Улаанбаатар хотод бороо орохгүй 13-15 градус дулаан байна

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

2019 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.