ЖДҮХС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ

Т.Хулан / Нийгэм

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХСангаас хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ талаарх мэдээллийг манайд ХХААХҮЯамнаас ирүүлснийг одоо хүргэе.

Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар ЖДҮ-ийг дэмжих төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоожээ.

Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулж байгаа юм байна. Төсөл сонгон шалгаруулах хороонд 7 гишүүн ажиллахаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 4-н төлөөллийг оролцуулж олон нийтийн оролцоог хангаж байгаа гэнэ. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангаж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд ЖДҮХСанд үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Иргэн [49.0.212.145] 2019-05-27 15:48:26

Жидүүчдийн МАН нам одоо өнгөрсөөн, 20 оны сонгуулиар Н.Энхбаярын намд далаараа цэвэр тавиулсан гэж мэд

Зочин [202.9.43.137] 2019-05-27 10:24:42

Яанаа жидумбаагийн онгод орждээ хэдийг хулгайлах бол


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.