Ж.Оюунбаатар: Цэцийн дээр хөх тэнгэр эсвэл эрх мэдэлтэн аль нь байгааг харах үлдлээ

Т.Хулан / Улстөр

Өнгөрсөн баасан гаригт Ардчилсан намын Хэнтий аймаг дахь салбар хороо хуралдаж Хэнтийн 42 дугаар тойрогт Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх саналыг гаргасан. Тэгвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж дээрх саналыг дэмжиж Ж.Оюунбаатарыг Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ.

Ж.Оюунбаатар нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажилласан байсан юм.

Тэрбээр “Тавдугаар сарын 24-ны өдөр Хэнтийн аймгийн намдаа өргөдлөө өгч албан ёсоор нэрээ дэвшүүлсэн. Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаж намайг дэмжсэнээр нэр дэвших ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Өнгөрсөн жил тус нөхөн сонгууль зарлагдсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хойшилсон. Энэ удаа мөн Үндсэн хуулийн цэц хуралдаж байна. Уг сонгууль болох эсэх нь Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдааны шийдвэрээс шалтгаална. Үнэхээр Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг бол энэ удаа уг нөхөн сонгууль болно гэж би ойлгож байна. Харин цэцийн дээр хөх тэнгэр биш эрх, мэдэлтнүүд бий бол уг сонгуулийг зохион байгуулахгүй болгочихож магадгүй гэх болгоомжлол байна. Хэдийгээр ганцхан жил ажиллахаар сонгууль ч ихээхэн ач холбогдолтой гэж харж байгаа. Ялангуяа улс төрийн намууд ирэх 2020 оны сонгуулийн өнгө төрх, рейтингээ энэ сонгуулиас олж харна. Том өрсөлдөөн болно. УИХ сөрөг хүчний бүлэгтэй болох эсэх нь энэ сонгуулиас хамаарна. Мөн Хэнтийн 42 дугаар тойргийн иргэдийн эрх ашиг хангагдах уу гэдэг тодорхой болно. Энэ мэт олон асуултад хариулт өгөх сонгууль болно гэж үзэж байна” гэлээ.

Тус сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болсон. Харин МАН нэр дэвшигчээ тодруулаагүй байна. Тус нам маргааш Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулна. Урьдчилсан мэдээллээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус сонгуульд нэр дэвшүүлэхээр намынхан нь ярилцсан гэж буй.

Гэхдээ Хэнтийн нөхөн сонгууль болох эсвэл хойшлох эсэх нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдааны шийдвэрээс хамаарах юм.ндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхдөө Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхой болгох асуудлыг хэлэлцэж байгаа юм.


Сэтгэгдэл

зочин [103.212.116.185] 2019-05-27 13:07:37

цэцийн дээр хөх тэнгэр биш бандааш байгаа

Хэнтийчүүд [103.26.193.171] 2019-05-27 09:47:55

Манай аймагт 2 тойрог хаваасаг. Сонгууль огт хэрэггүй. АН-ынхан луйвраар Чандаганы талыг чацага болгосон нөхөрт луйвраар авсан тойрог. Манайтай ойролцоо хүн амтай Говь-Алтай, Булган зэрэг аймаг ганц ганц тойрогтой байхад. Бид ичиж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.