэн малын зовлого гэдэг энгийн нүдэнд ил байсан Гужаануудын толгойг илэх гээд байна уу

zochin [64.119.24.180] 2019-05-27 02:34:18

Ugaasaa hujaa nar shine mahiig ch gesen zun ulguud vner oruulj baigaad neg tsagaan ungutei shingen ymand ugaaj baigaad ylzlaad ideed bdii baliar hognuud

СУГАР [27.123.214.2] 2019-05-27 02:33:09

ХУУЛЬ ЁСООР МАХ ХАДГАЛНА ГЭЖ БАЙХУУ............ ЭРГҮҮТЭЖ ДУУСЛАА ХӨӨРХИЙ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ТЭНЭГ БОЛГОДОГ ВИРУС ХАЛДААД БАЙГАА ЮМУУ ЭМЯ ҮЗЭЖ ХАРААЧЭЭ

Зочин [66.181.185.101] 2019-05-27 02:27:19

сайхан амтлаад хоол хийгээд зараад их мөнгө олно гэж бодсон юм болов уу

Зочин [64.119.20.137] 2019-05-27 02:17:44

Наад муу 2 хужаагийн ард талд нь монгол хятадын том гарууд байгаа даа нэг мөсөн хамт чангахан шийдгэх хэрэгтэй улсын аюулгүй байдалд занал хийсэн шүү дээ

зочин [59.153.113.138] 2019-05-27 02:16:04

хятадууд ийм л муухай хүмүүс шүү дээ. одоо нөгөө хүлэмжийн газарт нь баахан хортой хиймэл ногоо ургуулана бүз

Зочин [64.119.16.199] 2019-05-27 02:00:37

Монголоос хөөж гаргаач!!!!!!


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.