Эверестэд амиа алдсан хүмүүсийн талаар мэдэгдэл гаргажээ

М.Амаржаргал / Гадаад мэдээ

Эверестийн ууланд амиа алдагсдын тоо нэмэгдсэн нь ууланд авирч буй хүмүүсийн тоо хэт олширсонтой холбоотой гэх мэдээллийг Балба улсын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Данду Радж Гимир няцаажээ. Д.Гимирийн хэлснээр, цаг агаарын таагүй нөхцөл байдал зэрэг өөр бусад олон хүчин зүйл нөлөөлсөн ажээ. Энэ улиралд 10 уулчин амиа алдсан эвсэл сураггүй болсон хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Эверестийн оргилд гарахаар маш олон хүн урт дараалал үүсгэснийг харуулсан гэрэл зургууд энэ тавдугаар сард нийгмийн сүлжээнүүдээр тархсан юм.

"Энэ хавар Эверестэд 381 хүн авирсан боловч таатай цаг агаар богино хугацаагаар үргэлжилсэн нь олон хүн амиа алдахад нөлөөлсөн" гэж Д.Гимир хэлжээ. Мөн тэрбээр найман хүн амиа алдсан хэмээн мэдээлсэн байна. Өнгөрсөн бямба гарагт Их Британийн иргэн 44 настай Робин Хейнс Фишер оргилд гарснаас хэдхэн минутын дараа нас барсан байна. Үүнээс гадна Ирландын иргэн 56 настай Кевин Хайнс өнгөрсөн баасан гарагт майхандаа нас барсан бол мөн Ирландын иргэн Симус Лоулесс оргилын ойролцоогоос унасны улмаас амиа алджээ. Үүний зэрэгцээ нэг Балба, дөрвөн Энэтхэг, нэг Австри, нэг Америк иргэн амиа алдсан эсвэл сураггүй болжээ. Орон нутгийн аялал зохион байгуулагчийн “AFP” агентлагт мэдээлснээр, Энэтхэг уулчдын нэг болох Нихал Ашпак Бхагван нь ууланд авирагчдын дараалалд 12 цаг гаруй явсны дараа нас барсан аж. Аялал жуулчлалын удирдах газрын дарга Д.Гимир амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, сураггүй болсон хүмүүсийн төлөө залбирах болно хэмээн хэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.101] 2019-06-04 02:40:47

Манайхан л ууланд авирахыг сvр бадаруулаад бараг л баатарлаг гавьяа юм шиг ойлгоод байдаг болохоос дэлхийд бол хамгийн энгийн дугаарлаж зогсоод ээлжээ хvлээж байдаг зугаа цэнгэл болсийн бн оо!!

Зочин [139.5.219.123] 2019-05-29 12:54:51

Үхсэн ацаа хийгээд ууланд авирдаг байна аа

Иргэн [49.0.212.145] 2019-05-27 16:13:52

Сэтгүүлч ч бус ард түмэн нийтээрээ боловсролгүй, харанхуй, мунхаг, мулгуу, балмад омогтой ухаан богинотой болчихсон юм. Тиймээс ОРК эсвэл Үмбүү гээд байгаа юм шүү дээ.

Зочин [66.181.177.73] 2019-05-27 15:03:24

@

Зочин [103.57.95.26] 2019-05-27 07:04:42

Mal orchuulagch, mal setguulchid= yaridag uher, nohoinii erliiz


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.