Улаанбаатарт бороо орохгүй 18-20 градус дулаан байна

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Малчид, иргэдэд зориулсан мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэл болон Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дулаарч 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2019 оны 5 дугаар сарын 30-ноос 6 дугаар сарын 3-ныг хүртэлх

Баруун аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 30-нд нутгийн өмнөд, 31, 2-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1, 2-нд зарим газраар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 28, 1-нд нутгийн хойд хэсгээр, 29, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 29, 1-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 29, 30, 2-нд сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 30-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 28, 29, 1, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 29, 30-нд сэрүүсч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.