Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа

Д.Тулга / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа

Дорноговь аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш тус аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа.

Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол энэ сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

image

27 км урт уг замын газар шороо, далангийн ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани ажилласан бол “Улаанбаатар төмөр зам” ХНН хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн өгсөн мэдээллээр энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болохоос гадна зүүн тийш үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна.

image

Одоо тус газарт төмөр замыг дагасан авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд үргэлжлэх бөгөөд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбатын өгсөн мэдээллээр Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажиллаж байгаа бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар авто замын газар шорооны ажил дуусч, хучилтын ажил эхэлжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 7780-р ангийн хуарангаар орж, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэж, үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “…Эр цэргийн албаар дамжуулан бие бялдрын хөгжил, эх оронч сэтгэл суулгахаас гадна ажил, мэргэжилтэй болгож, улсын бүтээн байгуулалтын ажилд цалинтайгаар оролцуулж байна. Дэд бүтэц, хөгжлийн бодлого, ялангуяа говийн бүст өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг харахад сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалтын ажлууд саадгүй өрнөж, цаашид үргэлжилнэ гэдгийг Та бүхэн батлан харуулж байна” гээд бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.

image


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.129] 2019-05-30 00:43:11

Монголчууд хийж чадаж байхад дэмж дандаа хятадуудад ажил олгогч байхоа болих хэрэгтэй доор улиж буй хядадууд нутаг буц

Зочин [59.100.7.114] 2019-05-29 11:56:06

Ene uildwer mongoliin zasgiin hamgiin muu management-n jishee bolndoo

Зочин [66.181.161.40] 2019-05-29 11:30:41

Халхын буян заяа их өндөр. Сайн сайхан цаг мөдхөн ирнэ. Харин бие биенээ үзэн ядах хараан зүхэх асуудлаа л зогсоочих. Хэрүүл хараалтай айл өрхүүдээс мөнгө байнга зугтаагаад байдгыг санаатайгаар ойр орчиндоо нэг ажаад үзээрэй.

Зочин [202.126.88.130] 2019-05-30 05:52:05

Яг үнэн. Дэмжиж бна

Зочин [202.126.89.42] 2019-05-29 11:16:56

Энэ бетоноор хийсэн дэр болон тэр рейсны хадаас нь нэг л өөр харагдаад байна. Энэ Монголчууд хийсэн юм уу? Шинэ дэвшилтэй технологи бололтой ?

Зочин [139.5.218.168] 2019-05-29 09:43:27

яаралтай барих компанаа сонгоод гэрээгээ хийгээчээ. удахгуй овол боллоо. Зуны сар 6 бишээ. 200 тонн жинтэй бункеруудыг Хятадаас авахаас оор ямар ч гарц байхгуй. дамжуулах хоолойн санхуужилтээ олоогуй тэнэгийн дотор УУЖУУХАН СУМЪЯАБАЗАРАА

зочин [59.153.115.152] 2019-05-31 05:03:49

Шинэ үсэгт тайлагдахыг бодооч. Ичгэвтэр бичсэн байна шүү.

Зочин [66.181.170.73] 2019-05-29 09:30:06

нефт боловсрууах үйлдвэрий барих энэтхэгээс зээлсэн нэг тэрбум ногоон тэзү гүй төсөл дээр тендергүй худалдан авалт хийгээд 20 км төмөр зам 10км авто зам тавиад дууссан гэсэн яг барьж харагдаач жаран тэрбум ждүчид идээд дууссан

Зочин [66.181.161.115] 2019-05-29 13:21:00

Ядаж алдаагүй бичиж хүнийг шүүмжилээч

Зочин [182.160.38.156] 2019-05-29 08:33:45

одоо АН-хан гарах юм бол бүх бүтээн байгуулалтын ажлууд зогсож харх тарвагууд мөнгө идэх ажлаа эхлүүлнэ шүү. АН-ы хархнуудаас болгоомжил.

Зочин [59.153.115.152] 2019-05-31 05:08:57

МАН-ын ЖДҮчдэд өг гэж үү? Тэр 50-иад ЖДҮчдийн дотор АН-ын ганц ч гишүүн байхгүй байна билээ. Юм үнэнээрээ сайхан.

Зочин [103.26.194.226] 2019-05-29 08:52:22

хорлоно гэж үү дээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.