О.Гүндэгмаа тэргүүтэй шилдэг тамирчид олимпийн эрх авч чадсангүй

М.Амаржаргал / Спорт

Герман улсын Мюхень хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. 97 орны 908 тамирчид “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнийг үзүүлж байна. Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй шилдэг тамирчид олимпийн эрх авч чадсангүй.

image

Герман улсын иргэн болсон олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа. Тэрбээр Энэтхэгийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний шавь Р.Сарноват Японыг зорих эрхтэй болжээ. Тавдугаар сарын 27-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдсөн Р.Сарноват 37 оноогоор алтан медаль хүртэж, “Токио 2020”-д өрсөлдөх эрхийг авчээ. Энэ дасгалд Укрианы Костевич Олена 36 оноогоор, Беларусын А.Бонева нар 26 оноогоор мөнгө, хүрэл медалыг хүртсэн бол Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 19-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 44, Х.Уртнасан 60 дугаар байрыг эзэлжээ. Нийт 108 тамирчин өрсөлдсөн байна.

Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь 27 настай Р.Сарноват “Токио”-г зорих эрхээ авч монгол багшийн ур чадварыг харуулсныг олон улсын буудлагын холбооноос онцлон мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.87] 2019-06-17 14:57:46

Гүндгээ одоо болноо авах ёстой алдар цол гавьяа шагнал бүгдииг авсан одоо өөр яах гээд. байгаан бол залуусдаа орон тоогоо өгөх хэрэгтэй 1 залуу охин цалин аваг

зочин [66.181.166.196] 2019-05-31 02:35:06

Гүндэгмаа одоо дэмий байх аа, амжилт гаргах нь юу л бол, ер нь амжилт гаргана гэсэн итгэлгүй бол заавал олимпийн эрх авах гэж алалцаад байх хэрэггүй л дээ, ядуу улсын маань төсөв мөнгөнд ч хэмнэлттэй ш дээ

zochin [64.119.22.6] 2019-05-29 22:51:37

Nastai hun yaj chadahav dee huurhii, nasni erheer huch chadal haraa muudna shuu dee

Зочин [66.181.182.152] 2019-05-29 13:01:16

МӨНГӨ ХЭМНЭГДЭХ НЬ ДЭЭ.

Зочин [202.131.230.19] 2019-05-29 09:13:37

нас :одоо муудаж эхлэж бна даа:

Зочин [202.179.31.109] 2019-05-29 08:24:59

Сагсуу увстай нөхцөөд сайжирсангүй, амжилтын оргил үед нь ундралбат хамт байсан.

Зочин [176.179.171.31] 2019-05-29 07:09:57

Хөгшин авгай одоо зайлаач

би [202.70.44.46] 2019-05-29 07:20:50

яг үнэн хэлжээ, мэргэн дүү минь

Bold [103.206.193.66] 2019-05-29 06:56:48

Ter buudlagiin holboo geed Munkh-Orgiliin terguulj baigaa holboog zogsoogood huchin BTHN-g tavih heregtei baigaa baigaa uim daa. Muu humuusiin ugend oroh iim ayultai baigaa biz.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.